Тойм: Шүдлэн, хязаалан, азарганы түрүү хүлгүүд

2018-07-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоо худагт боллоо. Энэ жилийн хурдан шүдлэн насны морьдын уралдаанд 308 хүлэг шандас сорихоор бүртгүүлснээс Өвөрхангай аймгийн Хархорин сумын харъяат Хаянхярваагийн Гарьдмагнайн бор үрээ түрүү магнай болж, наадамчин олноо баясгалаа. Увс аймгийн Зүүнговь сумын Бадарчийн Норовсамбуугийн халиун үрээ хоёрт, Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын харъяат Монгол Улсын тод манлай уяач н.Гантөмөрийн хонгор үрээ гуравт, Сэлэнгийн аймгийн Д.Очирсүрэнгийн зээрд дөрөвт, Төв аймгийн Баян сумын харъяат Ононгийн Батболдын өсгий цагаан хээр үрээ айргийн тавд хурдаллаа. Х.Болорчулууны зээрд үрээ түрүүллээ Мөн хязаалан насны морьдын уралдаан бариалж, түрүүлж айрагдсан хурдан хөлгийн нэрс тодорлоо.  Хязаалан насны уралдаанд 300 гаруй хурдан хүлэг уралдав. Дорнод аймгийн Чойбалсан сумын уяач, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны зээрд үрээ түрүүлж, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, улсын тод манлай уяач Дамбын Хишигжаргалын зээрд үрээ аман хүзүүнд хурдалж, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын уяач З.Шижирбатын бор үрээ, Төв аймгийн Баян сумын Б.Нямжавын хээр үрээ, Увс аймгийн  Тэс сумын харьяат Ц.Дамдин-Ядамын цоохор үрээ үрээ айрагдаж, наадамчин олноо цэнгүүллээ. Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга аман хүзүүдэв Хурдан азарганы уралдаанд 199 азарга шандасаа сорьсноос Төв аймгийн Угтаалцайдам сумын Баянжаргалын Баттөрийн халиун азарга түрүүллээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, Монгол улсын тод манлай уяач Ононгийн Батбилэгийн хүрэн азарга хурдалсан байна. Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, тод манлай уяач Д.Баянбатын наран хонгор , Хэнтий аймгийн Баян-Овоо сумын уугуул Н.Атарбаярын зээрд, Х.Доржпүрэвийн хүрэн азарга тус тус айрагджээ. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин