Хар тугалгыг МХЕГ-аас онцгойлон анхаарахаар боллоо

2014-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Солонго

“Зууны мэдээ” сонин “Хар тугалга SOS зарлаж байна” сэдвээр цуврал нийтлэл, мэдээллийг тасралтгүй хүргэж байгаа билээ. Тэгвэл бидний ажил үр дүнд хүрч эхэллээ. МХЕГ-аас хар тугалгатай холбоотой асуудлыг онцгойлон анхаарч ажиллахаар болснооо мэдээллээ. Тухайлбал, 1990 оноос хойш барилгын ажилд өргөнөөр хэрэглэж байгаа хар тугалга агуулсан импортын будганд дүгнэлт гаргаж, цаашид энэ асуудлыг хэрхэхийг шийдвэрлэхээр болсон байна. Барилгын будгийг ямар ч хяналтгүй импортолж байгааг цэгцэлж, шинжилгээний байгууллагатай хамтран насанд хүрэгсдийн цусан дахь хар тугалгын хэмжээг тогтоох судалгааг хийхээр болжээ. Ингээд Засгийн газрын төвшинд асуудлыг тавьж, зөвхөн будаг гэлтгүй хүүхдийн тоглоом, шатахуун зэрэгт агуулагдаж байгаа хар тугалгыг тодорхойлж, дорвитой арга хэмжээ авах болсноо хэллээ. Мөн манай сонин өнгөрсөн оны сүүлчээр автомашины хуучин дугуйны импортыг цэгцлэх санал гаргаж, асуудал хөндсөн баримт бүхий нийтлэлүүдийг уншигчиддаа хүргэсэн. МХЕГ-аас тухайн улсдаа техник аюулгүйн байдлын шаардлага хангахгүй гээд хаячихсан дугуйг оруулж ирэн, зорчигчдын амь насанд эрсдэл учруулж байгаа энэ байдлыг яаралтай цэгцлэх шаардлагатайг онцоллоо. Ингэхдээ хятад мотоцикл болон хуучин дугуй импортлогч иргэдтэй уулзаж, санал солилцоод, цаашид эдгээрийг импортлох эсэх асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэхээр болжээ. Мөн нийслэлийнхний цэвэр ус хийдэг, орон нутгийнхны цагаан идээ хийж өргөнөөр ашигладаг хуванцар савыг хориглох, хэрэглээнд нийлүүлэхгүй байх талаас нь Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар гаргаж ажиллахаар болсон байна. Түүнчлэн импортын комиссын хувцас, эмийн сангуудаар хяналтгүй худалдаалагдаж байгаа шингэн цэнхэр спирт, барилгын осол, стандарт бус авто зам, хулгайн мод, нөөцийн мах, ундны цэвэр ус, химийн бодисын хадгалалт гэсэн яаралтай шийдвэрлэх 12 асуудлыг богино хугацаанд бодит үр дүн гарахуйц байдлаар анхаарч ажиллахаар боллоо. Үүнд боломжтойг нь Улсын ерөнхий байцаагчийн албан даалгавраар шийдэж, мөн бизнес эрхлэгчидтэй санал солилцож, зарим асуудлыг Засгийн газрын төвшинд шийдвэрлүүлэх зэргээр дорвитой  арга хэмжээ авна гэдгийг МХЕГ мэдэгдэж байна. 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 28 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 46 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 37 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 48 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

6 цаг 54 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин