“Хар жагсаалт”-д өөрийнхөө тендерчдийг бичих үү, Бат-Үүл дарга аа?

2014-03-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

Хотын дарга нар нэг ажил хийх гэж байгаа бололтой . Тэр нь “Хар жагсаалт” гээчийг гаргаж, түүндээ өмнөх засгийн үеийнхээ баахан тендерийн асуудлыг дэлгэхээр болсон гэнэ. Зам, барилгын ажлаас мөнгө унагадаг компани, аж ахуйн нэгжүүд болон албан тушаалтнуудыг энэхүү жагсаалтдаа бичнэ хэмээн нийтэд зарлаад эхлэв.

Дэлгэрүүлбэл, нийслэлийн газар нутагт, нийслэлийн төсөв хөрөнгөөр  баригдсан ч дутуу гүйцэтгэлтэй, чанарын шаардлага хангаагүй автозам, барилга байгууламжийн ажилд дутагдал гаргасан байгууллага албан тушаалтантай хариуцлага тооцох гэнэ. Энэ ажлыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дотоод аудитын алба нь хариуцах юм байна. Э.Бат-Үүл нарын бодлого, PR-ыг түгээн цацагчдын явуулж буй мэдээллээс үзвэл энэ ажиллагаа нь өмнөх Хотын дарга нар, орлогч нар, газар, өмч хариуцсан дарга нар, ер нь л дээрх тендер хариуцсан нөхдөд зориулагджээ. Мэдээж хэрэг, тэр үеийн албан тушаалтнуудын нуруу хүйт дааж, айдас төрж байгаа. “Хар жагсаалт”-ын гол бай нь ажил гүйцэтгэгч компаниуд байх бололтой юм. Тэгж ч хэлцгээж байна. Гэвч аливаа тендерийн буруутнаар дан ганц ажил гүйцэтгэгчийг “шалгаруулах” нь зүйд үл нийцнэ. Олон ажил авлаа гэж буруутгах уу, хэр баргийн ажил яагаад танай компанид оччихов гэж хардах уу.

Яг үнэндээ манай бизнес­мэнүүдийн, барилгачдын, замчдын буруу огтоос биш. Тэдэнд том хэмжээний, олон ажил олдож байвал ажил нь бүтээд л явчихлаа гэсэн үг. Ерөөс зорилго нь тэр. Ингээд бодохоор өнөөгийн төр, ялангуяа нийслэлийн бодлого, үндэсний үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдаа шоглосон “операци” явуулж байна гэсэн үг. Сүр нь намдаж, сүүл нь арилаагүй байгаа “Эдийн засгийн форум”-аар өнөөх хэдэн барилгачин, замчин, баялаг бүтээгчид, үндэсний үйлдвэрлэгчид үйлээ үзэж байгаагаа ярьж л байна.

Чухамдаа тендерчин хэмээх нэрийг тэд зүүх учиргүй юм. Харин ийм нэрийг зүүгээд “Хар жагсаалт”-д бичигдэх ёстой хүмүүс бол үе үеийн албан тушаалтан тендерчид юм. Аж ахуйн нэгжийг дарамдалдаг, 10 хувь, түүнээс ч илүүг авдаг гээд ил болчихсон нууц ажиллагаа зөндөө байна.

Тиймээс өнгөрсөн засгийн тендерчдийг илрүүлэн, данслах нь туйлаас зөв. Гэхдээ нэг ажлыг умартаж болохгүй. Тендер өнөөдөр ч байж л байна. Нийслэлийн төсвөөр, нийслэлийн газар нутагт өнөөдөр ч зам, барилга барьж л байна. Таны доорх хүмүүс оролцож байж ч магадгүй. Өөрөөр хэлбэл, тендерчин танайд ч байж магадгүй. Айлын хүүхдийг алаг үзээд яах вэ ... гэдэг шиг өнөөдрийнхийгөө ч бас хамт шалгавал яасан юм. Юмыг яаж мэдэхэв, тендерчин байгаа ч юм бил үү. Байхгүй бол сайн л биз.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин