Онцлох сурвалжлага: “Өнгөт өдөр” болов

2018-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.САЙХАНСАНАА Урлаг биднийг тайвшруулж, мэдрэхүйд таашаал төрүүлэхээс гадна өвчнөө даван туулах сэтгэлийн тэнхээ, хүсэл эрмэлзэл өгч болохыг тэртээ 1905 онд алдарт сэтгэл зүйч Зигмунд Фройд анх олжээ. Мориноос айх сэтгэлзүйн эмгэгтэй 13 настай өвчтөн дээр анхлан урлагаар анагаахуй  /art therapy /эмчилгээг туршсан бөгөөд хүү өөрийн айдас зэрэг сэтгэлийг нь зовоож буй зүйлсийг зурагт дүрсэлж эхэлснээр айдсаа даван туулснаар энэхүү сэтгэл засах арга анагаах ухаанд дэлгэрчээ.  Өвчтөний сэтгэл зүйг тогтворжуулж, тэдэнд өвчнөө даван туулах хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих зорилготойгоор “АНУ-ын Хоспитал Арт” сангийн сайн дурын ажилтнууд Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Монголд хоёр дахь удаагаа урлагаар анагаах эмчилгээний аргыг нэвтрүүлэхээр “Өнгөт Өдөр” төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Урлагаар Анагаах сургалт нь  энэ 16-наас 18-ныг хүртэл Хавдар Судлалын Үндэсний Төв, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэг болон Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв гэсэн гурван эмнэлэгт ээлжлэн зохион байгуулагдах юм. “Хоспитал Арт” сан энэхүү эмчилгээг танилцуулахаар 2014 онд анх айлчлахдаа П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р Төв Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 40 эмчлүүлэгч, эмнэлгийн ажилтныг урлагаар анагаах сургалтад хамруулан, дөрвөн хамтын уран бүтээлийг туурвижээ. Тэдний зурсан зургийг өдөрт дунджаар тус эмнэлгээр үйлчлүүлж буй 400 хүн үзэж сонирхдог байна. Монгол Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Бидний зорилго бол монголын соёл урлагын тогтвортой хөгжлийг хангах, соёлыг өвийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх юм” хэмээгээд өөрсдийн хэрэгжүүлсэн бусад төслийн тухай танилцуулсан юм. Тухайлбал, “Улаанбаатар” Олон Улсын кино наадам, “Улаанбаатар” Олон Улсын Медиа наадам болон таван сард зохион байгуулагдсан “Мошен Медиа” Олон Улсын бүжгийн наадмыг амжиллтай зохион байгуулжээ. Тус зөвлөл үйл ажиллгааныхаа хүрээнд урлагийн хөтөлбөр, урлагийн боловсролын хөтөлбөр, соёлын өвийн хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөр гэсэн дөрвөн чиглэлээр ажилладаг байна.  О.Одгэрэл “Урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “Өнгөт Өдөр” төслийг бид хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Урлагаар анагаах сургалтад оролцогчдоос өмнө болон сүүлд судалгаа авахаар СЭМҮТ-ийн судалгааны багтай хамтран ажиллаж байна. Манай улсад урлагаар дамжуулж сэтгэл зүйг эмчлэх аргын тухай судалгааны ажил хийж байгаагүй энэ удаа судалгаа явуулж байгаагаараа өмнөх удаагийн төслөөс илүү үр дүнтэй болно гэж бид бодож байгаа” хэмээв. Тэрээр мөн урлагаар анагаах эмчилгээний аргыг Монголын эмнэлгүүдэд хэрэгжүүлэхээр цаашид зорьж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин