Г.Буян-Өлзий: Галзуу адуу зургаан настай хүүг минь хазсан

2018-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.Зотол Хан-Уул дүүргийн XIII  хорооны нутаг дэвсгэр,  Туул тосгонд галзуу  адуу замдаа таарсан зургаан настай хүүхэд болон үхэр, нохойг  хазаж гэмтээсэн тохиолдол гарчээ.  Хазуулсан хүүхдийн бие тааруухан байгаа.   “Мал эмнэлэг, Онцгой байдлын газраас  яаралтай арга хэмжээ аваагүй”  хэмээн хүүхдийн ар гэрийнхэн  гомдоллож байна. Энэ талаар хүүгийн ээж Г.Буян-Өлзийгөөс тодрууллаа. -Хүүхэд  адуунд хазуулсан гэсэн мэдээлэл байна. Бие нь ямар байна вэ? -Гэмтлийн эмнэлэгт очиж толгойд нь  хоёр хэсэг газар оёо тавиулсан, бие нь сайнгүй байгаа. Эхлээд адуунд шинжилгээ хийж хариуг харна гэсэн. Ямар хариу гарсан нь тодорхойгүй байна. -Чоно, үнэг галзуурч хүн рүү дайрсан тухай сонсч байснаас адуу галзуурсан гэж дуулж байсангүй. Энэ явдал хэзээ тохиолдсон бэ? -Энэ сарын 28-ны өглөө Хан-Уул дүүргийн XIII  хорооны 7 дугаар хэсэгт буюу манай гэрийн гадаа болсон хэрэг. Өглөө 8:00 цагийн үед нэг гүү  гүйж явахыг айлын  хүн харсан байдаг. Замдаа айлын үхрийг хазаад, өөр рүү нь дайрсан  нохойны хөлийг тас хазсан тул  хүмүүс  үргээж хөөсөн байгаа юм. Гэтэл наашаа гүйгээд хоёр морьтой ноцолдох үед  манай нохой дайрч салгасан гэсэн. Хүү маань тэр үед гэрээс гараад  нохойгоороо араас нь хөөлгөтөл буцаж дайраад хазсан байна лээ. Нохой дайрч салгаагүй бол юу болох байсныг бодохоос ч  айж байна. Бас нэг зүйлээс бид их айж байгаа. Тэр адуу манай хүүг хазах үед толгой нь тэр чигээрээ цусаар будагдчихсан, ам нь  дүүрэн цустай байсан. Ямар ч халдвар тараасан байж болзошгүй. -Гүү байсан гэлээ. Зүс, гаднах шинж тэмдгийг хэлэхгүй юу? -Гаднах байдлыг хэлбэл, гүү атлаа хур дэл ихтэй  азарга төрхтэй. Ер нь бол эрлийз талдаа адуу юм билээ. Гурван тамгатай байгаагаас үзвэл гурван эзний гар дамжсан шиг билээ. Туурай нь тэгтэл  улдаагүйг үзэхэд  их л ойрхны адуу юм  байна  гэж харсан. -Малын эмч, мэргэжилтнүүд юу гэж байх юм. Танай дүүрэг, хорооны  мал эмнэлэгт бүртгэл байна уу? -Тэр адуунд эзэн олдохгүй байгаа. Маргааш өглөө нь харахад мал эмнэлгийн мэргэжилтэн Төмөрбаатар гэж хүн  тэр адууны цээж рү өшиглөөд зогсч байсан. “Энэ  адууг устгаж өгөөч”  гэж хүсэлт гаргахад “Болохгүй, шинжилгээ авна” гэж хэлсэн. Тэгсэн атлаа шинжилгээ авсан эсэх нь тодорхойгүй  хоёр хоног уяатай байлгаж байгаад үхсэн гэсэн. Бүртгэлийн тухайд “Дорж хоёр адуутай”, “Дулмаа нэг адуутай” гэснээс биш зүс, нас, хүйсийг тодорхой  бичсэн бүртгэл байхгүй юм билээ. Хан-Уул дүүргийн  Туул тосгон  нь хот доторх  хагас хөдөө гэмээр адуу, малтай айлууд голдуу амьдардаг. Зарим оршин суугчдын хэлж буйгаар адууны цусыг сайжруулж байна хэмээн үржил селекцийн ажлыг хяналтгүй явуулдаг, эрлийз адуундаа хүч оруулах хиймийн бэлдмэл, эм тариа  хэрэглэдэг нь ийнхүү  галзуурахад хүргэж, хүн, мал руу дайрч хазаж гэмтээхэд хүргэж байна гэлээ. Ийм жишээ баримт гадаадын зарим улсад гарсан байдаг. Тухайлбал, Америкийн нэгэн мужийн морин тойруулгад адууны цусыг сайжруулахаас үүдэн тархины хурц үрэвсэл /монголчууд цахилгаан мененгит хэмээн нэрлэдэг/ халдварт өвчин гарсан нь унаачид халдварлаж нас барсан тохиолдол бүртгэгдсэн байдаг юм байна. Эх сурвалж: www.polit.mn          
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин