“Зөв Монгол хүүхэд”-ийн буруу эхлэл

2014-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.ЦЭЦЭГ

Боловсролын салбарын чанаргүй, туйлбаргүй бодлогын уршгаар хүүхдүүд хэрхэн туршилтын туулай болж байгаа талаар бид өмнөх нийтлэлээрээ хүргэсэн. 20 гаруй жилийн өмнө эхэлсэн шинэчлэлийн оролдлогууд өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Мэдээж энэ асуудалд үе, үеийн боловсролын сайд, салбарынхан хамаатай. Нэгэн үе шавь төвтэй сургалт сайн гэж саймширч байсан. Гэтэл одоо хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх нь нэн чухал болсон гэж хошуурцгаах боллоо. Японд өндөр боловсрол эзэмшсэн Л.Гантөмөр Боловсролын сайд болоод чухам энэ салбарыг хөл дээр нь босгоно гэж байсан нь саяхан. Гэвч сайдын салбартаа хийж буй шинэчлэлийн нэг хэсэг болох “Зөв монгол хүүхэд” хөтөлбөр хүүхэд, багш нарын цагийг дэмий үрсэн ажил болж байгааг хэн хүнгүй хэлж сууна. 2013-2016 онд хэрэгжүүлэхээр болсон “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр  нь “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын чанарын шинэчлэл”, “Авьяас”, “Ном” гэсэн гурван дэд хөтөлбөртэй. Чухам юуг “Авьяас” хөтөлбөр гээд байгаа талаар сонирхож үзлээ. Энэ хөтөлбөрөөр хүүхэд бүрийг хөгжүүлж, тэдэнд буй нуугдмал авьяасыг илрүүлэх гэнэ. Ингэснээр хүүхэд нээлттэй, өөртөө итгэлтэй болж, өөрт буй авьяасаа улам хөгжүүлэх учиртай аж.

Санаа нь зөв байгаа юм. Гэхдээ энэ хөтөлбөр хэрэгжиж буй сургуулиудад арай өөр хэлбэрээр яваад байх болжээ. Тухайлбал, хичээлийн цагаар хүүхдүүдийг концерт, урлагийн уралдаан тэмцээнд бэлдүүлнэ. Заримыг нь заавал үзэх ёстой гээд концерт үзүүлээд суулгачихна. Товчхондоо бол дуулж, бүжиглэх тал руугаа хэвийсэн маягтай. “Ном” хөтөлбөр бүр ч сонирхолтой. Хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүд өөрсдөө ном хийх ёстой гэнэ. Өөрөөр хэлбэл, хүүхдүүд ном уншиж, судлах хайран цагаараа ном хийж байгаа нэрийн дор элдэв, гоёл, чимэглэл, наамал хийдэг байна. Угтаа бол энэ хөтөлбөрөөр хүүхдүүд олон ном уншиж, судалж, түүнийхээ талаар харилцан ярилцах ёстой. Цаашлаад хүүхдийг номонд дуртай болгох чухал бодлого энэ хөтөлбөрөөр дамжин хэрэгжих учиртай болов уу. Эцэг, эхчүүд хүртэл ном уншихаа больсон өнөө цагт нүдээ олсон хөтөлбөр байна гэж баярлаж байсан.Харамсалтай нь эндүүрэл байж. Багш нар мөн адил энэ олон хөтөлбөрөөс болоод хүүхдүүдэд хичээл заах нөхцөл, бололцоо, цаг гарахгүй байна хэмээн шүүмжилж эхэлжээ.

Энэ хөтөлбөр нэрнээсээ эхлээд олон хүний шүүмжлэлтэй тулгарч эхэлж. Ахмад багш нар “Өмнө нь монгол хүүхдүүд буруу байсан байж. Харин сайдыг алба хаших дөрвөн жилд бүх хүүхэд зөв монгол хүүхэд болж төлөвших учиртай юм байна” хэмээн ёжилж сууна. Уг нь энэ хөтөлбөрүүд үр дүнтэй, бүтээлч сонсогдож байгаа юм. Үнэндээ бол хүүхдүүдэд ямар ч наалдацгүй байгаад багш, сурагчид гомдолтой байгаа аж. Энэ мэтээр түмний хүүхэд үе, үеийн сайд нарын тусгаар бодлогын туршилтын туулай болсоор л байх болно. Боловсролын салбар ч тун удахгүй уналтад ороход ойрхон байгааг мэргэжлийн хүмүүс сануулж байна. Ингэж байхаар нөгөө Кембриджийн хөтөлбөрийн явц, хэрэгжилт хэр үр дүнтэй байгаад анхаарлаа хандуулаасай гэх хүмүүс ч байна. Үүнтэй зэрэгцэн зургаан настнуудын хичээлийн хөтөлбөр, тэдний сурах орчин, долдугаар ангийнхан гээд асуудал тоочвол барахгүй. Өмнө нь Ё.Отгонбаяр Боловсрол, шинжлэх ухааны сайд байхад хэрэгжиж эхэлсэн Кембриджийн хөтөлбөр өдгөө ор сураггүй болж. Мэдээж хаях шалтгаан бий. Өмнөх засгийн үед эхлүүлсэнд учир нь байгаа юм. Яагаад заавал Кембриджийн хөтөлбөр гэж үү. Учир нь Кембриджийг аль нэгэн намын харьяалалгүйгээр Монголд нутагшуулчихвал улс төрчдөд биш хүүхдүүдэд хэрэгтэй байсан юм. Өмнө нь ерөнхий боловсролын тогтолцоо арван жил байх үед манай боловсролыг хүлээн зөвшөөрдөг 17-хон орон байсан. Өөрөөр хэлбэл, хүссэн сургуульдаа суралцах боломж байгаагүй. Зөвхөн нэр заасан 17 оронд боломжтой гэсэн үг. Харин өнөөдөр олон улсын энэ стандартыг дэлхийн 130 гаруй орон хэрэгжүүлж байна. Монгол хүүхдүүд 12 жилээр суралцаж, Кембриджийн стандартаар явбал хүссэн сургуульдаа сурах боломж нээгдэж байгаа. Гэвч улс төр, намын харьяаллаас шалтгаалан хэрэгтэй байсан ч хэрэггүй болгох зайлшгүй шалтгаан гарч ирсээр өнөөг хүрэв. Энэ хооронд хүүхдүүд л хохирч туршилтын туулай болсоор байгаагийн хариуцлагыг хэн хүлээх бол.

Чухамдаа боловсролын салбарт залгамж, холбоо гэдэг зүйл алдагджээ. Энгийнээр бол намын харьяалалаас үл шалтгаалан сургалтын хөтөлбөрийг улам боловсронгуй болгон авч явах ёстой бодлого үгүй болж. Үүнийг жирийн иргэн биш амьдралынхаа чамгүй олон жилийг энэ салбарт зарцуулсан туршлагатай багш нар хэлж, шүүмжилж байна. 2012 онд дуулиантайгаар эхэлж байсан Кембриджийн хөтөлбөрийг эргэн нэг сөхье. Мэдээж олон бэрхшээлтэй тулгарч байсан нь дамжиггүй. Европ стандартаар боловсруулсан хаа холын Кембриджийн хөтөлбөрийг яаж монгол хүүхдүүдэд тохирох юм бол гэсэн хүмүүсийн асуултууд ар араасаа гарч байсан. Гэвч Кембриджийн хөтөлбөрийг шууд хуулбарлахдаа биш. Үүнд тулгуурлан туршлага судалж, Монголдоо нутагшуулан өөрийн үндэсний боловсролын системтэй болох юм хэмээн тайлбарлаж байсан. Ингээд Кембриджийн сургалтыг сайн гэж үзэж хөрөнгө мөнгө харамгүй цацаж лаборатори сургуулиуд байгуулсан юм. Тухайн үед Кембриджийн хөтөлбөрийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймаг болгонд тус бүр нэг лаборатори сургуультай боллоо. Тэнд багшлах, суралцах хүүхдүүдээ ч сонгосон байв. Өдгөө бодит байдалд ямар байгаа талаар зарим аймгийн жирийн сургуулиас лаваллаа. Харамсалтай нь Кембриджийн лаборатори сургуулиуд түгээн дэлгэрүүлэх байтугай хаалттай ажилладаг болжээ. Тэнд ямар хичээлийг хэрхэн гүнзгийрүүлж, шинэчилсэн ямар хөтөлбөрөөр явж байгаа эсэх нь нууц. Энэ сургуульд багшилж буй багш нарын цалин жирийн сургуулийн багш нарын цалингаас 30 хувь илүү байдаг байж. Харин сүүлийн хэдэн сар нэмэгдэл цалин ч байхгүй болж. Бүр сүүлдээ боловсролын салбарынхан Кембридж хэрэгтэй хэрэггүйг нь ч мэдэхээ больсон гэнэ. Одоо энэ хөтөлбөрийг хаах тухай хүртэл ярьж эхэлсэн сураг сонсогдоод амжлаа. Яг үүнд л нөгөө боловсролын салбарын залгамж холбоо дутагдаад байгаа нь тодхон харагдана. Кембрижийн стандарт манайд хэрэгтэй. Олон шалгуур туулж ирсэн Кембриджийг цааш нь үргэлжлүүлэх ухаан сайдад дутсан үгүйг мэдэхгүй. Хүүхэд бүрийг авьяастай, номонд дуртай болгохоосоо өмнө  Кембриджийн хөтөлбөрөө жигдлээд авмаар санагдах юм. Иймэрхүү тууштай биш, хэсэгхэн хугацаанд хэрэгждэг улирлын чанартай бодлогын туршилт хэзээ дуусах вэ. Энэ асуултад хариулт өгөх туршлага, мэдлэг, чадвартай салбарын мэргэжилтэнг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хайгаад олсонгүй. Өөрөөр хэлбэл, салбарын чухал хэсэг болсон боловсролын бодлогын талаар асууя гэж олон удаа утас цохисон ч мэдэх хүн гарч ирээгүй юм. Гарч ирсэн нь хариулахыг хүсээгүй.

Бид ингэж хөтөл­бө­рөөс хөтөлбөрийн хоо­ронд явсаар боловсролын систем дампуурахад ойрхон байна. Ядаж энэ тохиолдолд ерөнхий боловсролын сургалтад бага, дунд, ахлах ангийн залгамж холбоог хэрхэн хадгалж авч явахыг Боловсролын сайд тайлбарлах цаг болжээ.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин