“Орчлон констракшн”-ий шинэ барилгуудад цууралт үүсчээ

2014-04-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

С.УЯНГА

Хан-Уул дүүрэг дэх арьс ширний 27, 28 дугаар байрны барилгыг  “Орчлон констракшн” ХХК барьж гүйцэтгэжээ. Хуучирч муудсан ба­рилгыг буулгаж суу­рин дээр нь дахин төлөв­лөлтөөр 13 давхар шинэ барилга барьж өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан байна. Гэвч ашиглалтад ороод удаагүй цэмбэгэр барилгын шал цөмөрч, хананд нь цууралт өгсөн гэх олон асуудлыг дагуулсан. Тиймээс бид  нөхцөл байдлыг сурвалжлахаар очсон юм. Байрны оршин суугчид “Айлуудын хана цуурч, шал цөмөрсөн. Тэгээд “Орчлон констракшн”-д өргөдөл өгтөл шийдвэрлэж өгнө гээд удаж байна. Зарим хүн аргаа бараад хэвлэлийн хурал хийнэ гэж байсныг болиулсан юм байна лээ” гэв.

Арьс ширний 27А байранд 120 гаруй оршин суугч байдаг бөгөөд зарим айлын даацын хана, тааз нь цуурсан байлаа.

Бидний уулзсан нэгэн айлын эзэд цуурсан даа­цын хананы нүхэн дээр зурагтаа байрлуулж хаажээ. Цуурсан хэсгээр харвал хонгилын гараж харагдаж байна. Гэрийн эзэн “Манайх нялх хүүхэдтэй учраас цуурсан хэсгээр салхи нэвт үлээгээд хүндрэлтэй байдаг. Энэ өвөл бүр хэцүү байсан. Гомдол гаргахаар засварлаж өгнө л гэдэг. Хүүхдийн тоглоомын талбай дээр хайрга асгаад цементлээгүй учраас хүү­хэд тоглох аргагүй. Мөн байрны засвар үйлчилгээ, халаалт, цэвэр ус, бохир усны мөнгийг СӨХ-ноос гадна “Жинст өргөө” гээд компани давхар хураадаг. “Орчлон констракшн”-ийн охин компани гэсэн. Ямар учиртайг нь мэдэхгүй” гэв. Мөн дээд давхрын С гэдэг айлын шал цөмөрсөн гэсэн гэж байрны эгч хэлсэн юм.Гадна ко­ридорын тааз бас л цуурчээ. Өвөл  дулааны шугам нь хөлддөг учраас даавуугаар хэд давхарлан ороосон гэнэ. Энэ байрны голдуу 2-3 өрөө байранд орсон айлуудын шал цөмөрсөн гэдгийг  иргэд хэлж байлаа. Биднийг айлуу­даар ороход “Орчлон констракшн”-ийн ба­рил­га ашиглалтын албаны н.Янжин гэх эмэгтэй “Айлуудаар орох шаардлага байхгүй. Бид оршин суугчдын гомдлыг хүлээж авсан. Хана, тааз цуурах байдаг л асуудал” хэмээн байраа үзүүлэхээр гарч ирсэн иргэдийг буцаасан юм.  27А байрны замын эсрэг талын арьс ширний 28-дугаар байр  мөн л ийм асуудалтай байгаа гэнэ. Энэ байрны оршин суугч эмэгтэй “Цахилгаан шат бусад байрныхыг бодвол их жижигхэн.  3-4 хүний багтаамжтай. Иргэдэд ху­далдахдаа бүрэн цутгамал гэж байсан ч бодит байдал дээр эсрэгээрээ байна. Анх метр.кв-ыг нь 1.2 саяар үнэлж байсан ч сүүлдээ иргэдэд 2.1 саяар өгсөн. Загварын гоё зургийг нь харж орсон иргэд хулхидуулсан. Хананд нь юм  тогтоох аргагүй гээд тоочоод байвал асуудалтай зүйл их байна” гэсэн юм.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 46 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин