
Т.САЙХАН
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Улсын аварга Н.Батсуурьт ОБЕГ-ын удирдлагууд өнөөдөр /07.24/ баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр аварга Н.Батсуурьт дэд хурандаа цол олгосон байна. Н.Батсуурь нь энэ жилийн баяр наадам, улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүлсэн билээ. Мөн Сүхбаатар аймгийн ОБГ-ын бөх хэмээн явдаг байна.
Эх сурвалж:www.polit.mn