“Оросууд Онон голыг хамгаалсан, гэтэл бид”

2018-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.САЙНСАНАА Гутайн даваа дахь хамгийн том зовлон бол алтны үндсэн орд. Битүү ой модонд, барагуулын орой шахуу газар.   “Гутайн даваа” (хуучин нэрээр) компанийнхан алтны нөөцийнтайланг тухайн үеийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, 3.1 тонн алтнынөөцийг Улсын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн байдаг. Ашиглалт явуулахаар төлөвлөх үед нь “Урт нэртэй хууль” батлагдан гарчээ. Алттай газар нь Ойн сан бүхий газар байсанучир тэд “шүлсээ залгиад л” үлдэж. Гэхдээ тэдэнд удалгүй боломж гарч иржээ.  УИХ-аас“Урт   нэртэй   хууль”-ийг   шинэчлэн   баталж,   дагалдах   журмыг   боловсруулсан   байдаг.Ингэснээр     “Гутайн   даваа”   компани   дээрх   газарт   ашиглалтын   тусгай   зөвшөөрөл   аваххууль эрх зүйн орчин бүрдсэн байна.  Тэрнээс хойш тус компанийхан алт олборлоход шаардлагатай зөвшөөрлүүдийг нэг нэгээрнь авсаар байв. Ордыг далд аргаар ашиглах төслийн ТЭЗҮ хийлгэж 2015 оны 10 сарын 28-ны өдрийн ЭБМЗ-ийн хуралдаанаар батлуулж чаджээ. БОНБҮ-г 2017 оны есдүгээр сардБОАЖЯ-аар батлуулсан бөгөөд 2018 оны уулын ажлын төлөвлөгөөг нь УУХҮЯ баталсанбайна. Эндээс харахад  Гутайн даваанд алт  олборлохоор  зэхэж   байгаа  компанийн ажилхуулийн дагуу, ямар ч асуудалгүй мэт. Харин бодит байдал дээр эргэж харах, бодууштай,заавал шийдэх ёстой олон асуудал байна.  “Пегматит майнинг” компанийнхан хамгаалалтгаргаж алтны ордыг өдөр шөнөгүй манаж байна. Одоо тус компани хэний мэдэлд байгаань ч тодорхой бус, аргаа барсан нутгийн иргэд бурханд залбираад л сууж байна. Алт чухал уу, бахархал чухал уу. Гутайн даваа Онон голын сав газарт байдаг. Энд яагаад алт ухаж болохгүй вэ гэсэн асуултзүй ёсоор гарна. Хариулт нь, тодорхой. Учир нь, энэ сав газар бол эзэн Чингис хаантайхолбоотой түүхэн   нутаг. Түүний амьдрал, уналт, сэргэлттэй холбоотой олон үйл явдалболсон, бараг музей гэхээр газар. Мянганы суут хүн болох гараагаа энэ л нутгаас эхэлсэнболохоор   Онон   голын   сав   газар   үгээр   илэрхийлэхийн   аргагүй   үнэ   цэнтэй.   Алт   ухажболохгүйн нэг том шалтгаан энэ. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр бүрдсэн Гутайн даваа бол Онон голын сав газрын нэрийнхуудсын нэг. Батширээт сумын нутагт байрлах энэ газар алтны хэнээтнүүдийн гарт ороодцөөнгүй жилийг үджээ. Энд  гурван компани бий. Хоёр нь шороон, нөгөө нь үндсэн орд.Тодруулбал, шороон ордыг “Айвуун Тэс”, “Ю энд Би”  ашиглаж байсан бол үндсэн орд нь“Гутайн даваа” компанийнх. Нэрээ өөрчилж одоо “Пегматит майнинг” болсон. Үндсэн орднь ой дотор, шороон орд нь ой модны хажууханд байдаг. Шороон ордыг ашиглаж байсан хоёр компани байнга л нутгийн иргэдийн дургүйцлийгхүргэдэг байжээ.  Хаагдаж,  нээгдээд  цөөнгүй  жилийг  үдэхдээ тэдний  тарьсан балаг  их. Олон зөрчил гаргаж байсны улмаас   Онон голын цутгал Гутайн гол ширгэх, тасалдахадхүрээд   байгаа   талаар   нутгийн   иргэд   холбогдох   байгууллагуудад   удаа   дараа   мэдэгдэжбайсан гэдэг. Нутгийн иргэдийн ярьснаар өмнө нь энд өнгийн цэцэгс алаглаж гол горхиурссан үзэсгэлэнтэй газар байсан бол одоо тийм байхаа болсон ажээ. Онон голын сав газар зөвхөн  их түүхийн гэрч  болсон нутаг биш. Байгалийн үзэсгэлэнтөгөлдөр бүрдсэн, ховор ургамал, амьтан амьдрах таатай нөхцөл бүрдсэн нутаг. Энд 223зүйл шувуу бүртгэгдсэнээс 172 зүйл нь нүүдлийн ховор шувууд. Дэлхийд нэн ховор цэнтогоруу  үрждэг   маш   чухал   газар.   Гадаадын   жуулчдын   анхаарлыг   соронзон   мэт  татдагнутаг. Энэ сав газрын гол амин сүнс нь Онон гол. Олон мянган хүний зүрх сэтгэлд Онон хатанижий   нэрээр   мөнхөрсөн   энэ   ариун   дагшин   голыг   бид   нүдний   цөцгий   мэт   хамгаалахучиртай. Онон голд 28 зүйл загас амьдардаг бөгөөд дэлхийд ховор тул загасны орон гэрюм. Найман сумын 20 мянга гаруй хүнийг ундаалдаг Онон гол бохирдвол энэ сав газрынэкосистем   тэр   чигээрээ   зогсохыг   судлаачид   анхааруулан   хэлж   байгаа.   Хэрвээ   Гутайдалтны олборлолт эхэлбэл энэ аюул шууд хаалга тогшоод ороод ирнэ. Дараа нь харамсаад чнэмэргүй.  Чулуунаас алтыг салгахад баяжуулах үйлдвэр зайлшгүй хэрэгтэй. Хүссэн хүсээгүй цианитнатри хэрэглэж таарна. “Бороо гоулд”-ынх шиг нуруулдан уусгах технологи ашиглаад чаюулгүй гэх баталгаа байхгүй. Яагаад гэвэл, энэ технологи өөрөө эрсдэлтэй. Хорт бодисГутайн  голд орж улмаар  Онон  голд  орохгүй  гэх  баталгааг хэн ч  өгч  чадахгүй.  Өмнөхгашуун   жишээ   ч   мартагдаагүй   байна.   Ийм   эрсдэл   байгааг   хэлэхээр   “Гутайн   даваа”компанийнхан үйлдвэрийг Багануурт барьж магадгүй гэсэн тайлбар хэлж байжээ. Эдийнзасгийн ашиг талаасаа ингэх ямар ч боломжгүй, зардал ихтэйг мэргэжилтнүүд хэлж байна.Үнэндээ  бол нутгийнхныг  тайвшруулсан   хуурмаг  яриа   төдий. Эсвэл   Багануурт   бариадХэрлэн голыг бохирдуулах гэж байгаа юм уу. Бас л болохгүй, хэн ч эсэргүүцэх санал. Уул  уурхайн   олборлолт   явуулахын  өмнө  нутгийн   иргэдийн,   орон нутгийн удирдлагынсаналыг авах ёстой байдаг. Батширээт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нутагтааолборлолт явуулахыг дэмжиж тогтоол гаргасан байна. Үүнийгээ ажлын байртай болно,сумын төсөв нэмэгдэнэ гэж тайлбарлажээ. Иргэдийн дуу хоолой жинхэнэ утгаараа гарахёстой багийн хурал харамсалтай  нь  инээдмийн жүжиг шиг болсныг  иргэд  ярьж байна.Онон  багийн хуралд  цөөн хэдэн  хүн  ирээд л  Гутайд   ашиглалт  явуулах  хэрэгтэй  гэсэнсанал гаргажээ.Уул уурхайн компанийнхан нутгийн удирдлагатай тулж ажилладаг болснынотолгоо энэ бололтой. Гэтэл иргэдийн олонхи нь эсрэг байр суурьтай байсан нь тодорхойболов. Учир  нь, “Онон Улз  голынхон”  хөдөлгөөнийхөн  Гутайд  алт ухахыг  эсэргүүцэжбайгаа иргэдийн гарын үсгийг багуудаар явж цуглуулсан бөгөөд нутгийн 1200 гаруй иргэнГутайг хөндөхгүй байх санал гаргаж гарын үсгээ зуржээ. Тэд  үндэслэл,  иргэдийн гарынүсгийг   УИХ-ын   Өргөдлийн   байнгын   хороонд   2016   онд   илгээсэн   ч   удалгүй   УИХ-ынсонгууль болсноор энэ асуудал мартагджээ. Уул усаа хөндүүлэхгүй гэсэн нутгийн иргэд, мөнгө хэрэгтэй байна гэсэн орон нутгийнудирдлага, ухаад өгье гэсэн алтны компанийн хүсэл Гутайд халз таараад гацсан дүр зурагөнөөдөр   бий   болжээ.   Ийм   эгзэгтэй   байдалд   иргэдийн   талд   зогсох   үүрэгтэй,   тэгнэ   гэжсонгогдсон УИХ-ын гишүүд нь олдохгүй байгааг нутгийнхан нь хэлж байна. 2016 онысонгуулийн өмнө тойргийг ярих үед Хэнтий аймгийг эзэн Чингисийн төрсөн нутаг гэсэнтайлбар   хэлж   байгаад   мандатынх   нь   тоог   гурав   болгосон   билээ.  Гэтэл   Чингис   хаанытөрсөн нутагт нь алт ухаж, түүхт Онон голыг эрсдэлд оруулах аюул ирээд байхад гишүүдүүнийгээ мартчих юм. Ядаж ичих нүүр гэж байх ёстой шүү дээ. Хэнтийгээс сонгогдсонгишүүд болох Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар таг чиг. Тэд Онон голын савгазрыг цээжээрээ хамгаалах ёстой баймаар. Ер нь  тэгэх  даалгавар өгч Хэнтийнхэн энэхүмүүсийг УИХ-д сонгосон биш гэж үү. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байна. Оюутолгой, “Урт нэртэй” хуулиар имижээ хийсэнтэрээр төрсөн нутагт нь алт ухаж гол усыг бохирдуулах гэж байхад яагаад чимээгүй суунавэ. “Урт нэртэй” хуулийг хамгаалагч, санаачлагчдын нэг гэгддэг тэрээр зүй нь иргэдээ,нутгаа хамгаалан  өөрөө  удирдаад   тэмцэх  ёстой  байсан   биш   гэж   үү. Л.Оюун-Эрдэнийнхувьд   улстөрийн   карьер   нь   хурдтай   өсч   яваа   залуу   хүн.   Сүүлийн   үед   нийгэмд   болжбүтэхгүй байгаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй гаргаж олон түмний талархлыг хүлээжбайгаа   гишүүн.   Онон   хатан   ижийгээ   хамгаалах   ариун   үйлсэд   идэвхи   санаачилгатайоролцоно гэдэгт Хэнтийнхэн итгэж, найдаж байна. Д.Гантулга гишүүн ч залуу хүн. Алдаж онож явахын оронд Онон голоо ариун дагшнаар нь авч үлдэх үйлсэд хоёргүй сэтгэлээрзүтгэвэл нутгийнхан нь ямар их баярлах бол.  Монголчуудын   амьдрал   сайнгүй   байгаа,   гэхдээ  Онон   хатан   ижийгээ   бохирдуулж   алтухахтаа тултал ядарч туйлдаагүй.  Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат  энэасуудалд анхаарал хандуулж оновчтой тушаал, шийдвэр гаргахыг амьдрал шаардаж байна.Магадгүй   Гутайд   юу   болох   гээд   байгааг,   доод   тушаалтнууд   нь   юу   хийж   бужигнуулжбайгааг сайд мэдээгүй байхыг үгүйсгэхгүй. Асуудал хүндэрвэл сайдын өөрийнх нь нэрхүндэд л муу. Тэгэхээр одоо энэ асуудалд анхаарал хандуулж зангаргаа харуулмаар байна.Хэдхэн жилийн өмнө оросууд хилийн цаана алт ухаж бохир ус нь Ононд орж бөөн асуудалболж   билээ.   Манайхны   хүсэлтээр   Оросын   эрх   баригчид   тэр   дор   нь   арга   хэмжээ   авчкомпаниудаа хаасан түүхтэй, одоо тэнд алт  ухахгүй байгаа. Онон хатан ижийг харийнхүмүүс ингэж хамгаалж байхад бид өөрсдөө алт ухаж бохирдуулна гээд байгаа нь үнэндээшившиг.   Бахархах   зүйлтэй   байна   гэдэг   аливаа   улсын   оршин   тогтнохын    баталгаа   гэжярьдаг  нь    учиртай.   Үнэ  цэнийг нь   алдагдуулбал   тусгаар  улсын   нэг   багана  нурна   гэжсуутнууд зүгээр ч нэг хэлээгүй байх. Монголчууд сиймхий гээд гэрээ шатаадаггүй, сэгсгэргээд ээжийгээ сольдоггүй.  Онон голын сав газарт алт ухаж болохгүй! Эх сурвалж:www.polit.mn 
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

33 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

33 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

33 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

11 цаг 45 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

16 цаг 35 мин
МАН-ын Бага хурлыг зургаадугаар сарын 9-нд товложээ

МАН-ын Бага хурлыг зургадугаар сарын 9-нд товложээ

2025-06-06
“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

“Гүний харанхуйгаас дээшлэх зам” тоглолт энэ сарын 15-нд болно

2025-06-06
Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

Ж.Энхжаргалангийн өмгөөлөгч давж заалдсанаар түүнийг баривчлах шийтгэлийг хүчингүй болгожээ

2025-06-06
Нэг гишүүнд нэг заалт таалагдаагүйгээс болж УИХ-ын үйл ажиллагаа тасалдахад хүрлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр өглөө 10.00 цагт,  54.8 хувийн ирцтэйгээр  эхлэв. Энэ үеэр УИХ-ын д

2025-06-06
“Шилэгдэж бус солигдож” гарч ирэх шинэ Ерөнхий сайд хэн бэ?

“...Л.Оюун-Эрдэнийн дараах Ерөнхий сайд хэн байх вэ” гэдэг улс төрийн хамгийн гол сэдэв

2025-06-06