Тойм:Соёолон, их нас, даага түрүү хүлгүүд

2018-07-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон,  даага, их насны морьдын уралдаан  Хүй долоон худагтад боллоо.  Уралдааны түрүү хүлгүүдийг тоймлон хүргэж байна. Соёолон насанд 280 бүртгүүлснээс 240 нь уралдсан -Түрүү магнайд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уугуул Амарсанаагийн Билгүүдэйн хонгор халзан -Аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнххуягийн цавьдар -Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн  Ганхуягийн хээр -Айргийн дөрөвт Ховд аймгийн Мянгад сумын уугуул, уяач Загджавын Мэндсайханы хонгор -Айргийн тавд Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул, уяач Гончигийн Хадхүүгийн хар соёолон айрагдаж унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа. Даага 261 морь бүртгүүлснээс 112 нь уралдсан. -Хурдан дааганы уралдаанд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул УИХ-ын гишүүн, Зам тээвэр хөгжлийн сайд Жадамбын Бат-Эрдэнийн бор даага түрүүлсэн. Гэвч Ж.Бат-Эрдэнийн бор даагыг эрлийз хэмээн шүдэлгээн дээр хассан аж. Тиймээс аман хүзүүг нэг байраар урагшлуулан, Н.Баярхүүгийн хүрэн даагыг түрүүлсэнд тооцлоо. -Түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул Т.Төрмөнхийн хүрэн даага -Аман хүзүүнд Ховд аймгийн Мянгад сумын уугуул Б.Энхбаярын халтар даага орж, наадамчин олноо баясгав. -Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Тариалан сумын Батбаярын хээр даага -Айргийн дөрөвт Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат Норовсамбуугийн хурдан буян  хурдаллаа. Их насанд 384 морь бүртгүүлснээс 339 нь уралдсан -Түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд, -Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь, -Айргийн гуравт Дундговь аймгийн Хулд сумын харьяат Монгол Улсын алдарт уяач Баярсайханы Лхагва-Очирын хонгор халзан морь, -Айргийн дөрөвт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уяач Дайдийхүүгийн Баяраагийн хүрэн дөрвөлжин морь, -Айргийн тавд Говь-Алтай аймгийн уугуул, МАКС группийн Ерөнхийлөгч Д.Ганбаатарын хүрэн саран дэвсгэртэй хос арвай морь тус тус түрүүллээ.  Эх сурвалж:www:polit.mn 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин