Нано технологийн шингэн зүлгэнд 20 жилийн баталгаа олгоно

2014-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Байгаль орчны нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлтийн талаар “Анифло” компанийн менежер Ү.Жавхлантай ярилцлаа. Тэд АНУ-ын “Profile“ компанийн шингэн зүлэг тарих технологийг нэвтрүүлэн ажиллаж эхэлжээ.

-Шингэн зүлэг тарих нано технологийнхоо тухай танилцуулахгүй юу. Манайханд хэрхэн танил болсон бүтээгдэхүүн бэ?

-Өнгөрсөн жил бид хэд хэдэн газар шингэн зүлэг тарьсан. Төв замын засварын ажлын дараах нөхөн сэргээлт, Монгол банкны ойр орчим, “Central Tower”, “Viva city” зэрэг газар манай бүтээгдэхүүн бий. Манай компани эх орныхоо ногоон байгууламжид хувь нэмрээ оруулах зорилгоор 2007 онд байгуулагдсан юм. Тэр цагаас эхлэн зүлэгжүүлэлт болон нөхөн сэргээлтийн ажлыг өндөр төвшинд түргэн шуурхай гүйцэтгэсээр ирлээ. Бид өндөр даралттай холимогийн тусламжтайгаар зүлэг­жүүлэх сүүлийн үеийн нано технологийн аргыг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

-Эрс тэс уур амьсгал­тай манай орны нөхцөлд хэр тохиромжтой вэ?

-Бид таван жилийн турш судалгаа хийлээ. Олон сортын зүлэгний үрийг Монгол орныхоо эрс тэс уур амьсгалд тэсвэртэй эсэхийг тарьж шалгасан.  Энэ бол хамгийн шалгарсан бүтээгдэхүүн. Захиалаг­чийн хүсэлтийн дагуу зүлэгний ургалтын үеийн арчилгааг хийж, 15-20 жилийн баталгаа олгоно. Түүнээс биш одоо манайд тарьж байгаа зүлэгнүүд хавар салхинд хийсч, нэг хэсэг нь алга болж байна. Энэ нь эргээд ажлын бүтээмж, ногоон орчинд сөргөөр нөлөөлж байгаа юм. Манай бүтээгдэхүүн наалдамхай байдаг учир хийсэхгүй, усанд урсахгүй. Тарьснаас хойш 7-14 хоногийн дараагаас ургаж эхэлдэг.

-Яг байгалийн зүлэг шиг ач холбогдолтой байж чадах уу?

-Яг л адилхан зүлэг. Бүтээгдэхүүнийг модны цуу, наргил модноос гаргаж авсан цавуулаг бүрдүүлж байна. Мөн өнгийг нь намгаас гаргасан. Тэгэхээр яах аргагүй байгалийн бүтээгдэхүүн юм. Бид зүлэг тарихдаа хөрсөө бэлдэнэ, суулгана гээд бөөн ажил болдог. Тэгээд сүүлд нь ургахыг нь хүлээнэ. Тэгэхгүйгээр зүлэгтэй болох боломжийг  бүрдүүлж байна. Мөн хүссэн цэцэг ургамлаа манай шингэн зүлэгтэй хамт үрслүүлж болно. Хөрсний чийгийг тогтоон үрийг хөрсний гадаргад нягт наалдуулдаг учраас маш хурдан ургаж чадна. 80 градус хүртлэх налуу газрыг ч зүлэгжүүлэх боломжтой. Зам, барилгын хажуу тал, үерийн далан,  түймэр болон үерийн дараах уул уурхайн нөхөн сэргээлтэд ч ашиглаж болно.  Мөн хүсвэл хашаандаа, зуслангийнхаа газар ч манай шингэн зүлгийг тарьж  болно.

-Үнэ хөлсийг нь сонирхож байгаа хүн олон байгаа байх. Мөн арчилгааны тухайд?

-Нэг метр квадратыг 18-20 мянган төгрөгөөр гүйцэтгэж байна. Энэ бол боломжийн үнэ. Сайхан зүлэг бүхий цэцэрлэгтэй байна гэдэг өнгөц харахад амар боловч багагүй цаг хугацаа, хүч, туршлага шаардагдах нь тодорхой. Та зүлгээ 30-40 хоногт тогтмол бордож, агааржуулалтыг жилд 2-3 удаа хийсэн тохиолдолд өнгө үзэмжээ алдахгүй гоёмсог хэвээрээ 20 жилийн турш ногооноороо байх болно. Гэхдээ гэрийн тэжээвэр амьтдын шээс, автомашины тос, шатахуун, өвлийн цагт халтиргаанаас сэргийлж цацсан давс зэрэг нь зүлэгний ургалтад хортой гэдгийг анхаарах нь зүйтэй.

-Энэ технологи АНУ-д бүтээгдсэн. Одоогоор ямар ямар орнууд хэрэглэж байна вэ?

-Дэлхийн олон оронд хэрэглээд суржээ. Саяхан гэхэд Сочигийн олимпод хэрэглэлээ. Дубай гэхэд ус, ногоо байхгүй цөл газар. Гэтэл тэнд маш сайн ургаж, хэрэглэгдэж байна. Мөн дэлхийн уул уурхай томоохон компаниуд нөхөн сэргээлтдээ сонгон хэрэглэдэг.  Газар хөрсийг бэхжүүлж өгдөг учраас хөрсний нуранга, эвдрэлээс мөн давхар хамгаална.

-Монголын уул уурхайн компаниуд хэр сонирхож байна вэ. Тэдэнтэй хамтран ажиллаж байв уу?

-Өнгөрсөн жил Оюутолгойн нөхөн сэргээлтэд хамтран ажилласан. Энэ жил олон газраас захиалга ирж байна. Мөн нийслэлтэй хамтраад хотынхоо өнгө үзэмжид хувь нэмрээ оруулан ажиллахыг хүсч байна. Манай үнэ хүмүүст өндөр мэт санагдаж магадгүй. Гараар зүлэг тарьдаг хүмүүс 10 мянган төгрөгөөр хийдэг юм шиг байна лээ. Гэхдээ тэр зүлэг нь хэр найдвартай бол. Эргээд л 5-6 жилийн дараа дахин зүлэгжүүлэх шаардлага гарна. Манайх 20 хүртэлх жилийн баталгааг өгч байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин