Х.Баатар: Ноос боловсруулах техникийг шинэчлэх, блокчейн технологид суурилсан платформ авах судалгаа хийж байна

2018-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.САЙХАНСАНАА Хөдөө аж ахуйн бирж Хятадын Боханы биржтэй хийсэн гэрээний хүрээнд нэг тонн ноолуур арилжжээ. Энэ жилийн ноосны арилжаа, цаашдын  зорилтын талаар  Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатартай ярилцлаа.   -Хөдөө аж ахуйн  бирж өнгөрсөн хавар  Хятадын Боханы биржтэй ноос, ноолуур арилжах түншлэлийн гэрээ байгуулсан. Энэ хүртэл хэдий хэмжээний ноос, ноолуур экспортолсон бэ? -Эхний ээлжинд нэг тонн ноолуур арилжаад байна. Ирэх жилээс хэмжээг нь нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Мөн дотооддоо  борлуулалт муу, үнэ хүрэхээ байсан   түүхий эд, тухайлбал  арьс ширийг Боханы биржэд хагас боловсруулан арилжих санал тавиад байна. Одоогоор дотоодынхоо үйлдвэрүүдтэй уулзаж судалгаа явуулж байгаа, ирэх сарын эхээр тодорхой хариу өгнө гэсэн хариу ирүүлсэн. Мөн  самнасан ноос арилжих  санал тавьсан. -Гадны биржтэй арилжаа хийхэд хүндрэлтэй асуудал байдаг уу? -Самнасан ноос арилжихад гаалийн татвар нь угаасан ноосныхоос өндөр ханштай байдагт   хүндрэл гарч болох юм. Түүнээс  өөр асуудал  байхгүй. -Малчид хоршоо, биржээр түүхий эдээ борлуулахаас илүү ченжүүдэд үнэ тохироод өгчихдөг. Үүнээс болж үнэ  ханш  нь хэлбэлздэг. Энэ  байдал ямар байна? -Энэ жил ноос, ноолуурын үнэ  өмнөх  жилүүдийнхээс харьцангуй өндөр байгаа. Түрүү жил  хамгийн доод ханш нь 60 мянгад хүрч байсан бол энэ жил ихэнх аймагт 100 мянгаас доош  буугаагүй. Хоршоодын хувьд үйл ажиллагаагаа бэхжүүлж, санхүүгийн бололцоогоо нэмэгдүүлэх, өөрсдөө ноосоо угаах болон  самнаж арилжих боломж бүрэн бий. Тэдний самнасан болон угаасан ноосыг зөвхөн Боханы биржэд гэхгүй гадны өөр улс руу шимтгэлгүй үнээр арилжих нь бидний цаашдын зорилт юм. -Бирж дээр хэчнээн хоршоо бүртгэлтэй байгаа вэ? -Одоогийн байдлаар  56 хоршоонд биржээр дамжуулж түүхийн эдээ борлуулах итгэмжлэл олгосон. Гадаадын болон дотоодын санхүүжилтийн эх үүсвэртэй стандартын агуулах, ноолуурын микроныг шалгадаг зориулалтын багажтай малчин гишүүнтэй хоршоодыг бий болгох,  бэхжүүлэхэд анхаарч  ажиллаж байна. Бид юун түрүүнд тэдний санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэж чадвал эхний жишигт нийцсэн хоршоог бий болгоно. Ирэх жилээс  энэ тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөсөн. Материаллаг баазаар бүрэн хангагдсан хоршоод гадаадын  болон дотоодын зах зээлд самнасан ноосоо арилжвал ашиг нь 10 хувь байсан бол 40-50 хувьд хүрэх бололцоотой юм. -Хоршоод бирж дээр бүртгүүлснээр давуу тал үүсэх үү.  Малчид энэ талаар  мэдээлэлгүй байгаа болов уу? -Манай бирж өөрсдийн  агуулахыг аль болох нийслэлтэй ойр барихаар газрын зөвшөөрөл хөөцөлдөж байгаа. Сум бүрт нэг малчин хоршоо, аймгуудад  зориулалтын  агуулах  барьж итгэмжлэл олгох нь бидний ойрын зорилт.  Түүнчлэн ноос боловсруулалт дээр техникийн шинэчлэл хийх, блокчейн технологид  суурилсан платформ авах чиглэлийн судалгааг манай төвөөс явуулж байна. Өөрсдийн платформтой болбол манай арилжаанд дэлхийн  хаанаас ч дурын хүн өндөр нууцлалтайгаар дундын брокероор дамжихгүйгээр нэвтрэх боломжтой. Эдгээр зорилтуудыг  хэрэгжүүлэх судалгаагаа дуусгачихаад биржийн ТУЗ болон Төрийн өмч, бодлого зохицуулалтын газраас  зөвшөөрөл авах асуудлыг  ирэх жилээс  хэлэлцэхээр төлөвлөөд байна. Гэхдээ биржийн үйл ажиллагаа дан ганц биднээс шалтгаалахгүй. Харин дотоодын үйлдвэрүүд, банк санхүү гээд олон зүйлээс хамаардаг учир өргөс авахтай адил хурдан хугацаанд сайхан болох магадлалгүй боловч бид бага багаар өөрсдийн үйл ажиллагааны зорилтоо хэрэгжүүлнэ. -Гадагшаа түүхий эд  экспортлоход  ноос, ноолуурын чанарын стандарт гэж бий байх. Манай улс  тэр шаардлагад нь  нийцэж байгаа юу? -Бид Боханы биржтэй ноолуур арилжихдаа  чанарын тухайд нэлээд судалсан. Чанарыг бүтээгдэхүүн боловсруулах стандартаар хэмждэг. Боханы биржээс арилжаа хийхээс өмнө төлөөлөгчид нь заавал ирж ноолуурын чанарыг шалгана гэдгээ мэдэгдсэн. Бид эхний чанарын стандартад нийцсэн гэсэн тодорхойлолтыг авсан учир асуудал гараагүй.  Бид бүтээгдэхүүн дээр өөрсдийн стандартыг тогтоож, түүндээ нийцсэн чанартай байхад анхаарах нь чухал. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин