Цэцэрлэгийн цахим бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?

2018-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэл дэх цэцэрлэгийн бүртгэлийг хоёр дахь жилдээ цахимаар явуулахаар болсон. Бүртгэл ирэх долоо хоногт буюу долдугаар сарын 25-нд эхэлж, наймдугаар сарын 24-нийг дуустал үргэлжилнэ.   Цахим бүртгэлд 2016 онд төрсөн буюу шинээр цэцэрлэгт орох хүүхэд хамрагдах юм байна. Харин анги дэвшиж буй хүүхдийг тухайн цэцэрлэгт наймдугаар сарын 21-23 нд уламжлалт аргаар бүртгэнэ. Иргэд хүүхдээ цэцэрлэгт шинээр хамруулах гэж байгаа бол  http://tsetserleg.ulaanbaatar.mn/register   хаягаар бүртгүүлэх боломжтой. Уг вэб рүү ороод хүүхдийнхээ регистерийн дугаарыг хийхэд аль дүүргийн хэддүгээр цэцэрлэгт хамрагдах боломжтой талаарх мэдээлэл гарч ирэх аж. Улмаар эцэг, эхийн гар утсанд бүртгэлийн тусгай дугаар ирэх ажээ. Цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хүүхэд элсүүлж буй тоо, мэдээлэл ил тод, нээлттэй  харагдах юм. Гэхдээ цахимаар бүртгүүлснээр цэцэрлэгт хамрагдсан гэж ойлгож болохгүй юм байна. Тухайлбал, нэг ангид 40-өөс олон хүүхэд авах боломжгүй ажээ. Цахимаар бүртгүүлж, улмаар элсэх эрх нь нээгдсэн хүүхдийн нэрийг цэцэрлэгийн гадна нээлттэй байлгах гэнэ. Өнгөрсөн жил буюу 2017-2018 оны хичээлийн жилд 2-5 насны 146 мянга гаруй хүүхэд цахимаар бүртгүүлж байжээ. Түүний 113 мянга 597 нь цэцэрлэгт анх удаа элссэн хоёр настай хүүхдүүд байсан байна. Энэ жилийн хувьд мөн энэ тооны хүүхэд бүртгэх аж.
 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин