
С.САРУУЛ
Иргэдийн амралт чөлөөт цагаараа ууланд авирахаар хамгийн их очдог газар бол Зайсангийн ам. Харин тийшээ очиход иргэдийн машинаас 1000 төгрөгийн татвар авдаг байсанд иргэд дургүйцэж гомдол гаргажээ. Тиймээс ШӨХТГ-ын газрын дарга О.Магнай энэхүү байдлыг болиулсан байна. Тэрээр машинаас татвар авдаг энэхүү үйлдэл нь зүйд нийцэхгүй гэж үзжээ. Зайсангийн аманд машинтайгаа ороход мөнгө авч байсныг зогсоосон явдлыг иргэд дэмжиж байгаа юм.