Хятад, АНУ хоорондын худалдааны дайн ямар боломж нээж байгаа вэ?

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Хятад, АНУ-ын худалдааны дайн ОХУ, БНХАУ хоорондын худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжийг нээж байна хэмээн Дэлхийн худалдааны байгууллагын асуудлыг судлах Хятадын нийгэмлэгийн даргын орлогч, Хятадын худал­дааны яамны судалгааны хүрээлэнгийн захирал асан Хо Зяньго үзэж байна хэмээн “РИА Новости”-гийн мэдээнд дурджээ. “Бий болсон нөхцөл байдал Орос-Хятадын харилцаанд хэрхэн нөлөөлөх тухай авч үзвэл миний бодлоор өнөөгийн нөхцөл хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдааг эрчимжүүлэх шинэ боломжийг Москва, Бээжинд нээж байна” хэмээн Бүх хятадын сэтгүүлчдийн холбооноос зохион байгуулсан хэлэл­цүүлгийн үеэр шинжээч мэдэгдэв. Түүний үзэж байгаагаар Хятад улс хөрш орнуудынхаа хувьд хөдөө аж ахуйн зарим төрлийн барааны гаалийн татварыг бууруулах чиг бодлоготой байгаагаа мэдэгдсэний хүрээнд худалдааг улам илүү сайн идэвхжүүлэх боломж хоёр оронд байгаа ажээ. “Ийнхүү ОХУ, БНХАУ-ын хамтын ажил­лагааны салбарын хүрээг төрөлжүүлж олон болгохын нэг адил худалдааг ч мөн аажмаар эрчимжүүлж болно” хэмээн Хо Зяньго нэмж өгүүлжээ. АНУ, Хятадын харилцан нэмэгдүүлсэн гаалийн татвар энэ сарын 6-наас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. АНУ Хятадаас оруулах 818 нэр төрлийн жилийн 34 тэрбум ам.долларын өртөг бүхий бараанд 25 хувийн гаалийн татвар ногдуулсан. Хятад улс яг энэ өдөр хариу арга хэмжээ авч адил хэмжээний америкийн бараанд мөн 25 хувийн татвар тогтоосон. АНУ-ын эрх баригчид 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд шинээр 10 хувийн нэмэлт гаалийн татвар ног­дуулах бодолтой бай­гаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. АНУ-ын энэ үйлдлийг Хятадын худалдааны яам байж болшгүй хэмээн нэрлэсэн. Бээжин энэ талаар холбогдох гомдлоо дэлхийн худалдааны байгууллагад өргөн мэдүүлсэн билээ. Эх сурвалж: “Зууны  мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин