Тэд юуны тухай хэлэлцэх вэ?

2018-07-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Финляндын нийслэл Хельсинк хотод  өнөөдөр уулзана. Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Юрий Ушаков “Тэд энэ удаагийн уулзалтаар хоёр орны харилцааг сайжруулах, харилцан итгэлцлийг дахин сэргээх талаар хэлэлцэнэ” гэв. Үүнээс гадна уулзалтын гол зорилго нь хоёр орны хооронд үүссэн олон улсын харилцааны сөрөг нөхцөл байдлыг арилгах, үүнийг шийдвэрлэх тодорхой алхмыг хийхээс гадна хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааны олон талт хамтын ажиллагааг сэргээхэд чиглэж байгаа юм гэж сэтгүүлчдэд ярьжээ.  Үүнээс гадна тэдэнд  хоёр орны ерөнхийлөгч нар холын болон дундын зайны цөмийн пуужинг устгах гэрээний тухай хэлэлцэнэ гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Иймээс АНУ, ОХУ-ын зүгээс хоёр  орны ерөнхийлөгч хүссэн  асуудлаа чөлөөтэй хэлэлцэж болох энэ уулзалтад анхаарал хандуулж байна гэж онцлов. Тэдний хийж байгаа уулзалт нь олон улсын  гадаад харилцаанд болж байгаа энэ зун  голлох үйл явдал юм гэжээ. Юрий Ушаков энэ их чухал уулзалт. Учир нь  олон улсын чуулганы олон талт уулзалтаас гадуур хийж байгаа анхны ганцаарчилсан уулзалт юм гэж хэллээ.  Тэрээр энэ уулзалт нь хоёр талын болон олон улсын харилцаанд гацсан олон асуудлыг цөөлөхөд хувь нэмрээ оруулна гэв. Хоёр орны яг одоогийн байдал болон ирээдүйн харилцааны тухай асуудал мэдээж энэ уулзалтын гол сэдэв байх болно гэж тэрээр онцоллоо. Үүнээс гадна  хоёр талын болон олон улсын хөтөлбөрт багтсан асуудлыг хэлэлцэхэд бэлэн байна гэж хэлсэн байна. Түүнчлэн ОХУ АНУ-тай харилцаагаа үргэлжлүүлэхэд бэлэн. Ялангуяа, олон улсын тавцанд үргэлжлүүлэхэд гэж мэдэгдэв. Мөн Юрий Ушаков “ОХУ нь ерөнхийлөгч Дональд Трампыг хөрш гэж үзэж байгаагаа илэрхийллээ.  Харин ерөнхийлөгч Дональд Трамп ерөнхийлөгч Владимир Путиныг  өрсөлдөгч гэж үзэж байгаагаа дурдсан. Бид түүнийг худалдааны түнш гэж үзэж байна. Цаашид ч тийм байх болно гэж найдаж байна- гэж хэллээ. Гэвч Дональд Трамп үүний өмнө ерөнхийлөгч Владимир Путиныг найз, дайсан ч биш зөвхөн өрсөлдөгч гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна хэзээ нэг өдөр найз болох болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.   Тэдний хийж байгаа уулзалтын хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар уулзана гэж  АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хизер Нуэрт мэдэгджээ. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “АНУ-ын  Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хийх уулзалтын хөтөлбөр алга байна. Гэхдээ бидэнд хэлэлцэх асуудал байгаа нь тодорхой” гэж “РТ” телевизийн хөтлөгч Ларри Кингэтэй хийсэн уулзалтынхаа үеэр ярьсныг ОХУ-ын Гадаад хэргийн яам цахим хуудастаа нийтэлжээ.  Ерөнхийлөгч Владимир Путины зөвлөх Юрий Ушаков “Сергей Лавров, Майк Помпео нар  АНУ-д байгаа дипломат байгууллагын  нөхцөл байдал ялангуяа, ОХУ-ын гадаад албаны эд хөрөнгийг хууль бусаар булаан авсан хэргийн тухай хэлэлцэнэ” гэж  хэлсэн байна. “STT” агентлаг  Финляндын Гадаад хэргийн яамнаас  хоёр улсын ерөнхийлөгч нарын уулзалтыг 61 орны 1400 гаруй сэтгүүлч сурвалжилна гэж мэдээлснийг уламжиллаа. Уулзалтыг сурвалжлах эрх авсан сэтгүүлчид энэ сарын 13-18-ны хооронд  Финляндын нийслэлийн нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин