У.Соёлт: Шүүх, прокурор хуйвалдаж намайг хохироосон

2018-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.САЙХАНСАНАА Соёл эрдэм дээд сургуулийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ын гишүүн, Японы иргэн  У.Соёл  шүүгч, прокурорууд шударга ажиллахгүй байна хэмээн өнөөдөр 10.30 цагт  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс  зүйн хороонд хандлаа. Тэрээр 2001 онд  Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт явж байхдаа автомашинаа хулгайд алдсан. Тэгвэл хулгайч машиныг нь унаж явахдаа  осолдуулсан хэрэг гарчээ. Гэтэл  хэрэг  эцэслэн шийдэгдэлгүй өнөө хүрсэн байна. Үйл явдлын мөрөөр хохирогч  У.Соёлтоос  тодрууллаа.  - Энэ хэрэг 2001 онд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт гарсан гэсэн. Тухайн үед юу болсон талаар тодруулна уу?  -Тухайн үед би  үйлдвэрээс гараад жил болж байсан “Ланд Круйзер” автомашинаа хулгайд алдсан юм. Хулгайч машиныг хулгайлаад зогсохгүй унаж аваад  осолдуулсан байсан. Шүүхийн шийдвэрээр   автомашины үнийг 12 сая буюу арав дахин бага ханшаар үнэлсэн. Хохирлын мөнгөнөөс талыг нь нөхөж  олгосон.Үлдсэн  зургаан сая төгрөгийг  өгөөгүй хэрнээ өгсөн гэсэн хуурамч бичиг баримтыг шүүхийн шийдвэрээр гаргуулчихсан байдаг. Шүүхийн  ёс зүйн хороонд энэ асуудлаар  олон удаа хандсан.  “Прокурортойгоо очиж асуудлаа хэлэлц” гэсэн хариу өгдөг. Прокурорын ёс зүйн хороонд ч уг хэргийг шийдвэрлэсэн прокурорыг шалгуулах гомдол гаргаж, хуурамч бичиг баримт үйлдсэн нь тогтоогдож ажлаас нь татан буулгуулсан ч өдийг хүртэл шүүхийн шийдвэр өөрчлөгдөөгүй. Төрийн тугандаа тангараг өргөсөн прокурор шударга байх ёстой атал ийм байгаад гомдолтой байна. Би бусдыг хүмүүжүүлдэг багш хүн учир шударга ёсны төлөө тэмцэхээс аргагүй байдалд хүрлээ. -Хуурамч  гээд байгаа бичиг баримттай  нь танилцсан уу? -Гадны иргэншилтэй хүнд харуулахгүй гэж хариуцсан хүн нь хэлсэн. Манай байгууллагын ажилтнуудаас авсан худал мэдүүлэг дээр хуурамч гарын үсэг зурсан байсан. Эхлээд тухайн хэргийг хариуцсан цагдаагаас прокурор хүртэл хуурамч бичиг мэдүүлсэн. Уг байдал даамжирж Төв аймгийн шүүх дээр тус хэргийн хариуцсан прокурорын хүү хуульчаар ажиллаж байсан. Ингээд уг хэрэгт ах дүү, хамаатан саднаараа нийлж хэргийг дарсан. Хууль хэрэгжүүлдэг байгууллага нь өөрөө хууль бус үйлдэл хийж байхад Монгол Улсад шударга ёс хэрэгжихгүй шүү дээ. Энэ асуудлын мөрөөр Шүүхийн ёс зүйн хорооноос  тодруулага авахыг хүссэн ч  “Хэвлэл, мэдээллийн албанд хандаж, заавал тэднээр дамжуулж  хариу авах ёстой. Бид   шууд мэдээлэл өгөх  боломжгүй” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин