Д.Трамп гаалийн татварыг зэрэг цуцлахыг санал болголоо

2018-07-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Европын холбоонд хандан “шударга худалдаа”-г бий болгохын тулд гаалийн татварыг  зэрэг цуцлахыг санал болгосон талаар РИА-Новости мэдээлжээ. Еврокомиссын тэргүүн Жан-Клод Юнкер Вашингтонд АНУ-ын Ерөнхийлөгчтэй худалдааны асуудлаар хэлэлцэхээр очиж байгаа юм. Түүний айлчлалаас өмнө өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Twitter хуудастаа Европын холбоотой уулзахдаа ямар санал тавьж байгаагаа бичжээ. Дональд Трампын үзэж байгаагаар  АНУ болон Европын холбоо гаалийн татвар, худалдааны саад, улсын татаасаас нэгэн зэрэг татгалзах ёстой гэнэ. “Үүнийг чөлөөт зах зээл, шударга худалдаа гэж нэрлэж болно. Тэднийг ийм алхам хийнэ гэж найдаж байна. Бид бэлэн байгаа, харин тэд бэлэн биш байна” гэж  тэрээр бичжээ. Өмнө нь Трамп үүнтэй төстэй саналыг Их-7-гийн орнуудад санал болгож байсныг хэвлэлүүд онцолж байна. Энэ оны сарын сүүлчээр АНУ нь импортын ган,  хөнгөн цагаанд 25 болон 10 хувийн гаалийн татвар ногдуулж байгаагаа зарласан. Харин Европын холбоо, Канад, Мексикийг арай өөрөөр авч үзэж,  хугацааг түр хойшлуулж байгаад өнгөрсөн зургадугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжүүлж эхэлсэн юм. Вашингтон гаалийн өндөр татвар ногдуулах энэ шийдвэрээ үндэсний аюулгүй байдлаа бэхжүүлэх алхам хэмээн тайлбарладаг.  Харин АНУ-ын худалдааны олон түнш үүний эсрэг байгаа бөгөөд Европын холбоо хариу арга хэмжээ авч, Америкт үйлдвэрлэсэн 2.8 тэрбум еврогийн өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд гаалийн татвар ногдуулж байгаагаа зарласан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин