Үерийн дараах хотын гамшиг

2018-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ЭНХТУУЛ Сүүлийн үед дүүргүүдийн түргэн тусламжийн төвд ирж буй дуудлагын багагүй   хувийг бага насны хүүхдүүдийн гэдэсний халдварт өвчин, цусан суулгалт өвчин эзэлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 0-7 насны хүүхэд дээрх өвчнөөр өвчлөх нь их байгаа бөгөөд энэ өвчний шинж тэмдэг хүүхдийн өтгөн цустай гарах, бөөлжих, халуурах зэргээр илэрдэг байна.  “Энэ нь Улаанбаатар хотын х, тэр дундаа нийслэлчүүдийн 60 гаруй хувь нь  амьдардаг гэр хорооллын жорлон, муу усны нүхний ариутгал халдваргүйжүүлэлттэй холбоотой” гэдгийг  эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тиймээс бид энэ удаа  Чингэлтэй дүүрэг, долоон буудан, Зунжин, Дарь эхийн чиглэлд гэр хорооллын гудамж талбай борооны дараа ямархуу байдалтай байгааг сурвалжилсан юм.   ТОГТООЛ УСНУУД, ЖОРЛОН БОХИРТОЙГОО НИЙЛЭЭД ИСЭЛДЖЭЭ Нийслэл хотын төвөөр явахад бид ихэнхдээ цементэлсэн гудамж талбай, цэвэр цэмцгэр орчинд алхдаг. Бороо их орсны дараа ч бас муудаж, исэлдсэн шавар намагтай тааралдаад байх нь ховор байдаг. Харин тэгвэл гэр хорооллын гудамж талбайд арай өөр дүр зураг угтаж байна. Нийслэл хотын маань хойморт залрах Чингэлтэй дүүргийн гэр хорооллын гудамж талбайгаар явахад үерийн ус их орж ирдэг, борооны тогтоол ус их тогтсон газруудыг гудамжаар яваа иргэд төвөггүйхэн зааж өгч байв. Үнэхээр ч зарим гэр хорооллын гудамж талбай явган хүн битгий хэл машинтай хүн явахад бэрх байв. Шавхай намаг ихтэй, хиймэл нуур шиг том тогтоол уснууд тэр хавийн жорлон, муу усныхаа үнэр танартай исэлдээд ус хөрсний бохирдол битгий хэл зарим гудамжинд амьсгалах агаар нь хүртэл хамар сэтлэм, дотор муухайрам үнэртэй байна.  Ялангуяа, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны гудамжнууд замын эвдрэл ихтэй, зүүн талд байрлах гэр хорооллын гудамжнууд үргэлжилсэн их шавхай намаг ихтэй хэцүүхэн орчин угтаж байлаа. Хамар сэтлэм үнэр танартай, дээрээс нь тэр хавийн гудамжны ноход нааш цааш шавхай туучин ноцолдох нь нар буусан бүгчимхэн орой тайван алхаж яваад гэртээ харихад ч бэрх байна.   УС, ХӨРСНИЙ БОХИРДОЛ ХАЛДВАРТ ӨВЧИН ҮҮСГЭХЭД БЭЛЭН БАЙНА Гэдэсний халдварт өвчин цусан суулга, балнад зэрэг нь бохир гар болон газрын хөрсөөр дамжиж халдварладаг. Шуудхан хэлхэд, 45 хоногийн дараа идэвхждэг. Тэгвэл ойрын өдрүүдэд дуудлага нь ихсээд байгаа гэдэсний халдварт өвчин бохир гар, бохирдсон хоол хүнс, өтгөнөөр халдварладаг. Иймд үер буусан газрын ойролцоох айл өрхүүд жорлон, муу усныхаа нүхийг өөрсдийнхөө санаачлагаар  хлорамины уусмалаар ариутгаж, орчноо цэвэршүүлж, эрүүл мэндээ бодохгүй бол үерийн устай холилдсон энэ орчин  олон төрлийн халдварт өвчин тархах нөхцлийг бүрдүүлж байна. Энүүхэндээ гэж хэлэхэд, ариун цэврийн шаардлага хангасан жорлонгүй манайх шиг улс оронд гэдэсний халдварт өвчин, холер, хижиг зэрэг өвчин элбэг гардаг нь тийм ч тохиолдлын зүйл биш юм. Бидний боломжгүй амьдралын маань үр дүнд ийм өвчлөл элбэг гардаг нь нууц биш. Үер усны дараа хаа хаанаа бодолтой байж, бага насны хүүхдийг бохирдсон газар тоглуулахгүй байх, уух ундны усандаа анхаарал хандуулах, орчны ариун цэвэр гэж нэг зүйлийг толгойдоо эргэцүүлэхгүй бол нийслэлийн аль ч дүүрэгт үерийн усанд автсан, хиймэл нууртай энэ мэт гудамж талбай цөөнгүй байна гэдгийг онцолж хэлмээр санагдав. Чингэлтэй дүүрэг, долоон буудан, Зунжин, Дарь эхийн чиглэлд гэр хороололд амьдран суудаг иргэдийн олонх нь замын эвдрэл гэмтэл, газрын хөрсөндөө ч шингэж алга болдоггүй бохирдсон борооны ус их байгаад санаа зовж байв. Ялангуяа, шөнө оройн цагаар гэртээ харьдаг хүмүүс харанхуй гудамжинд шавхай намаг туучаад явах нь их хэцүү байдаг гэдгээ хэлж байсан. Мөн        гэдэсний халдварт өвчнөөр бүх насныхан өвчилдөг ч хүүхдүүд хамгийн их өвддөг. Гэтэл энэ хавийн багачууд тоглох тоглоомын талбай байхгүй учраас ихэнх нь энэ гудамжны тогтоол усанд тоглож өнждөг. Энэ нь эрүүл мэндийн хувьд асуудалтай байгааг анхаараасай гэж байв. Харин ундны усны ихэнх нь гүний худагтай учраас уух усандаа санаа зовохгүй байна гэж байсан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин