Урт нэртийгээ яах вэ, Д.Ганхуяг сайд аа!

2014-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.БАТХҮҮ

Ирэх сарын 7-нд эхлэхээр товлогдсон УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцэх  асуудлын дараалалд  өнөөх алдарт урт нэртэй  хуулийн Дагаж мөрдөх журмын тухай  хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах хуулийн төсөл  оржээ.  Энэ хуулийг  анх 2009 оны долдугаар сард  батлахад  уул ус, ургамал амьтнаа хамгаалсан “нүдээ олсон” хууль  боллоо гэж  санаачлагчид нь  төдийгүй, иргэний  нийгмийнхэн, ард түмэн хүлээн авсан юм. Гэвч хууль өнөөг хүртэл хэрэгжсэнгүй. Хэрэгжих боломж ч байсангүй бололтой. Аливаа хуулийг долоо хэмжиж, нэг огтолдоггүй манай  парламент ээлжит хэрэгждэггүй хуулиа  батласан байсан нь өнөөх урт нэрт байж таарсан юм.  Өнгөрсөн хугацаанд  энэ хуулийн дагуу  хүчингүй болсон  гол мөрний  урсац бүрэлдэх  эх, усны сан бүхий  газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий  газарт олборлолт явуулж  байсан 1300 гаруй  лицензээс  242-ыг нь  хүчингүй болгосон юм. Байгаль  орчинд  учирсан хохирлыг нэг их  наяд төгрөгөөр хэмжиж  байхад, лицензээ  алдсан компаниудад  олгох  нөхөн олговор бараг таван их наяд төгрөгтэй  дүйх  болоод байсан билээ.  Гэвч манай улсын нэг жилийн  төсөв долоон их наяд. Энэ тооноос харахад л  урт нэртийг утгаар нь хэрэгжүүлэх боломж  анхнаасаа  байгаагүй мэт. Гэвч хууль бол хууль. Батласан бол хэрэгжүүлэх үүрэгтэй. Тиймээс худал ч  гэсэн хэрэгжүүлнэ гэсээр энэ олон жилийг ардаа орхижээ.Ийнхүү  явсаар өнгөрсөн оны  есдүгээр сард Уул уурхайн сайд Д.Ганхуягийн санаачлан оруулж ирсэн урт нэртэй  хуулийн Дагаж мөрдөх журмын тухай хууль  дахин бөөн асуудал дэгдээсэн. Сайдын тайлбарласнаар хуулиар хориглосон талбайд лицензийн давхардал  олон  байгаа, тиймээс хууль батлагдахаас  өмнө ажиллаж  байсан 160 гаруй компанийн тусгай зөвшөөрлийг сэргээчихвэл компаниу­дад олгохоор  болоод буй 500 гаруй  тэрбум төгрөгийн нөхөн төлбөр шийдэгдэж, төсөвт  орлого орж ирэх  боломжтой гэж мэдэгдсэн  юм.

Энэ бүхний  дараа өнгөрсөн намар юу болсныг бид бүгд  мэднэ. Ц.Мөнхбаяр нарын байгаль  хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүнүүд  Төрийн ордны гадна буу шийдэм агсан тэмцэж, эцэст нь цөөнгүй хүн 20 жилээр шоронд хатаж, тэр тооны  гэр  бүл  амьдын хагацалд унаад байна. Илэрхийлэх арга нь буруу байснаас биш нутаг орноо хамгаалахаар тэмцсэн тэдний  үйлдлийн суурь санаа зөв байсан гэдэгт ард түмэн эргэлздэггүй.Овоо босгоогүй бол  шаазгай юунд суух вэ гэгчээр Д.Ганхуяг сайд компаниудын лизензийг сэргээе гэж хуулийн төслийн өөрчлөлт  оруулж ирээгүй байсан бол ийм  явдал гарахгүй  байлаа. Хуулийн төслөө хангалттай судалдаггүй, хэрэгжих  боломжтой эсэхийг нь нягталдаггүй арчаагүй төрийн балгаар дээрх хүмүүс золионд гарсан ч гэж  хэлж болох  байх.

Харин одоо улс орны эдийн засаг улам л  хэцүү  болж байна.Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтээс эхлээд гацсан, түгжигдсэн төслүүд дүүрэн байх  боллоо. Энэ бүхнийг өөрчлөх учиртай Уул уурхайн сайдын  нойр  шөнөдөө хүрэхгүй байгаа гэдэгт  найдна. Буу, шийдэм барьсан хэрэг гарсны дараа өнөөх урт  нэртийг өөрчлөн сайжруулах ажлын хэсэг гарсан. Тэд хуралдаад ямар шийдэлд  хүрсэн тухайгаа өнөөг хүртэл олон нийтэд дэлгээгүй.  Харин удахгүй дэлгэж  хаврын чуулганаар хэлэлцэх гэж  байна. Улс орон мөнгөгүй болсон тул буруу  харж уйлж, зөв харж инээж байгаад компаниудын зөвшөөрлийг сэргээхээс өөр арга одоо үлдээгүй байх. Хуулийн төслийн өөрчлөлтийг хэлэлцэх үеэр шоронд орно гэж  айгаад жагсах хүн ч  цөөрсөн байж мэднэ.Одоо урт нэртийгээ  яах гэж байна, Д.Ганхуяг сайд аа. Яадаг ч байсан учрыг нь олж, хужрыг нь тунгаах л байх даа.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 38 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

2 цаг 56 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 47 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

6 цаг 58 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 4 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин