Ерөнхий сайд аа, Засаг дарга нар НИНЖА нарын амиа алдсан хэргийг хав дараад байна

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ерөнхий сайд аа, НИНЖА нар Монгол Улсын газар нутгийг экологийн сүйрэлд оруулж алтны судал илэрсэн эрүүл газрыг онгичиж  хөрсийг нь эрүүлж нутаг орноо сүйдэлж дууслаа. Уг нь өнгөрсөн хугацаанд олон ч хэвлэлүүд НИНЖА нартай холбоотой ноцтой мэдээллийг таны сонорт хүргэж байсан ч нэг их ач холбогдол өгөөгүйн улмаас НИНЖА нарын хууль бус үйлдэл хэрээс хэтэрч маш олон хүн амь насаа алдчихлаа. Монгол хүний эрдэнэт амь нас өнөөдөр төрийн хараа хяналтгүйн улмаас үнэгүйдэж, зарим сонирхолын бүлгийн эрх ашигт хэлмэгдэн хохирсоор байна. Ингэж хэлэхийн учир нь сүүлийн үед аймаг орон нутгийн удирдлагууд НИНЖА нартайгаа үгсэн хуйвалдаж, нинжа нарын уул уурхайд баримтлах ёстой наад захын  хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, стандартын дагуу ажиллах нөхцөлөөр хангаагүйн улмаас амь насаа алдсан олон хэргийг нам дарж, олны хэл амаас нууж байна. Хэдий муу нэртэй луу данстай ч НИНЖА нар хүн. Тэдний энэхүү хууль бус үйлдэлд төр засаг анхаарлаа хандуулахгүй бол маш олон гэр бүл хагацал зовлон үзээд зогсохгүй нутаг орон, байгаль дэлхий, мал хуй гээд маш олон зүйл тэдний золиос болж экологийн сүйрэлд орж эхлээд байна. Монгол хүний амь гэдэг юу юунаас илүү чухал. Гэтэл хүний амь нас эрсдчихээд байхад тухайн аймаг, орон нутгийн удирдлага хийгээд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд үүнийг мэдсэн ч мэдээгүй мэт байгаа нь хачирхалтай. Хэрвээ аймаг орон нутагт нь байнга хүний амь нас эрсдээд байгаа тухай олон нийт мэдвэл тэд дараагийн удаа сонгогдохгүй гэсэн болгоомжлол бий учраас ийнхүү аашилж буй хэрэг гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л болов уу. НИНЖА нар мэдээж тухайн аймаг орон нутгийн уугуул иргэд. Тэд хэчнээн хариуцлагагүй загнаж нутаг орноо сэндийчиж улсад их хэмжээний хохирол учруулсаныг мэдсэн ч улс төрчид өөрсддөө дайсан бэлдэж дараагийн сонгуульдаа хар толбо үлдээхгүй гэсэн ахархан бодлыг  тээж, асуудлыг шийдэх нь битгийг хэл нинжа нарыг дэмжээд чимээгүйхэн сууж байгаа нь харамсалтай. Тиймээс л нутгийн НИНЖА нар орон нутгийнхаа удирдлагуудтай үгсэн хуйвалдаж улсад татвар төлж буй хууль ёсны компаниуд руугаа бүлэглэн дайрч, том дарга нарын ашиг сонирхлыг гүйцэлдүүлж ийнхүү олноороо хорвоогоос цаг бусаар хальж байна. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлээр Налайх дүүргийн  III хороо сүмбэр худаг ХХК-ийн талбайд үйл ажиллагаа явуулж байсан “Хамтдаа” нөхөрлөлийн гишүүн Б гэгч  санаандгүй байдлаар  шороонд даруулж амиа алдсан. Мөн  Хэнтий аймгийн Баян-Адрага сумын нэгдүгээр баг “Хөлийн холбоо” гэх газарт “ББГ АНДУУД” нөхөрлөллийн уурхайд ажиллаж байсан иргэн К мөн л шороонд даруулж нас барсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд  энэ сарын 20-нд  Дархан-Уул аймгийн Шарын гол суманд сумын Шар хөндий хэмээх газарт  алт олборлож байсан 40 настай эрэгтэй А, 53 настай эрэгтэй Д нар амиа алдсан. Сүхбаатар аймгийн зүүн хойд зүгт 18 километр газар байрлах Төмөртэй гэх газарт иргэн О шороонд дарагдаж нас барсан. Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд нинжа нарын нийлж байгуулсан “ХАМОД” нөхөрлөлийн иргэн А нь шороонд даруулсан байдалтай олдсон бол, иргэн О нь 29 настай эрэгтэй нүхэнд цогцос нь хэвтэж байсныг олсон байна. Тэдний ар гэрт нөхөрлөлийнх нь зүгээс нөхөн олговор гэж 10 сая төгрөг хүрэхтэй үгүйтэй мөнгө өгдөг байна. Мөн Баянхонгор аймагт хувиараа ашигт малтмал олборлож байсан 28 настай эрэгтэй Ж гэгч иргэн олборлолт хийж байх үедээ нүхэнд унаж амь насаа алдсан байна. Баянхонгор аймагт л гэхэд он гарснаас хойш дөрвөн хүний алтан амь эрсдэж гамшгийн хэм­жээнд хүрчихээд байна. Эдгээр цаг бусын үхлүүд бүгд хөдөлмөрийн аюулгүй байдал, технологийн горим, аюулгүй ажиллагааны стандарт мөрдөөгүйгээс болж амиа алдсан гэдгийг харуулж байна. Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг НИНЖА нарын асуудалд анхаарлаа хандуулаачээ хэмээн хэвлэлүүд захиж, бичиж байсан юм. Хамгийн эмгэнэлтэй нь тэдний байгуулсан нөхөрлөл гээч нь нөхөн олговор нэрээр НИНЖА нарынхаа амь насыг 10-н сая төгрөгөөр үнэлж байна. Тэгэхээр НИНЖА нарыг өдөөн турхирч тэдний гэр бүлийг амьдийн зовлонд унагаасан нөгөө Засаг дарга нар яагаад хариуцлагаас мултарч хэргийн гадна үлднэ вэ. Дээрх хэлсэнчлэн Баянхонгор аймагт он гарсаар дөрвөн хүний амь нас эрсдчихээд байхад тус аймгийн удирдлагууд яагаад энэхүү ээлж дараалан амиа алдсан дөрвөн хүний хэргийг нуун дарагдуулна вэ. Яг үнэндээ тус аймгийн Засаг дарга түүний хамсаатнууд нь нутгийн НИНЖА нараараа төрөөс албан ёсны зөвшөөрөлтэй ажиллаж буй аж ахуйн нэгж, компаниудаа дарамтлуулж, хуулийн хүрээнд ажил эрхлэх боломжийг нь хаагаад удаж байна. Тиймээс Монгол хүний амь настай холбоотой энэ асуудалд Ерөнхий сайд та анхаарлаа хандуулж,асуудлыг хуулийн дагуу цэгцэлж өгнө үү.
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

3 цаг 9 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

3 цаг 9 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

3 цаг 9 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

13 цаг 25 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

18 цаг 27 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

19 цаг 40 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

20 цаг 14 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин