Ё.Ганбат: Бизнест дэвшил гарсан ч бодлогын зохицуулалт дутаж байна

2018-07-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ Энэ удаагийнБизнес, хөгжилбуландМонтулгакомпанийн ерөнхий захирал Ё.Ганбатыг урилаа.   -Танайх үндэсний үйлд­вэр­лэлийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмрээ оруулж яваа компанийн нэг гэж болно. Энэ салбарт ажиллахад тулгамдаж буй ямар асуудал байна вэ? -Манай компани 1989 онд гар урлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн. Тухайн үед аж ахуйн нэгжийн зохицуулалт байдаггүй байлаа. Тиймээс хоршоо хэлбэрээр зохион байгуулж 1991 онд хувийн хэвшлийн тухай хууль батлагдсаны дараа компанийн статустай болсон юм. Бидний хувьд хэн, юу чаддагаа эрхлэх хэрэгтэй гэдэг зарчим баримталдаг. Түүнчлэн үндэсний хэмжээний үйлдвэрлэл эрхлэхийн тулд, үндэсний брэнд бүтээгдэхүүн гаргахын тулд аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглахыг зорьж байна. Манай улс мал аж ахуйн орон. Тухайлбал, бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүдийн түүхий эд дандаа малын гаралтай арьс, шир байдаг. Энэ нь Монгол орны өнцөг булан бүрт элбэг байдаг зүйл шүү дээ. Үүгээр арьсан эдлэл, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа юм. Бас нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Манай улсад боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлага бий. Энэ салбарт ажилладаг бизнесийнхний хувьд түүхий эдийн хомсдол үүсдэг. Бид олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд түүхий эд нь чанарын шаардлага хангасан байх учиртай. Гэтэл арьсыг нарийн технологиор боловсруулах үйлдвэр манайд алга. Хэдийгээр бид мал аж ахуйн орон гэж байгаа боловч түүнээс гарч буй түүхий эдийг хангалттай хэмжээнд боловсруулж чадахгүй байгаа юм. -Үйлдвэрлэгчдийн хувьд ажиллах боловсон хүчний асуудал тулгамдаж байгааг бизнесийнхэн онцолдог. Танай компанийн хувьд? -Анх үйлдвэрээ байгуулан ажлаа эхэлж байхдаа 10 гаруй ажилтантай байсан. Энэ хугацаанд үйлдвэрээ өргөжүүлэн 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж ирсэн. Сүүлийн үед дэлхий дахинд технологийн дэвшлийг ашиглан ажлыг хөнгөвчлөх боломж бүрдэж байна. Манай компани бүтээгдэхүүнээ экспортод гаргахыг зорьж байгаагийн хэрээр шинэ техник технологийн дэвшлийг ашиглах шаардлага тулгарч байгаа юм. Нөгөөтэйгүүр 5-6 хүний хийх ажлыг нэг техник хийх боломжтой. Тэгэхээр бизнесийн зарчмын дагуу аль болох зардлаа хэмнэх үүднээс шинэ технологийг нэвтрүүлсэн. Гэсэн хэдий ч одоогоор 90 орчим ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжилтэй боловсон хүчний дутагдал зөвхөн үйлдвэрлэгчдэд төдийгүй манай улсад дутагдаж байгаа зүйл. Соц нийгмийн үед техниккум, ТМС-иар мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэдэг байсан. Гэтэл зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас цүнх барьсан, цагаан цамцтай дарга нарыг бэлтгэх хандлага давамгайлснаас үүдэн нарийн мэргэжлийн ажилтан нэн дутагдалтай болсон гэж болно. Манай компанийн тухайд шавь сургалтаар мэргэжлийн ажилтнаа бэлтгэдэг. Энэ нь илүү үр дүнтэй гэдэг нь бодит байдал дээр нотлогдож байна. Хэдийгээр онолыг нь сонсох учиртай ч дадлагаар илүү мэргэшдэг юм шүү дээ. -Таныг анх бизнес эрхэлж байх үеийг одоогийнхтой харьцуулбал ямар дэвшил гарав. Бас засч сайжруулах зүйлс ажиглагдаж байна уу? -Мэдээж 1990 онтой харьцуулахад нэлээдгүй дэвшил гарсан. Бизнес эрхлэхийн тулд хөрөнгийн эх үүсвэрээ босгох боломж бий. Намайг бизнес хийж эхлэх үед санхүүжилт босгох тийм ч амар байгаагүй. Учир нь санхүүгийн байгууллага нь тогтворгүй байсныг хүмүүс санаж байгаа болов уу. Нөгөөтэйгүүр шинэ санаа, технологийн дэвшлийг хослуулан дэлхийд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэх бүрэн боломжтой. Даяаршиж буй нийгэмд цахим орчныг ашиглан мэдээлэл солилцохоос эхлүүлэн өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах арга замыг эрэлхийлэхэд нэг их төвөг учруулахгүй болсон шүү дээ. Нөгөөтэйгүүр, бизнес эрхлэхэд дөрвөн баганатай байх ёстой гэж үздэг. Ер нь бизнесийн орчинд дэвшил гарсан ч төрийн бодлогоор зохицуулалт хийх зайлшгүй шаардлага байсаар байна. -Тухайлбал? -Эхлээд санхүүжилт хэрэгтэй. Түүний дараагаар технологи нэвтрүүлэх шаардлагатай. Үүнийг ажиллуулах, шинийг эрэлхийлэх чадвартай боловсон хүчинтэй байх ёстой. Эдгээрийг бий болгосны дараагаар мэдээллийн хүртээмжтэй байдлыг чухалчлах учиртай юм. Орчин цагт бизнес эрхлэхэд баримтлах зарчим тов тодорхой байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь тухайн компанийн удирдлагын менеж­ментээс шалтгаална. Удирдлага хөрөнгө болон технологийн асуудлаа шийдвэрлэхийн сацуу боловсон хүчнийг чадавхжуулахад анхаарах хэрэгтэй. Тухайн үйлдвэрлэл өндөр бүтээмжтэй ажиллахын тулд мэдээллийн эрин зуунтай хөл нийлүүлэн алхах учиртай. Манай улсын хувьд энэ дөрвөн багана бүрэн хүчин чадлаараа ажиллахад дутагдалтай зүйлс бий. Би дээр дурдсан боловсон хүчний асуудлыг төрийн бодлогоор зохицуулах шаардлагатай гэж хардаг. Нэг үеэ бодвол төр жижиг, дунд үйлдвэрлэгчдээ дэмжин янз бүрийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд бас ч гэж нэлээдгүй үйлдвэрлэл хөгжих боломжийг бүрдүүлсэн. Гэсэн хэдий ч бодлогын хөшүүргийг ажиллуулах механизмыг бүрдүүлэх нь зүйтэй. Дээр дурдсан баганын нэг нь л ганхахад тухайн бизнес хөгжих боломжийг боомилдог юм. -Ер нь аль ч салбарт бизнес эрхлэхэд гадаад харилцаа чухал гэдэг. Танай компанийн тухайд? -Бид ч энэ тал дээр анхаарлаа хандуулж ажилладаг. Мэдээж тулгамдсан асуудал бий. Адаглаад гадаад харилцааны мэргэжилтэн ажилд авъя гэхээр хэтэрхий өндөр цалин нэхэх юм. Би 7-8 хүнд өгөх цалингаа ганц хүнд өгчих хайран байдаг юм. Тэглээ гээд гар хумхиад суугаад байхгүй. Нөгөөтэйгүүр үйлдвэрлэл болон бизнесээ дэмжих гэж байгаа бол тодорхой зүйлүүд дээр дорвитой бодлого баримтлан ажиллах хэрэгтэй. Манай улс Японтой хийсэн чөлөөт худалдааны хэлэлцээрийн дагуу үндэсний бараа бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй нөхцлөөр тус улс руу гаргах боломжтой хэдий ч үүнийг ашиглаж чадалгүйгээр тодорхой хугацаа өнгөрсөн байна лээ. Бизнесийнхний хувьд гүрэн дамнаж арилжаа хийдэггүй юм гэхэд хоёр хөрш рүүгээ бараагаа экспортлох нөхцлийг бүрдүүлж өгөхийг төрийнхнөөс хүссээр ирсэн. Гэвч энэ тал дээр манай төрийнхөн хойрго хандаж байна уу гэж хардаг. -Улсын төсвийн дийлэнхийг томоохон компаниуд бүрдүүлдэг гэдэг. Зарим жижиг, дунд үйлдвэрлэгчид үүнтэй санал нийлдэггүй юм билээ? -Аль ч улсын хувьд улсын төсвийн хөрөнгийг ажил олгогч нуруундаа үүрдэг. Түүнийг нь жижиг, том гэж ялгах хэрэггүй. Нэн ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэгчид тогтвортой ажлын байрыг бүрдүүлдэг. Хэдийгээр их хэмжээгээр татвар төлөхгүй ч тасралтгүй үргэлжлэх циклээр татварт хөрөнгө төвлөрүүлсээр байдаг. Энд нэг зүйлийг онцолмоор байна. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойшхи хугацаанд хүмүүсийн сэтгэл зүйд олон өөрчлөлт бий болсон. Энэ хэрээр хөдөлмөрийн үнэлэмж, ажиллах чадамж ч өөрчлөгдсөн юм шүү дээ. Бид ажилтан авах зарыг байнга явуулж байгаа ч шалгуурт нийцэх хүн олддоггүй. Үйлдвэрлэгчид бүтээмжид нь таарсан хөлс өгөхийг санал болгоно. Харин ажилтан хэрэгцээгээ хангах мөнгө авахыг чухалчилна. Үүнийг өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Мэдээж хүний хөдөлмөрийг үнэлэх учиртай ч тухайн боловсон хүчин өөрийн хариуцсан ажилдаа өндөр бүтээмжтэй ажиллах хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Халтирч унаж, гэмтсэн нь хохирсоор байх уу?!

Хүйтний эрч чангарч ес эхэлсэн энэ өдрүүдэд хотын гудамж халтиргаа, гулгаа ихтэй явган зорчигчдод халтай б

5 цаг 20 мин
Популистууддаа  л “…Баяртай” гэе!

Популистууд “...Эх орон”, “...Ард түмэн”, “...Авлига”, “...Асар том хулгай” гэдэг дөрвөн үгийг голчло

5 цаг 20 мин
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх процессын хуульд өөрчлөлт оруулав

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт о

5 цаг 20 мин
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

Өчигдөр 09 цаг 57 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

Өчигдөр 06 цаг 00 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

Өчигдөр 06 цаг 00 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

Өчигдөр 06 цаг 00 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин