Мээрийн шийдвэр “Мон уран”, “Хан бүргэдэй” компанид хамаагүй юу?

2014-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор Чингисийн өргөн чөлөөнд тулгуурт сурталчилгааны байгууламжийг байрлуулахыг хориглосон.  Гэтэл “Мон Уран”, “Хан бүргэдэй” компаниуд рекламны самбараа буулгаагүй байна. Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас удаа дараалан шаардах хуудас явуулж, албадан буулгах арга хэмжээ авсан ч “Мон-Уран” компанийнхан хувийн эзэмшил хэмээн эсэргүүцэл үзүүлжээ. Энэ асуудлаар Нийслэлийн Захирагчийн албаны реклам зарын самбар хариуцсан мэргэжилтэн Э.Даваахатангаас тодрууллаа.

-Чингисийн өргөн чө­лөөнд тулгуурт сур­талчилгааны байгууламж байрлуулахыг хориглосон. Гэтэл хоёр самбар буусангүй. Та бүхний зүгээс энэ асуудалд ямар арга хэмжээ авч байна вэ?

- “Мон Уран” ком­панид удаа дараалан шаар­дах хуудас хүргүүлсэн. Мөн албадан буулгахаар очсон.  Гэтэл “Хувийн эзэмшилд халдлаа” хэмээн эсэргүүцэл үзүүлсэн байгаа. Зар сурталчилгааны хуулинд нийтийн эзэмшлийн талбай гэж заасан байдаг ч тэд олон нийтээ бодож, нийслэлийн удирдлагуудын шийдвэрийг хүндэтгэх хэрэгтэй. Ямартай ч одоогоор дахин шаардах хуудас явуулан хариугаа хүлээж байна.

-Рекламны тулгуур нь “Мон Уран” компанийн талбайд байдаг ч дээр хэсэг нь  зам руу шахсан байдалтай юм билээ? 

-Тийм ээ. Бид энэ асуудлын талаар хэлсэн. “Хэдий тулгуур нь танай  талбайд байгаа ч рекламны орон зай авто зам руу орсон байна”гээд.  Ядаж байрлалыг нь өөрчлүүлэхийг хүссэн. Гэтэл “Хувийн газраа юугаа хийх нь та нарт хамаагүй” гэсэн утгатай зүйл хэлж байна лээ.  Уг нь бизнес хийж их ашиг олдог компани рекламны самбартай самбаргүй болмоор л юм. Гэтэл үгүй бололтой. Байлгах сонирхол их байгаа юм шиг.

-Одоо тэгээд энэ асуудлыг яах вэ. Дараагийн арга хэмжээ нь юу бол?

-Хуулинд нийтийн эзэмшлийн талбайд өөрсдийн дураар реклам байрлуулахгүй гэж заасан болохоор  бид хувийн эзэмшил рүү нь шууд дайраад орж чадахгүй байна. Гэхдээ бүр болохгүй бол рекламныхаа зөвлөлтэй ярилцан шийднэ. Ямар гэсэн буулгаж байж сална. Хотын өнгө үзэмжин сөргөөр нөлөөлөн, хөдөлгөөний аюулгүй байдалд саад учруулж, иргэдийн эрүүл аюулгүй тав тухтай амьдрах орчин нөхцлийг бүрдүүлэхэд саад учруулж байгаа үйлдлээ таслан зогсоох шаардлагатай.

-“Ханбүргэдэй” компанийн рекламны самбарын хувьд яагаад буулгахгүй байгаа юм бол. Албан бичгээ хүргүүлсэн үү?

-“Гранд” плазагийн яг уулзвар дээр байгаа. “Ханбүргэдэй” компанид самбараа буулгахыг шаардсан шаардлага хүргүүлсэн. Одоо хүртэл үүргээ ухамсарлан хариу ирүүлээгүй байна. Уг нь өөрсдөө буулгачихвал зүгээр юм. Болохгүй бол албадан буулгана.

-Нийслэлийн Ерөнхий менежерийн дэргэдэх гадна зар сурталчилгааны зөвлөл хуралдсан гэсэн. Хурлаар ямар шийдвэр, шийдэлд хүрэв?

-Гадна зарын самбар байрлуулах төлөвлөлтийн зураг гаргахаар болсон. Хуучин ямар ч төлөвлөлт зөвшөөрөлгүй зарын самбар авдаг, зараа байрлуулдаг байлаа. Үүнээс болоод дээрх зөрчлүүд гарсаар байна. Үүнийг болиулж, төлөвлөлт, судалгаатай ажлыг зохион байгуулахаар болсон.  Мөн гадна зар сурталчилгааны самбар байгуулахад дагаж мөрдөх журмын дагуу бид 2013 онд шаардлага хангаагүй рекламны самбаруудыг албадан буулгасан. Гэтэл компаниуд нь тэрхүү самбараа авахгүй байна. Үүнээс шалтгаалан хадгалалтын зардал гээд хий мөнгө урсаад байгаа юм. Тиймээс ирэх сарын 15-наас өмнө авахгүй бол актлахаар боллоо.

-Ямар байршлуудад дахин төлөвлөлтийн ажил хийж байна вэ?

-Хулдаасан самбарыг Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам, Бага тойруугийн гудамж зэрэг газарт хориглосон. Энэбиш, Ард Аюушийн өргөн чөлөө, СХД-ийн нэгдүгээр хороолол орох зам дагуух, Намянжугийн гудамж, Их тойруу зэрэг газарт  дахин төлөвлөлт хийж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин