Хоёр хүүхдээ өдөржин хазаж, тамлан зовоожээ

2014-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Төгс

Лантуун дохио ТББ-д уржигдар шөнө бага насны хүүхдүүдийг төрсөн эцэг нь аймшигтайгаар тамлан зовоосон жигшүүрт хэргийн талаархи мэдээлэл иржээ. Уг хэрэг Сүхбаатар дүүрэгт үйлдэгдсэн бөгөөд эхийг нь хичээлдээ явсан хойгуур төрсөн эцэг нь 2 настай охин болон 8 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүгээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон байна. Яргачин этгээдийг сэтгэцийн эмгэгтэй юм уу гэтэл тийм биш ажээ. Одоогоос жил шахуу хугацааны өмнө төрсөн эцэг нь 5 настай хүүгээ заазуурдсан аймшигт хэрэг гарч байсан бол өнөөдөр ийм төрлийн хэрэг багасах нь бүү хэл ихэссээр байна. 3 хүүхдээ дагуулсан ээжид төрийн зүгээс өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломжгүй гэнэ. Сэжигтэн, яллагдагчаа үнэ төлбөргүй өмгөөлдөг улсын өмгөөлөгчтэй хэрнээ гэрч, хохирогч, хүүхдэд болохоор үнэ төлбөргүй хуулийн туслалцаа үзүүлэх боломж байдаггүй юм байна. Тэр ч байтугай хазуулсан хүүхдүүдээ дагуулаад шүүх эмнэлэг дээр очиход өөдөөс нь мөнгө нэхсэн байна гэж тус төрийн бус байгууллагаас мэдэгдлээ. Ээж, хүүхдүүдийг  Хүчирхийллийн эсрэг үндэсний төвтэй холбож өгсөн ба тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхэд бас л зардал мөнгө хэрэгтэй болоод байгаа юм байна. Тиймээс тэдэнд туслахыг Лантуун дохио төрийн бус байгууллагаас олон нийтэд хандан уриаллаа. Эхний ээлжинд дансанд нь мөнгө хандивлан хүүхдүүдийн хэрэг дээр өмгөөлөгч томилуулж, тэдний эмчилгээний зардалд нэмэр болгохыг зорьжээ. Хэрэв та туслахыг хүсвэл Өмгөөлөгчийн зардал болон хүүхдийн эмчилгээнд хандив өргөх данс : ХЭҮТ – Худалдаа хөгжлийн банк 453019211 


 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин