Ж.Гүррагчаа дэлхийг 125 удаа тойрч байжээ

2014-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.БАРС

Өдгөөгөөс 33 жилийн тэртээ Монгол даяар бөөн баяр хөөр болж байлаа. 1981 оны гуравдугаар сарын 22-нд ЗХУ-ын Байконураас “Союз-39” хөлөг амжилттай хөөрч, монгол малчны хүү Ж.Гүррагчаа анх сансарт ниссэн учраас арга ч үгүй. Тэрээр сансарт ниссэн Монголын анхны, Азийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн болсон юм.

Ж.Гүррагчаа ЗХУ-ын хашир туршлагатай сансрын нисгэгч В.Жанибековын удирдлага дор дэлхийн агаар мандлаас гаран В.Ковалёнокийн ахалсан “Салют-6-Т-4” станцтай холбогдон сансарт долоо хоног, 20 цаг, 42 минут ажиллахдаа дэлхийн бөмбөрцгийг 125 удаа тойрчээ. Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн гишүүд үүрэгт ажлаа төлөвлөгөөний дагуу амжилттай гүйцэтгээд 1981 оны гуравдугаар сарын 30-ны 11:40 цагт эх дэлхийдээ эсэн мэнд газардсан билээ.

Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Ж.Гүррагчаа нь 1978 оноос эхлэн ЗХУ-ын Ю.Гагарины нэрэмжит сансрын нисгэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлжээ. Тэрээр сансарт ниссэнийхээ дараа 34 насандаа ЗХУ болон БНМАУ-ын баатар цолоор шагнуулсан бөгөөд одоо хошууч генерал цолтой юм.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 9 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 15 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин