ХАЙСАН ХАШАА, ХУВАНЦАР ШОН ҮЙЛДВЭРЛЭГЧ “САН-ОРГИУ”

2018-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ “Зууны мэдээ” сонин үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн ямар шат дамжлагаар бүтдэгийг “Market watch” булангаараа дамжуулан танилцуулдаг. Энэ удаад гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулдаг “Сан-Оргиу” компанийн үйлдвэрлэсэн эцсийн бүтээгдэхүүнтэй танилцуулж байна.   Хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр манай улсад 27 байдаг. Үүний нэг нь гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж гадаа талбайн сандал, хашаа, шон, боржуур, траншейны таг, хурд сааруулагч зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг “Сан-Оргиу” компани юм. 2004 онд Дархан хотод анхны үйлдвэрээ нээсэн бөгөөд 2012 онд Улаанчулуутад салбар үйлдвэрээ нээжээ. Өдөрт 600-700 кг хаягдлаар 50-100 ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, жилд 180-210 тонн хаягдал ашигладаг гэсэн үг. Тус компанийн менежер Д.Болортунгалаг “Манай бүтээгдэхүүний хэрэглээ урт хугацааг даах чадвартай байдгаараа бусдаас ялгарах онцлогтой. Мөн ус чийг даах чадвар илүү учраас хэлбэрээ алдахгүй” хэмээн онцлов. Газар тариалан эрхлэгчид тэдний бүтээгдэхүүнээр хашаа барихыг илүүд үздэг аж. Учир нь цас, бороонд элэгдэхгүй бөгөөд зардлаа хэмнэх боломжтой гэж үздэг байна. Түүхий эдээ төвлөрсөн цэгээс худалдаж авахаас гадна, хувь хүмүүс авчирч борлуулдаг. Мөн компаниудтай хамтарч ажилладаг юм байна. Харилцагч компаниуддаа бүтээгдэхүүнээ борлуулахдаа тодорхой хувийн хөнгөлөлт үзүүлдэг тухай тус компанийн менежер хэлэв. Хуванцар түүхий эдийг шууд төхөөрөмжинд хийж болдоггүй учир бутлагч машинаар нунтаглаж ашигладаг. Бүтээгдэхүүний үнэ нь хэдэн кг түүхий эд орж байгаагаас шалгаална гэдгийг менежер Д.Болортунгалаг ярив. Тодруулбал, гадаа талбайд ашиглах сандал 120-150 мянган төгрөг, хашааны шон 8-25 мянган төгрөгийн үнэтэй юм байна. “Манай бүтээгдэхүүнийг хэт өндөр үнэтэй гэж хүмүүс шүүмжилдэг. Хэдийгээр хаягдал хог ч гэлээ түүнийг худалдаж авна. Дахин боловсруулахын тулд тоног төхөөрөмж болон хөрөнгө оруулалтын зардал гарна. Түүнчлэн хүмүүсийн цалин, тогны төлбөр гээд гарах зардал мундахгүй” гэж байв. Тиймээс харамч хүн хоёр дахин төлдөг гэдэг шиг ганц удаа зардал гаргаад хэдэн арван жил хэрэглэх боломжийг бас тооцоолох хэрэгтэйг үйлдвэрлэгчид сануулж байсан юм. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүнээс хамгийн их эрэлттэй нь хашааны шон ажээ.

СХД 26-р хороо Авто гарааш

Холбоо барих утас: 99093849, 95806849

"Сан Оргиу" ХХК

 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин