60 градусын налуутай “аймшгийн агуй”

2014-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

“Өглөө ажилдаа явахдаа байрныхаа дулаан гаражаас машинаа гаргахаас айдаг боллоо” гэх нэгэн иргэнтэй таарлаа. Гаражаас гарахдаа машинтай мөргөлдчих гээд, эсвэл явган хүнийг гэмтээчих аюултай учраас тэр гэнэ. Барилгын компаниуд нэг метр талбайг ч мөнгө болгохоор зүтгэж, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж, га­раж­гүй барих нь ч бий. Харин гаражтай барилгууд нь машин багтаж л байвал яаж орж гарах нь оршин суугчдын сүйхээ мэдэг гэсэн шиг барьчихдаг болжээ. Ор­шин суугчид, явган зор­чигчдын аюулгүй байдлыг бодож нэгэн барилгыг онцолж, энэ удаагийн дугаартаа сурвалжиллаа.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг 13 дугаар хорооллын дунд замд байрлах “Натур” төвийн ард “Home land” гэж хотхон бий. Хоёр жилийн өмнө ашиглалтад орсон уг хотхонд гаражаас нь эхлээд асуудал мундахгүй болжээ. Хотхоны өмнүүр 13 дугаар хорооллын дунд зам руу орох туслах зам өнгөрдөг юм байна. Энэ замаар эргэн тойрны орон сууцны бүх оршин суугчид машинтай, машингүй өглөө үдэшгүй сүлжилддэг. Иргэд “Home land” баригдсанаас хойш дэргэдүүр нь өнгөрөхдөө эмээдэг болжээ. Учир нь хотхоны гаражийн хаалга яг зам руугаа харсан юмсанж. Нэг биш хоёр талдаа гаражтай юм байна. Машин гарч ирэхдээ шууд зам руугаа орчихно. Явган хүний зам ч үгүй юм. Энэ зам дээр осол зөрчил гарч байгаа нь зам руугаа харсан хаалгатайгаас гадна налуугийн хэмжээ стандартаа алдсанаас үүдэлтэй бололтой. Хонгилоос гарч ирэх зам 60 градусын налуутай юм байна. Жолооч ийм налуу замаар гарч ирэхийн тулд заавал өндөр хааз өгөх шаардлагатай гэнэ. Гэтэл энэ үед явган хүн болон автомашин зам дээр зорчиж байвал мөргөхөөс өөр гарцгүй болдог ажээ. Ийм маягаар замын осол гарч цагдаа нар ч андахгүй болсон бололтой. Саяхан нэгэн хөгшин хотхоны өмнөх зам дээгүүр өнгөрч яваад мөргүүлчихжээ. Замын цагдаа дуудахад ирсэн цагдаа нь тэр зам дээр тав дахь удаагаа ирж байгаагаа дуулгажээ. Ингээд бодохоор стандартаа алдсан гаражаас болж ямар зөрчил гардаг нь ойлгомжтой байна. Хотхоны захиргаа ийм асуудлыг хэрхэн зохицуулдаг тухай лавлахаар холбогдох хүмүүсийг хайсан ч олдсонгүй. Тус хотхоныг хоёр жилийн өмнө “Миритон” компани ашиглалтад оруулжээ. Одоо бол тус компаниас хотхонд анхаарал тавьдаггүй, бүр сураггүй болсон тухай оршин суугчид ярилаа. Зам руу харсан гаражийг анх барихдаа зураг төслийн дагуу хийгээгүйг ч тэд хэлээд амжив. Манай улсад барилгын гараажийн стандарт ямар байдаг тухай тодорхой акт журам ховор бололтой. Барилгын тухай хуульд энэ тухай нэг үсэг ч алга. Ингээд бодохоор манайд байргүй байх хэцүү, байртай бол бүр хэцүү болжээ.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 46 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин