БНАСАУ-д спортын тоног төхөөрөмж нийлүүлэх ОУОХ-ны санал хүсэлтэд АНУ хориг тавив

2018-07-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах
© Валерий Шарифулин/ТАСС
Д.ЭНХЭЭ БНАСАУ-д оруулахыг хориглосон барааны жагсаалтаас спортын тоног төхөөрөмжийг онцгойлон тусад нь авч үзэх талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороонд хандсан Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч (ОУОХ) Томас Бахын  санал хүсэлтэд АНУ хориг тавьсан тухай НҮБ дахь дипломат эх сурвалж ТАСС агентлагт уламжилсныг сурвалжлагч Мария Хренова мэдээлжээ. “ОУОХ-ны хүсэлтийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороо сайшаасны эсрэг США дангаараа татгалзсан”  хэмээн агентлагтай ярилцагч өгүүлжээ. ТАСС-ын мэдэлд эх нь байгаа НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хороонд явуулсан Бахын илгээлтэд “Пёнчанд саяхан болж өнгөрсөн 2018 оны өвлийн Олимпийн тоглолтууд НҮБ болон ОУОХ-ны хамтын ажиллагааны урт удаан хугацааны түүхэнд шинэ бүлэг болж орлоо. Нээлтийн ёслол дээр Солонгос улс, БНАСАУ-ын тамирчид Солонгосын нэгдлийг бэлгэдсэн нэг тугийн дор нэг баг болж оролцсон явдал эвлэрлийн маш хүчтэй дохиог дэлхий дахинд түгээсэн билээ” хэмээн тэмдэглэжээ. “Үүнийг иш үндэс болгон Умард Солонгосын тамирчид олон улсын тэмцээнд бэлтгэх, урьдчилсан шатны тэмцээнүүдийг давж, дараа дараагийн олимпийн тоглолтуудад оролцох боломж бүрдүүлэхийн тулд спортын тоног төхөөрөмжийг НҮБ-ын хоригийн горимоос тусад нь салган авч үзэж, БНАСАУ-д нийлүүлэхийг ОУОХ-нд зөвшөөрөхийг хүссэн санал хүсэлтээ үүгээр илгээж байна”  хэмээн Бах уг баримт бичигтээ дурджээ. Токиод болох 2020 оны зуны Олимпиадад БНАСАУ-ын шигшээ баг оролцох асуудлыг урагшлуулахын тулд дэмжлэг үзүүлэх бодолтой байгаагаа ОУОХ-ны тэргүүн өмнө нь мэдэгдэж байсан. Пёнчанд болсон өвлийн олимпод БНАСАУ-ын тамирчдыг оролцох боломжоор хангахын тулд тэдэнд зориулан ОУОХ нэмэлт квот олгож байсан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин