Элэгний хорт хавдрыг бууруулна гэв

2018-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ “Дэлхийн хепатит”-ын өдрийг тохиолдуулан энэ сарын 26-27-нд “Хепатитыг илрүүлье, эмчилье” уриан дор зохион байгуулж байна. Дэлхий дахинд 325 сая хүн вирусын архаг халдвартай амьдарч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлсэн. Мөн жил бүр 1.3 сая хүн элэгний хатуурал, хорт хавдраар нас барж байна. Харин Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувь нь архаг халдвартайд тооцогддог аж. Түүнчлэн вирусын шалтгаантай өвчлөлийн улмаас өнгөрсөн онд 1614 хүн нас баржээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “2017 онд эхлүүлсэн “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насны 350 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан. Үүнээс 31 мянган нь элэгний C, 21 мянга гаруй нь B вирустэй гэж оношлогдсон. Халдвар илэрсэн иргэдийн 75 хувийг эмийн эмчилгээнд хамруулж 60-100 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан” гэв. B, С вирусын халдвар нь элэгний хавдрын гол шалтгаан болдог. Тиймээс эрт илрүүлж, оношилж, эмчлэх нь олон хүний амийг аварна. Гэтэл элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатандаа оношлогддог байна. Дашрамд дурдахад “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2020 он гэхэд халдварын тархалтыг хязгаарлахыг зорьж буй. Нөгөөтэйгүүр С вирусын шинэ тохиолдлыг таслан зогсоож, элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилт тавьжээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин