Олон улсын эрдэмтэд Монголын соёлын талаар хэлэлцэж байна

2018-07-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНСҮРЭН СУИС, Олон улсын монгол судлалын холбоотой хамтарсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэлж байна. Эрдэм шинжилгээний хурал хоёр өдөр үргэлжлэх юм. Энэ хурал нь монголчуудын соёлын үнэт зүйл, өв урлагийг олон түмэнд таниулан түгээх зорилготой. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын хүрээнд Монголоос 50 гаруй, гадаадын 11 орны 30 гаруй эрдэмтэн, судлаач өөрсдийн судалгаагаа танилцуулж илтгэл хэлэлцүүлнэ. Хурлаар “Соёлын үнэт зүйл, бодлогын судалгаа”, “Монголын соёлын биет болон биет бус өв”, “Чингис хааны дүр тайз дэлгэц, дүрслэх урлагийн бүтээлд” гэсэн хуралдаан болох юм. Мөн энэ үеэр урлагийн тоглолт, үзэсгэлэн, “Сономын Лувсанвандан” гурван ботийн нээлт, номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажээ. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын талаар СУИС-ийн захирал Э.Сонинтогос “Монгол судлалын энэ удаагийн ээлжит хурлыг соёл, урлагийн судалгаа сэдвийн дор зохион байгуулж байна. Хүн төрөлхтний соёл, урлаг болон Монгол судлалын талаар олон залуу эрдэмтэн судлаач бий болсон. Тиймээс таван жилд нэг удаа болдог судалгааны тайланг хоёр жилд нэг болон түүнээс дээш удаа зохион байгуулах нь өгөөжтэй гэж үзэн энэ хурлыг зарлалаа. Ингэснээр эрдэмтэд өөрсдийн судалгааг хоорондоо солилцон туршлага судалж цаашлаад олон түмэнд хүртээх зорилготой юм. Мөн СУИС-ийн хүндэт доктор цолыг Монголын соёл, урлаг судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдэд олгодог уламжлалаар Унгар, Францын эрдэмтдэд олгоно” гэв. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр салбар хариуцсан дарга нарын сэтгэгдлийг сонссон юм.   Олон улсын монгол судлалын холбооны ерөнхийлөгч Бартилан Агнэш: СУДАЛГААГ ОЙРХОН ЗОХИОН БАЙГУУЛАХ НЬ ЧУХАЛ АЧ ХОЛБОГДОЛТОЙ -Унгар, Монголын хамтын харилцааг эрхэмлэн олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байна. Унгарын хувьд Монгол оронтой адил төстэй зүйл олон. Тухайлбал, шашны бөө мөргөл болон нүүдэлч аж ахуй юм. Улс орнууд соёлын үнэт зүйлээ хэрхэн хадгалж хойч үедээ өвлүүлэх нь өнөөгийн нэгэн тулгамдаж буй асуудал юм. Тиймээс Монгол судлалын судалгааг ойрхон зохион байгуулах нь чухал ач холбогдолтой.   Соёлын сургуулийн захирал Г.Сүхбат: ХУРАЛДААНД 33 ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛНА -СУИС нь 2012-2016 оны хооронд соёл ба хөгжлийн талаар олон чуулган хуралдааныг зохион байгуулж байсан. Үүнийгээ батлан энэ удаа олон улсын чанартай томоохон эрдэм шинжилгээний хурлыг зарлаж байна. Хурлын нэг хэсэг болох соёлын өв, соёлын биет бус өв сэдэвт салбарын хуралдаанд нийт 33 илтгэл танилцуулхад бэлэн болжээ. Үүнээс 15 нь гадны орнуудаас ирсэн байна. Та бүхнийг энэ судалгааны ажлуудтай танилцахыг урья.   Тайзны урлагийн сургуулийн захирал Ж.Долгорсүрэн: ЭНЭ ХУРЛЫН ОНЦЛОГ НЬ ЧИНГИС ХААНЫ ДҮРИЙН СУДАЛГАА ЮМ -Энэ эрдэм шинжилгээний хурлын онцлог нь Чингис хааны дүрийн судалгаа юм. Энэ судалгааг өмнө нь хийж байгаагүй. Тиймээс олон улсын эрдэмтэд энэ талаар хэрхэн судалж буйг олон түмэнд танилцуулах ач холбогдолтой юм. Мөн Чингис хааны дүрийг тайз дэлгэцийн болон дүрслэх урлагийн салбарт хэрхэн дүрсэлж байгааг олон эрдэмтэн өөрсдийн судалгааг ирүүллээ. Энэ хүрээнд гадаадын 10 гаруй орноос 20 гаруй илтгэл ирсэн байна. Өмнө нь хийж байгаагүй энэ судалгааг цааш үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал байна гэсэн юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин