ДАШТ-аас эхний ээлжинд олсон ашгаа тооцоолжээ

2018-07-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-д зохиогдож байгаа ДАШТ-ий үеэр 21 хоногоос илүүгүй хугацаанд гадаадын жуулчдаас эхний ээлжинд 320 сая ам.долларын ашиг олсон гэсэн тооцоог гаргажээ. Орлогын ихэнх хэсгийн  агаарын тээврээс олсон бол зочид буудал,хоолны газрын ашиг нэмэгдсэн байна.  ДАШТ-ий үеэр үнэ нь өснө гэж таамаглаж байсан зочид буудал, жуулчид буудаллах газрын үнэ өссөн. Дунджаар гаргасан тооцоогоор 150 хувиар өссөн аж. Гэхдээ бизнес эрхлэгчид ДАШТ-ий өмнө гаргасан жуулчид хоноглох боломжтой газруудын үнийг хязгаарласан хууль гараагүй бол эдгээр газруудын үнэ илүү нэмэгдэх байсныг зөвшөөрчээ. ОХУ-ын эрх баригчид өнгөрсөн хавар бүх төрлийн зочид буудлыг ДАШТ-ий үеэр үнэ нэмэхийг хориглосон хууль гаргасан Мөн хуулийг биелүүлж байгаа эсэхийг маш хатуу хянаж эхэлсэн байна. Гэвч ДАШТ эхэлсэн 10 өдрийн дотор эдгээр газрын үнэ жирийн үеийнхээс гурав эсвэл дөрөв дахин нэмэгджээ. Энэ тухай тавилгатай байр түрээслүүлдэг байрны эзэн  Евгений Насонов “Спутник” агентлагийнханд ярьснаар “Ийм байранд ихэвчлэн орон нутгийн иргэд буудаг. Харин ДАШТ-ий үеэр жуулчид буусан ялангуяа латин америкийн жуулчид их буусан. Хөлбөмбөгт  дуртай энэ хүмүүс тэмцээнийг тав тухтай үзэж өнгөрүүлэхийн тулд бүгдийг хийдэг. Ер нь бол их солиорол байсан гэжээ. Тэрээр тухайлбал, согтуурах, бүдүүлэг зан гаргах зэрэгт энэ үеэр тохиолдож болох муу бүхэнд бэлдсэн байсан.  Гэвч энэ бүхэн ямар хэрэггүй байсан. Учир нь гайхалтай соёлтой хүмүүс ирсэн гэж ярилаа. Евгений Насанов латин америкийн орны баг шөвгийн наймд шалгарч үлдээгүйд харамсч байгааг илэрхийлжээ. Харин түүний хэлснээр Москва, Лондоны  улс төрийн харилцаа муудсаны улмаас англи жуулчид их ирээгүй. Франц жуулчид ч мэдэгдэхүйц их байгаагүй гэж ярьсан байна. Мөн энэ үеэр Оросын уламжлалт зочид буудлууд өрөөгөө борлуулж ашигтай ажилласан.  ДАШТ-ий тоглолт болсон бүх хот өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 40-80 хувийн ашигтай ажилласан гэж бүртгэгджээ. Энэ үр дүнг зөвхөн нэмэгдсэнтэй холбоотой биш. Үүнд хамгийн бага зардал зарцуулах саналыг тавьж борлуулалтаа сайн, уян хатан байлгах замаар борлуулалтыг нэмэгдүүлж чадсан нь нөлөөлсөн аж. Гэвч үргэлж ашиг олоод байдаггүй Hospitality Income байгууллагын мэргэжилтнүүд түүхэнд танигдаагүй ч томхон аялалын төвд тооцогддог хотуудад тухайлбал, Саранск зэрэг хотод ДАШТ их нөлөөлнө гэж үзжээ. Харин Москва, Санкт-Петербург хотынхон өмнөх жилүүдийнхтэй харьцуулсан үр дүнгээс энэ жил олсон ашиг нь бага зэрэг нэмэгдсэнийг харж болно гэсэн байна. Яагаад вэ? Учир нь ДАШТ зэрэг том арга хэмжээг өндөр зардалтай гэж үзсэн жуулчдыг айлгаж, гудамжинд олон хөлбөмбөгийн шүтэн бишрэгч жуулчид ихсэх зэрэг хүндрэлийг учруулдаг байна. Мөн тэд заримдаа аялал жуулчлалын төвөөр зочлохыг сонгодог аж. Гэхдээ ямар ч байсан ДАШТ оросын аялал жуулчлалын салбарт нөлөөлөхгүй үлдэнэ гэж байхгүй. Учир нь тэд  ирэх жил шинэчилж засварласан газруудыг үзэхээр ирэх, хэвлэлийнхний тусламжтайгаар тэдний ургуулан боддогоос өөр энэ орныг үзэж танилцах сонирхохоор ОХУ-д  ирэх жуулчдын тоо 20 хувиар нэмэгдэнэ гэж найдаж байгаа юм. Эх сурвалж: mundo.sputniknews.com/
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

8 цаг 3 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

8 цаг 3 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

8 цаг 3 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06