Л.ХЭРЛЭН
Баянхонгорчууд шинэ харцагынхаа цолны мялаалгыг энэ сарын 25-26-нд төрсөн нутагт нь хийхээр товложээ. Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж, Улсын харцага цол хүртсэн, чөлөөт бөхийн ОУХМ Н.Золбоо Баянхонгор аймгийн Баянбулаг сумын уугуул юм.
Шинэ харцагын цолны мялаалгад гурван нас /даага, их нас, соёолон/-ны хурдан морь уралдуулж, хүчит 64 бөх барилдах юм байна. Зохион байгуулагчаар Их Богд дэвжээ, Мөнхийн үсэг групп, Баянхонгорын хөгжлийн төлөө сан хамтран ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn