Л.Ганбат: Монгол хэл, бичгийн шалгалтыг гараар засна

2014-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өмнөх жилүүдээс онцлог болж байна. Өөрөөр хэлбэл, элсэлтийн шалгалт өгөх сурагчид бүгд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр болсон юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл дуусахад 19 хоног үлдээд байна. Тиймээс бүртгэлийн явц, шалгалтын бэлтгэл ажил ямар байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дуусах дөхөж байна. Хот, хөдөөгийн сурагчдын цахим бүртгэлд хандах идэвх ямар байна вэ?

-Энэ жил ерөнхий боловсролын дунд сургуулийг 34 мянга орчим хүүхэд төгсч байгаа. Одоогийн байдлаар 27 мянга орчим хүүхэд бүртгүүлсэн байна. Мөн өмнөх оны 3-4 мянган хүүхэд шалгалтад хамрагдахаар бүртгүүлдэг. Нийт 38 мянган хүүхэд бүртгүүлнэ гэсэн тооцоо байна. Бүртгэл хэвийн явагдаж байна. Хотын бүртгэл 60, хөдөөгийнх 80 гаруй хувьтай явж байна. Сурагчдын бүртгүүлсэн байдлыг харахад 50 орчим хувь нь дөрвөн хичээлээр сонголтоо хийсэн байна. Өөрөөр хэлбэл, математик, хими, физик, биологи, газарзүй, англи хэл, монгол хэл, орос хэл, нийгмийн тухай мэдлэг, түүхийн хичээлээс математик, англи хэл, нийгмийн тухай мэдлэг зэрэг хичээлийг хамгийн их сонгожээ. Хураамжийн хувьд, энэ жил нэг хичээлийн төлбөр 5800 төгрөг болсон

-Бүртгэлийг цахим хэлбэрээр явуулаад хэдэн жил боллоо. Сурагчид нэлээд туршлагатай болсон байх?

-Жил ирэх тусам сурагчдын алдаа гаргах хандлага тодорхой хэмжээгээр багассан байна. Зарим сурагчид мэргэжил сонголтоо тодорхой болгоогүйн улмаас буруу хичээл сонгодог. Тиймээс дараа нь хичээл сонголтоо өөрчилье гэсэн асуудал гарч ирдэг. Тиймээс цаашид бүртгүүлэх гэж байгаа сурагчид ямар хичээл сонгож шалгалт өгвөл, ямар мэргэжлээр сурах боломжтойгоо урьдчилан сайн судлах хэрэгтэй. Элсэлтийн ерөнхий шалгалтад эцсийн байдлаар нэг удаа бүртгүүлэх боломжтой гэдгийг сайн анхаараарай.

-Цахимд нэгэнт бүртгүүлсэн бол хичээлээ хасч болохгүй. Харин нэмж оруулах тохиолдолд заавал танайд хандах ёстой юу?

-Бүртгэл үргэлжилж байх хугацаанд хичээлийг хасч, солих боломжгүй. Харин хичээлийг нэмэх байдлаар бүртгэлийг өөрчилж болно. Улаан­баатар хотын сурагчдын хувьд хичээлээ нэмж бүртгүүлэх гэсэн тохиолдолд Боловсролын үнэлгээ­ний төвд ирж хүсэлт гаргах шаардлагатай. Хөдөө орон нутгийн сурагчдын тухайд аймаг бүрт БҮТ-ийг төлөөлөн ажиллаж буй элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан зөвлөгөө, мэдээллийн ажилтнуудад хандах хэрэгтэй.

-Монгол хэл, бичгийн хичээлийн журамд өөрчлөлт орсон. Үүнтэй холбоотой бүх нийтээр авах монгол хэл, бичгийн шалгалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ жилээс бүх нийтээрээ монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгнө. Өөрөөр хэлбэл, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх гэж байгаа бүх хүүхэд монгол хэл, бичгийн шалгалт өгөхөөр давхар бүртгүүлж байгаа гэсэн үг. Энэ жилийн хувьд босго оноо байхгүй учир шалгалтын дүнд нөлөөлөхгүй. Монгол хэл, бичгийн шалгалтыг зургадугаар сарын 14-нд авна. Харин 16,17,19-нд элсэлтийн ерөнхий шалгалтууд явагдана. Улсын хэмжээнд монгол хэл, бичгийн шалгалт өгч байгаа бүх хүүхдийн материалыг Улаанбаатар хотод төвлөрүүлэхээр болсон. Ингэж багш нарын оролцоотойгоор гараар засах юм. Мэдээж үүнд тодорхой хэмжээний хугацаа шаардна. Энэ жил анхных нь учраас бид заавал долдугаар сарын 1-нээс өмнө дүн гаргана гэсэн шаардлага тавиагүй. Харин долдугаар сарын 10-наас өмнө гаргах төлөвлөгөөтэй байна.

-Сурагчдын нийтлэг гаргадаг алдааны нэг нь муу зураг оруулах явдал. Энэ тохиолдолд алдааг яаж засч байна вэ?

-Чанарын шаардлага хангаагүй зураг оруулах тохиолдол гарч байна. Зураг нь чанарын шаардлага хангаагүй устгагдсан тохиолдолд тухайн сурагчийн бүртгүүлсэн цахим хаяг руу автоматаар цахим шуудан очиж байгаа. Өөрөөр хэлбэл, таны зураг шаардлага хангаагүй учир устгагдлаа. Зургаа дахин оруул гэсэн утгатай захидал илгээгдэнэ. Ийм цахим шуудан авсан тохиолдолд дахин зураг оруулж, бүртгэлийн хуудсаа хэвлэх хэрэгтэй.

-Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна. Энэ жил хэдэн газар шалгалт авах вэ?

-Улсын хэмжээнд 52 газар шалгалт авахаар товлоод байна. Ихэнх нь өмнөх жил шалгалт авч байсан газрууд бий. Улаанбаатар хотод ганц, хоёр шалгалтын байрыг өөрчлөх болсон. Манайх энэ жил хамгийн сүүлийн үеийн хүчин чадалтай засагч машиныг авсан. Мөн бид цахим хуудастаа өмнөх жилүүдийн элсэлтийн ерөнхий шалгалтад ирж байсан бүх материалыг байршуулсан. Тиймээс сурагчид хүссэн хичээлийнхээ материалыг үнэгүй татаж авах боломжтой болсон.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 46 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин