Триатлоны УАШТ залуу тамирчдын ялалтаар өндөрлөлөө

2018-07-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Олимпийн хөтөлбөр дэх сонирхолтой үзүүштэй төрлийн нэг-триатлоны Улсын аварга шалгаруулах тэмцээн Архангай аймгийн Өгийнуурт 7-р сарын 27-29-нд амжилттай явагдлаа. Тэмцээний элит, өсвөр үе, мини, сонирхогчид, багийн буухиа ангилалд нийтдээ 220 тамирчин оролцсоноор урьд өмнө байгаагүй өнөр бүрэлдэхүүнтэй тэмцээн болсон юм. Байгаль цаг уурын янз бүрийн (бороо, салхи, хурц нартай) нөхцөлд тэмцээн болж, тамирчдын тэсвэр хатуужлыг ихээр сорив. Тэмцээнийг Р.Мөнхтөр захиралтай "HIGHBRIDGE" компани ивээн тэтгэсэн байна.  
Гэрэл зургуудыг Э.Харцага
  Эрэгтэй элитийн уралдаанд 24 тамирчин өрсөлдсөнөөс "Виста" клубийн 16 настай тамирчин Ганбаатарын Амарсанаа 1 цаг 00,50 секундын амжилтаар хол тасархай түрүүлэв. Удаах байрт туршлагатай мастер Ч.Гансүх (Орхон аймгийн Хангарьд, 34 настай) 1 цаг 06 минут 27 секундаар, дэд мастер М.Төрболд (Орхон-Хангарьд) 1 цаг 08 минут 38 секундаар шалгарлаа. Эмэгтэй элитийн уралдаан бороотой, хүйтэн нөхцөлд өрсөлдөөнтэй болж, Орхон аймгийн “Хангарьд” спорт клубийн залуу тамирчид эхний хоёр байрыг эзлэв.   500 метрийн сэлэлт-15 км дугуй-5 км гүйлтээс бүрдсэн замыг 15 настай Бат-оршихын Энхжин 1 цаг 19 минут 34 секундэд туулж аваргалсан бол 14 настай Ойдовмөнхийн Эрдэнэзул 1 цаг 20 минут 21 секундээр удаалжээ. 30 настай Эрдэнэбатын Уянга (Ironman клуб) 1 цаг 20 минут 53 секундийн амжилтаар хүрэл медалийн эзэн болж, Монгол Улсын спортын дэд мастерийн болзол хангалаа.     Багийн буухиа уралдаанд Орхон аймгийн “Хангарьд-1” (багийн бүрэлдэхүүнд М.Төрболд, Э.Сүрэнням, Ч.Гансүх) түрүүлж, “Хангарьд-2”, “Dream team” медальт байрт шалгарсан. Триатлоны УАШТ-д оролцсон тамирчдын дунд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Сангийн дэд сайд Х.Булгантуяа охиныхоо хамт, Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хөвгүүдийнхээ хамт, цанын спортын ОУХМ Г.Ганбаатар болон бусад нэр хүндтэй хүмүүс байв. Байгууллага хамт олноороо оролцох явдал маш ихээр нэмэгдсэн харагдав.
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин