Төрийн департаментаас гаргасан “Крымын тунхаг”- т АНУ дахь ОХУ – ын элчин сайдын яам хариу тайлбар хийв

2018-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн “Крымын тунхаг”-ийн талаар тайлбар хийсэн тухай энэ сарын 26-нд РИА-Новости мэдээлсэн байна. Сенатад “Оросын асуудал”-аар Помпео үг хэлэхээс дөнгөж хэдхэн минутын өмнө АНУ-ын Төрийн департамент “Крымын тунхаг”-ийг нийтэлсэн бөгөөд уг тунхагт төрийн нарийн бичгийн даргын дахин мэдэгдсэнээр АНУ Крымыг Оросын нутаг дэвсгэрийн хэсэг хэмээн хүлээн зөвшөөрөхгүй, тус хойгийг ОХУ-тай нэгтгэсний төлөө тавьсан хоригийг цуцлахгүй ажээ. “Крымын тунхаг”-ийн зорилго бол Крымын талаар АНУ-ын баримтлах бодлогыг албан ёсоор хуульчилж байгаа хэрэг ажээ. "Төрийн департамент Крымын талаар улирал тутам тунхаг гаргаж, мэдэгдэл хийдэг. Шинэ сонин зүйл юу ч бид олж сонсоогүй. Түншүүд маань гагцхүү бодит байдлыг өөрөөр харж амьдардаг гэдэгт итгэж үнэмшсээр байна. 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд Крым дахин буцаж нэгдэхдээ  хаана оршин байхаа үндэстэн өөрөө тодорхойлох эрхийн заалтууд бүхий олон улсын эрх зүйн актуудыг баримтласныг зөрчсөн хэмээн тэд үздэг билээ” хэмээн Fasebook-ийн хуудаснаа Элчин сайдын яамны мэдэгдэлд өгүүлжээ. “Түрэмгийлж, булаан эзэлсэн гэх үлгэр домог”-ийг үл харгалзан энэ хойгт жил бүр олон зуун мянган украинчууд амарч, тэнд америкийн хөгжимчид, тамирчид тогтмол тоглож байгаа тухай Элчин сайдын яам мөн сануулсан байна. "АНУ-ын гадаад улс төрийн байгууллагаас манай орныг очиж үзэх санаа бодлоо эргэж харах зөвлөмж болон Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Орос орны дүр төрхийн талаар сурталчилж байснаас тэс ондоо юм байна гэдгийг хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний явцад 90 мянга гаруй америкийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигч нүдээр үзэж, итгэж үнэмшсэн” хэмээн тайлбарт тэмдэглэжээ. Мэдэгдэлд Серби дэх АНУ-ын Элчин сайдын яамны сайтаас татаж хуулбарласан зургийг хавсаргажээ. Зураг дээр оройд нь Америкийн болон сербийн төрийн далбаа намирч байгаа Цагаан ордон байх ажээ. Үүгээр 1918 оны долдугаар сарын 28 – ны өдөр дэлхийн нэгдүгээр дайны дөрвөн жилийн ойг тохиолдуулан сербийн ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа АНУ илэрхийлсэн юм байна. Энэ үйл явдлын 100 жилийн ойд зориулан АНУ-ын Элчин сайдын яам өөрийн сайтад холбогдох нийтлэл байршуулсан аж. "Төрийн департамент Косово бол Серби гэсэн тунхаг гаргах байх гэж хүлээж байна”  хэмээн Оросын Элчин сайдын яам уг зургийг тайлбарлажээ. 2014 оны гуравдугаар сард явуулсан ард нийтийн санал асуулгаар бүгд найрамдах улсын оршин суугчдын 95 гаруй хувь нь ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэхийг дэмжиж байгаагаа илэрхийлсний дараа Крым оросынх болсон билээ. Крымчүүд ОХУ-тай дахин буцаж нэгдэх саналаа ардчилсан замаар, олон улсын эрхзүй, НҮБ-ын дүрэмд бүрэн дүүрэн нийцүүлж өгснийг Москва нэг бус удаа мэдэгдсэн. Путиний хэлснээр Крымын асуудал “нэгмөсөн хаагдсан”. Эх сурвалж: www.polit.mn
УИХ-ын гишүүд Дэгийн хуулийг эсэргүүцэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, ө

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

УИХ-ын гишүүн Б.Түвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Нас барсан иргэний 1072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөн олгож эхэлнэ

Уржигдар 17 цаг 57 мин
ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

ЗХЖШ: 339 дүгээр ангийн байлдагч нас барсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа

Уржигдар 17 цаг 38 мин
Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Сэтгүүлч Л.Баяржаргалын цагдан хориог өөрчлөх эсэхийг хэлэлцэх шүүх хурал маргааш 09.00 цагаас товлогджээ

Уржигдар 17 цаг 27 мин
Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Д.Батлут: Цэргүүдийнхээ аюулгүй байдлыг хангаж чадаагүй ЗХ-ний 339-р ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлнө

Уржигдар 17 цаг 23 мин
Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Хуулийн төсөл: Ёс зүйн дэд хороо гишүүний нэг сард оногдох санхүүжилтийг олгохгүй байх эрхтэй болно

Уржигдар 11 цаг 32 мин
С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төсөл дээр нээлттэй сонсгол хийнэ

С.Баярцогт: Нийслэлийн хоёр жилийн төсөв, мега төслүүдээр нээлттэй сонсгол хийнэ

Уржигдар 11 цаг 23 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

О.Цогтгэрэл: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ байр суурь дээр байна

Уржигдар 11 цаг 15 мин
Уламжлалт мал ахуйгаа хамгаалсан боловсролын тогтолцоо чухал байна

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа УИХ-ын гишүүн, Эди

Уржигдар 06 цаг 00 мин