Б.Гүрсоронзон: Иргэний хүсэлтийг үндэслэн тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасна

2018-07-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн дарга Б.Гүрсоронзонгоос зарим зүйлийг тодрууллаа.   -Хувь хүн, албан байгууллага машинаа бүртгэлээс хасуулахын тулд хаана хандах ёстой вэ? -Хувь хүн манай байгууллагын 1900-1234 дугаарын утас болон архив лавлагааны 70070018утсанд холбогдож мэдээлэл авч болно. Олон жилийн өмнө машин худалдахдаа нотариатаар батлуулан нэр шилжүүлэхээр болсон ч тухайн хүн шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Тэгэхээр тулгалт хийсний дараа өөрт байхгүй гэдэг хүсэлтийг өгч хасалт хийлгэх хэрэгтэй. -Тээврийн хэрэгслийг хасуулахын тулд ямар шаардлага тавих вэ? -Хасалт хийлгэх тээврийн хэрэгсэл татварт тодорхой хэмжээний төлбөр төлөх эрх үүссэн бол түүнийг барагдуулах учиртай. Нийслэлийн долоон салбарт очиж тээврийн хэрэгслийн лавлагаа авч, хасалт хийлгэх боломжтой. Үүний тулд хувь хүн өөрийн бичиг баримттайгаа ирнэ. Түүнчлэн Татварын тухай хуулиар таван жилийн турш техникийн үзлэгт хамрагдаагүй, татвараа төлөөгүй бол иргэний хүсэлтийг үндэслэн хасалт хийнэ. Мөн эзэмшигч тээврийн хэрэгслээ огт ашиглахгүй байгаа бол улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулна. -Хасалт хийлгэх тээврийн хэрэгсэлтэй холбоотой төлбөрийг нэг удаа өршөөх тухай яриа гарч байсан шүү дээ? -Татварын ерөнхий газар болон манайхаас хамтарсан ажлын хэсэг гарч хөөн хэлэлцэх хугацааг тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл, таваас дээш жил татвар төлөөгүй тээврийн хэрэгслийг хасах юм. Түүнчлэн Казахстан руу зарагдсан 12 мянган орчим автомашины эзэмшигч хүсэлт өгч хасуулах хэрэгтэй. Ингэхдээ татварын газрын тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт авчрах хэрэгтэй. Хэрэв гэрчилгээ байхгүй бол тодорхой хэмжээний торгууль төлнө. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин