Төрийн дээд цол, одон, медалиар шагнав

2018-07-09
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЦЭРЭННАДМИД Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жил, Ардчилсан хувьсгалын 29 жил, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн одон медаль хүртээв.    АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Монголчехметалл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Бичээрийн Далайг, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн ахмадын зөвлөлийн гишүүн Дашдаваагийн Даржааг, “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн тоног төхөөрөмжийн засварчин Эрдэнэ-Очирын Доржболдыг, “Эрдэнэт” үйлдвэрийн зөвлөх инженер Гүдсамбуугийн Сандуйжавыг, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн авто тээврийн хэсгийн дарга Доёдын Чадраабалыг, “Хөтөлийн цемент шохой” хувьцаат компанийн захирал Асарваанийн Шоовдорыг тус тус шагналаа. ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН ЦОЛООР Улсын дуур бүжгийн эрдмийн театрын Балетын гоцлол бүжигчин Отгонтөгсийн Анужинг, Чөлөөт уран бүтээлч Самбуугийн Балданпүрэв болон Тангадын Борхүүг, Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрын дуучин, найран дууны багш Төмөрбатын Оюунцэцэгийг, “Маск” продакшны жүжигчин Пунцагийн Эрдэнэзааныг тус тус Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнав. ГАВЬЯАТ МАЛ ЗҮЙЧ ЦОЛООР Ховд аймгийн Ховд сумын ахмадын холбооны тэргүүн, малын эмч Райханы Хасымханыг шагналаа. ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ ЦОЛООР Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн захирал Бямбажавын Алтанцэцэгийг, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын зөвлөлийн гишүүн Баасангийн Доржпалам нарыг тус тус шагнав. ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР Ахмад багш Цэрэнгийн Адъасүрэнг болон Зундуйн Бямбаа нарыг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 34-р сургуулийн ахмад багш Дондовын Алтанцэцэгийг, Орхон их сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Найдангийн Баатаржавыг, Хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор Гончигийн Гантогтохыг, Боловсролын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх зэргийн ажилтан Очирын Пүрэвийг, Булган аймгийн шатрын “Сөрт” клубын багш Жамъяндоржийн Пүрэвсүрэнг, Архангай аймгийн Ихтамир сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал асан, ахмад багш Мөнх-Очирын Нацагюмыг, ШУТИС-ийн тэргүүлэх профессор Гэндэнгийн Ухнааг, Говьсүмбэр аймгийн Даланжаргалан сумын ерөнхий боловсролын сургуулийн зөвлөх багш Мэндийн Сэртэвийг, Монгол Улсын консерваторийн төгөлдөр хуурын багш Дашдоржийн Тунгалагийг, МУИС-ын Физик электроникийн сургуулийн багш Хинаятын Цоохүүг тус тус Монгол Улсын гавьяат багш цолоор шагналаа. ГАВЬЯАТ БАРИЛГАЧИН ЦОЛООР Монгол Улсын зөвлөх инженер Кармены Ермерейг, “Ньюкон” ХХК-ийн ерөнхий захирал Намдагийн Чойбалсанг тус тус шагнав. ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР Монгол Улсын начин Дандарын Гомбосүрэнг шагналаа. ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР “Өгөөж сүмбэр” ХХК-ийн зөвлөх Доржийн Батааг шагнав. ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Ахмад тариаланч Боожийн Цэвээнийг, “Үйзэн тал” ХХК-ийн агрономич Пүрэвийн Даваанямыг тус тус шагнав. ГАВЬЯАТ ТЭЭВЭРЧИН ЦОЛООР Ахмад тээвэрчин Цэрэнгийн Мягмаржавыг, Зам, тээврийн хөгжлийн яамны сайдын зөвлөх Жавчигийн Сэрээтэрийг шагналаа. ГАВЬЯАТ УУРХАЙЧИН ЦОЛООР “Багануур” хувьцаат компанийн токарьчин Пинчигийн Чулуун-Эрдэнийг, ГАВЬЯАТ ХОЛБООЧИН ЦОЛООР Ахмад холбоочин Гончигийн Баттогтохыг, ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР Эдийн засагч Дашсамбуугийн Полоожийг тус тус шагналаа. СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР “Зууны шуудан”, “Үндэсний шуудан” сонины орлогч эрхлэгч Бямбын Ерэнтэйг, Ахмад зохиолч, сэтгүүлч Дагвын Жамьяанг, Үндэсний бөхийн засуулч Хадын Пүрэвийг, Ахмад зохолч Авидын Шартолгой нарыг тус тус Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР Монгол Улсын консерваторын Хөгжим бүжгийн коллежийн бүжгийн тэнхимийн эрхлэгч Нямбалбарын Оюуныг шагнав. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Наранбулаг трейд” ХХК-ийн ерөнхий захирал Самбуугийн Цэрэндоржийг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Дамбийн Ширэндэв нарыг тус тус шагнав. ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР “Ганга импекс” ХХК-ийн захирал Дамдины Гомбосүрэнг, “Нарантуул” группын ерөнхий захирал Шаравын Оюунсогоог тус тус шагналаа. ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР  П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч Цэрэндоржийн Бадамсэдийг, “Өргөө” амаржих газрын их эмч Машлайн Энхтуяаг тус тус шагналаа. ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР ШУТИС-ийн профессор Цэвээний Нанзадыг шагналаа. ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Хүний бага эмч Гончигийн Батсуурийг, “Этүгэн” их сургуулийн ректор Бямбаагийн Батсэрээдэнийг, Биеийн тамир спортын газрын бага эмч Эрдэнэ-Очирын Энхбаяр нарыг тус тус шагнав. БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР Усжуулагчдын холбоо ТББ-ын гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Норпилын Чагнаа нарыг тус тус шагналаа. Мөн Төрийн одон медаль хүртэж буй иргэдээс төлөөлөл болгон: СҮХБААТАРЫН ОДОНГООР Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Дашдоржийн Батбилэгийг, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР “Ийгл” телевизийн сэтгүүлч Бадарчийн Жаргалмааг, ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах мэргэжилтэн, хурандаа Цэдэндоржийн Батсайханыг ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР Үндэсний батлан хамгаалах Цэргийн нэгдсэн сургуулийн ахлах багш Доржийн Пүрэвсайханыг, ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн ард талын мэргэжилтэн, дэд хурандаа Доржийн Тунгалаг нарыг шагналаа. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин