МАХН-ын ээлжит бус Их чуулган амжилттай болж, өндөрлөлөө

2018-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН МАХН-ын ээлжит бус Их чуулган   амжилттай болж, өндөрлөлөө. Энэ удаагийн ээлжит бус их чуулганаар БНМУ-ын  Дээд хуулийн төслийг танилцуулж , МАХН-ын Мөрийн хөтөлбөр, Дүрэмд өөрчлөлт оруулах зэрэг намын дотоод асуудлуудыг хэлэлцэн батлав. Түүнчлэн үдээс өмнөх хуралдаанаар МАХН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж чуулганд оролцсон нийт төлөөлөгчдийн 99.9 хувийн саналаар Н.Энхбаярыг улираан сонгож, МАХН-ын Бага чуулганы гишүүдэд 174 хүнийг шинээр сонголоо. Энэ удаагийн МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчөөр Монголын 330 сум, 568 баг, 21 тосгонд  ажиллаж амьдарч байгаа  гишүүд, дэмжигчдээ төлөөлж, аймаг, сумаас 579, нийслэлийн дүүргээс 291, квотоор 174, нийт 1044 гишүүн сонгогдсон  байна.  Их чуулганд төлөөлөгчөөр Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан Н. Удвал, С.Ганбаатар, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар М. Чимгээ, Ж.Эрдэнэчимэг, Чойжингийн Хурц нар сонгогдон ирж оролцож байгаа бол Хүний  Гавьяат эмч А.Нота, Л.Баясгалан, Соёлын Гавьяат зүтгэлтэн С.Зэвсэг, Аж үйлдвэрийн Гавьяат  ажилтан О.Ганбаатар, Гавьяат тамирчин Г.Оюунболд, О.Энхтайван, Гавьяат дасгалжуулагч Ш.Рагчаа,  Гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа,   Н.Сүрэнжав, Гавьяат тээвэрчин С.Баяраа, Н.Дарам, Байгаль орчны Гавьяат ажилтан О.Гонсон нарын олон гавьяат цолтнууд хүрэлцэн иржээ. Мөн УИХ-ын гишүүн асан 6, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, сайдаар ажиллаж байсан 4 хүн Их чуулгандаа төлөөлөгчөөр сонгогдон ирлээ. Төлөөлөгчдийн  624 буюу 59,1 хувь нь эмэгтэйчүүд, 144 буюу 14,4 хувь нь 18-35 хүртэл насны залуучууд, 276 буюу  25.6 хувь нь 36-50 насныхан, 489 буюу 48.9 хувь нь 51-ээс дээш насны  ахмадууд байв. Энэ нь МАХН-ын энэ удаагийн Ээлжит бус Их Чуулган нмын гишүүдийнхээ ахмад, дунд, залуу үеийнхний залгамж холбоо, эмэгтэйчүүдийн  төлөөллийг бүрэн хангасныг харуулж байна. Их чуулганы төлөөлөгчдийн  хамгийн ахмад нь Ховдын намын байгууллагаас сонгогдсон 81 настай  Цэрэнбуугийн Төрбат, хамгийн залуу нь  Хөвсгөл аймгийн намын байгууллагаас сонгогдсон 18 настай  Уламбаярын Төртөвшин  байв. Төлөөлөгчдийн  627 буюу 60.3 хувь нь  дээд боловсролтой байсан бөгөөд доктор 26,  магистр 112 байв. Их чуулганы төлөөлөгчөөр эдийн засагч  145, хуульч 84, багш 134, Эмч 74, инженер 112, зохиолч сэтгүүлч 16,  бусад  төрөл бүрийн мэргэжлийн 636 гишүүн  сонгогджээ. Их чуулганд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн  төлөөлөл 435 буюу 43.5хувийг эзэлж байна. Мөн төлөөлөгчдийн дунд төрийн дээд шагналаар шагнагдсан 256 хүн байсан юм. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин