2-3 хүний хүчээр 500-1500 литр сүү боловсруулах боломжтой

2014-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ж.Ану

Монгол Улсын Засгийн газраас “Ажил орлоготой монгол хүн”, “Эрүүл хүнс”, “Өрхийн орлогыг нэмэгдүүлэх” зэрэг хөтөлбөр дэвшүүлээд байгаа. Энэ бүхнийг бодит биеллээ олоход дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах үндэсний үйлдвэрлэл чухал билээ. Иймд БНЧУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Д.Зүмбэрэллхам Чехийн үйлдвэрлэлийн хөгжил, амжилт, боломжуудыг судалснаа бидэнтэй хуваалцсан юм. Тэрээр Өмнөд Чехийн  Вимперк дахь “Агромонт” компанийн сүү, сүүн бүтээгдэхүүний бага оврын “Мини млекарна” үйлдвэртэй танилцжээ. Тэнд өдөрт  500-1500 литр сүүг саалийн зэлэн дээр нь боловсруулж, тараг, өрөм, йогурт, цөцгий, хатуу зөөлөн бяслаг зэрэг 20 шахам нэр төрлийн бүтээгдэхүүнийг 2-3  хүний хүчээр, химийн ямар ч хольцгүйгээр үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэж байна.

Тус компани үүнээс гадна цомхон  атлаа энгийн технологитой жижиг чингэлэг бүхий 300 литр сүү боловсруулах үйлдвэрийг 44 мянган еврогоор босгох боломжтойг дуулгажээ. Чингэлэггүйгээр үйлдвэрийг дангаар нь суурилуулахад хүчин чадлаасаа хамааран ойролцоогоор 30-60 мянган евро бол Чехээс Улаанбаатар хүргэх тээврийн зардал нь  ердөө 3500 евро юм байна.  

Монгол Улсын хувьд ийм үйлдвэр нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжиж, эх орны үндсэн түүхий эдээр хийсэн эрүүл хүнсээр зах зээлээ хангахад хөдөө орон нутгийн нөхцөл, онцлогт тохирсноороо ихээхэн онцлогтой юм. Энэ давуу талуудыг нь олж мэдсэн Монголын компаниуд “Агромонт” компанитай хамтраад эхэлжээ. Тухайлбал, Булган аймаг болон Цонжинболдог дахь  “Өргөн уул” амралтын газраас тус бүр нэг  үйлдвэр авсан байна. “Агромонт” компанийн зүгээс үйлдвэрийг авчирч, угсарч өгснөөс гадна  ажилчдыг сургаж байна. Монгол дахь эдгээр үйлдвэр ирэх саруудад үнээ тугалаад эхлэхээр сүүний зах зээлийг үндэсний бүтээгдэхүүнээрээ хангах юм.

Энэ жижиг оврын сүүн бүтээгдэхүүний үйлдвэрээс гадна, Монголын нөхцөлд тохирсон 100 үнээний  байр, тэжээл, мал эрүүлжүүлэх, эрүүл ахуйг нь  давхар шийдсэн  сүүн бүтээгдэхүүний үйлдвэр бүхий иж бүрэн ферм байгуулах төсөл боловсруулснаа “Агромонт” компанийн захирал Й.Кордок Элчин сайдад танилцуулж, Монголын компани, байгууллагуудад хүргэхэд дэмжлэг хүссэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин