“Эрдэнэс Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг 1072 хувьцааны талаар юу хэлэв?

2018-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Эрдэнэс Тавантолгой” -н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр /07.30/ мэдээлэл хийлээ. Тэрээр 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах санхүүгийн суурь бүрдсэнийг дуулгав. Түүний мэдээллээс 1072 хувьцааны талаарх онцлох эшлэлүүдийг хүргэж байна. -“Эрдэнэс Тавантолгой” компани 2010 онд байгуулагдсан. Энэ найман жилийн хугацаанд компани нийгмийн хүндрэлтэй, эдийн засаг, санхүүгийн хямралтай нүүр тулсан. Ялангуяа нүүрсний үнийн уналттай нүүр тулж, ажилчдынхаа цалинг тавьж чадахгүйд хүртлээ хүндрэлд орж байсныг та бүхэн мэдэж байгаа болов уу. -Бидний өмнө маш том санхүүгийн боломж ирээдүй байна. “Эрдэнэс Тавантолгой” компани Монгол Улсын гурван сая иргэнийг толгойлсон компани. Бид энэ үүргээ хангалттай биелүүлж байгаа. -“Эрдэнэс-Тавантолгой” компани 2018 он гарсаар 6,9 сая тонн нүүрс экспортолж, 953 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь 2018 онд олох ёстой нийт борлуулалтын орлогын 78 хувьтай тэнцэж байна. Үүнээс татвар хураамж байдлаар 216,5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Ингэснээр энэ оны эхний хагас жилд 373,3 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олсон. -“Эрдэнэс Тавантолгой” компанийн орлогын гол эх үүсвэр бол нүүрс байдаг. Тэр утгаараа “Чалко Трейдинг Хонконг” компанитай хэлэлцээр хийж, нүүрсний суурь үнийг 61 ам.доллар байхаар гэрээндээ тусгуулсан. Ингэснээр дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 61 ам.доллараас доош орсон ч “Чалко Трейдинг Хонконг” компанид 61 ам.доллараар нүүрсээ нийлүүлэх нөхцөл бүрдсэн байгаа. -Харин нүүрсний үнэ 61 ам.доллараас дээш өссөн тохиолдолд тухайн өссөн ханшаар нүүрсээ нийлүүлнэ. Хоёрдугаарт, баруун цанхийн нүүрсний суурь үнийг 70 ам.доллараар тогтоосон. Эдийн засгийн статистик үзүүлэлтээс гадна ажилчдын нийгмийн асуудалд ахиц гарсан Тухайлбал, ажилчдынхаа үндсэн цалинг 21 хувиар өсгөсөн, шөнийн цагийн нэмэгдлийг тав дахин нэмсэн, хөдөлмөр аюулгүй байдлын урамшууллыг 15 хувьд хүргэсэн. -Хагас жилийн байдлаар 373.3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгаа нь төлөвлөгөөгөө 110 хувь биелүүлээд явж байна. Ингэснээр бид өөрсдийн шууд хамаарал бүхий төслүүдийн зохих хэсгийг санхүүжүүлэх боломжтой болж буйгаас гадна 1072 хувьцааг амь оруулах эдийн засгийн суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Ажилчдын цалин хангамжид анхаарч байгаа. -Цалинг энэ оны эхний хагас жилд хоёр удаагийн зохион байгуулалтаар 21 хувиар нэмсэн. Гүйцэтгэх захирал хамгийн өндөр цалин авдаггүй. Би 3.2 сая төгрөг гар дээр авдаг. Миний цалин 12-18-т бичигддэг. -Төслийн хувьд хамгийн эхэнд төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэ нь зардлыг 20-30 хувь бууруулна. Хоёрдугаарт нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлнэ. Мөн 1072 хувьцаа мэдээллийн төв нээгдсэнээс хойш 393 иргэнд хувьцааны бүртгэийн дансыг нээж өгсөн байна. -Манай компанид 2.511.000 хувьцаа эзэмшигч байдаг. Түүнээс 623.000 нь л эрхээ нээлгэсэн байгаа нь хангалтгүй байна. Энэ тоог 800.000-аас нэг саяд хүргэж байж хувьцаа амь орох үндэс болно. Тийм учраас өнөөдрөөс бид хувьцааны эрх нээлгэх аян эхлүүлж байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 1072 хувьцааг амилна гэхэд “Хэзээ вэ” гэсэн асуулт тавьж байсан. Тухайн үед манай компанийн зүгээс яагаад тодорхой хугацаа хэлээгүй вэ гэхээр бидэнд сая дурдсан тоон үзүүлэлт байгаагүй.  Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин