Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа PRESS ROOM ажиллав

2018-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол түмний их баяр цэнгэл Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэнд анх удаа "PRESS ROOM” ажиллалаа. Монголчуудын дөнгөж нэг хувь нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадам үзэж, 99 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан наадмаа үзэж баярладаг гэдэг. Баяр наадмын нээлт, бөхийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байгаа уран бүтээлчдээс гадна мэдээ мэдээллийг шуурхай хүргэн ажилладаг сэтгүүлч, зураглаач, зурагчдад зориулан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс "PRESS ROOM” ажиллуулсан нь баяр наадмаар тасралтгүй ажилладаг хэвлэлийнхнийг баярлуулсан ажил боллоо. "PRESS ROOM”-ийг зохион байгуулахад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар болон "Моносхүнс”, "Монгол эм импекс концерн”, "Мобинет” зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд дэмжлэг үзүүлж, хэвлэл мэдээллийнхнийг ажиллах нөхцөл боломжоор хангаж өгчээ. "Моносхүнс”, "Монгол эм импекс концерн” компаниуд ус, ундаа, витамин зэрэг бүтээгдэхүүнээрээ хэвлэлийнхнийг дэмжжээ. Хүй долоон худагт ажиллаж хурдан морины уралдааны тухай мэдээллийг шуурхай дамжуулдаг хэвлэлийнхэнд мөн мэдээ мэдээллээ бэлтгэн дамжуулах интернэт бүхий гэр ажилласан бөгөөд интернэтийн үйлчилгээг нь "Мобинет” компани үзүүлсэн байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо ажиллах боломж нөхцөлөөр хангахын төлөө ажилласанд хэвлэл мэдээллийнхэн талархаж байна. Эх сурвалж: http://ubsonin.mn
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

2 цаг 5 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

2 цаг 13 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

2 цаг 19 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

2 цаг 25 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

2 цаг 30 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

8 цаг 39 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

8 цаг 39 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03