МАХН-ын ээлжит бус Их чуулганаас мэдэгдэл гаргалаа

2018-07-08
Нийтэлсэн: Админ
 1 мин
МАХН-ын ээлжит бус их чуулган энэ сарын 7-ны Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. МАХН-ын Ээлжит бус Их чуулганд оролцсон төлөөлөгчид "Мэдэгдэл" гаргасаныг бүрэн эхээр нь хүргэж байна.  Мэдэгдэл
МАХН-ын гишүүд, дэмжигчид бид Монгол Улсынхаа дөрвөн зүг, найман зовхисоос нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, намынхаа Ээлжит бус Их чуулгандаа төлөөлөгчөөр оролцож, улс орны өмнө тулгамдсан бэрхшээлтэй асуудлуудыг ул суурьтай авч хэлэлцлээ.
МАН-АН-ын улс төр-бизнесийн олигархи бүлэглэлийнхараат шүүгчид хууль бус шийдвэр гаргаж, МАХН-ыг хяхан хавчиж байгаатай хууль, тогтоомж, намынхаа дүрмийн дагуу тэмцэхийн тулд ийнхүү Ээлжит бус Их чуулгандаа хуран цугласныг өргөн олон түмэн маань мэдэж, бас дэмжиж байна.
Монгол орныг нийтэд нь хамарсан хямралт байдал улам гүнзгийрэн ужгирч, үүнд юуны өмнө жирийн иргэд, хүүхэд залуучууд, ахмадууд хайр найргүй ширвэгдэж байгаад сэтгэл түгшиж, энэхүнд хэцүү байдал удаан үргэлжилвэл энэ нь үндэсний аюулгүй байдалд ч аюул учруулаххэмжээнд хүрч байна гэж үзэж болохоор болжээ.
Цайлган цагаан сэтгэлтэй ард түмнийхээ дэмжлэгээр төр засгийн эрх мэдлийг ээлжлэн авсаар ирсэн МАН, АН-ынхан улс орон, ард түмнээ хямралт байдлаас гаргахын төлөө зүтгэхийн оронд
- Их хэмжээний өр зээл тавих (2003 онд Их өр тэглэгдэн ард түмний нуруун дээрх  ачааг авч хаясан байтал,өнөөдөр Монгол Улсын нийт өрийн хэмжээ 25 орчим тэрбум ам.доллар болсон буюу хамгийн балчир насны хүүхэд, хамгийн өндөр настай ахмад буурлыг оролцуулан Монгол хүн бүр 20,0 сая төгрөгийн өртэй болгосон),
-УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгууль болгоноор амласан амлалтаасаа ухрах, төрийн албыг хууль бусаар мөнгө босгох арга болгон ашиглах (60 тэрбумын будлиантай асуудал),
-Намд хандив өгөх явдлыг өөрсдийн хувийн ашиг сонирхолыг гүйцэлдүүлэх арга хэрэгсэл болгосон улс төр-бизнесийн олигархиуд ханаж цадахаа мэдэхгүй шуналын сэтгэлдээ хөтлөгдөн улсын өмч хөрөнгийг луйвар булхайн аргаар бие биедээ найр тавин өгөх(“Эрдэнэт”-ийн 51 хувь, “Эрдэнэт”-ийн 49 хувийн тус тус асуудлууд),
- Хууль, шүүхийн байгууллагуудын ажилтнуудыг томилох эрх мэдлээрээ далимдуулан тэднийгэрхшээлдээ бүрэн оруулж, тэднийг өөрсдийн гэмт хэрэг, луйвар булхайгаа хаацайлан хамгаалах, өрсөлдөгчдөө нухчин дарах арга хэрэгсэл болгон ашиглах,
- Ард түмний мэдэлд байх ёстой байгалийн баялгийг гадныханд найр тавин өгөөд зогсохгүй, улс орноо давшгүй их өрөнд оруулах (“Оюу толгойн ХОГ”-г байгуулсан явдал) зэргээр “номхон тэмээг ноолоход амар” гэгчээр Монгол орон, монголын ард түмнийг дэндүү ихээр элэг барин доромжлон дарлаж байгаа ёс суртахуунгүй үйлдлүүд нь олон түмний зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байна.
Манай Нам энэхүү хямралт байдлын гол үндэс нь 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар нэвтрүүлсэн төрийн байгууллын гаж тогтолцоо мөн хэмээн дүгнэн үзэж байгаа юм. Үүнийг ч МАН ба АН-ынхан мэдэхийн цаагуур мэдэж байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.
Гэсэн хэдий ч тэд төрийн байгууллын гаж тогтолцоог засахыг хүсэхгүй, харин ч түүнийг улс төр-бизнесийн олигархи бүлэглэлийн явцуу эрх ашгийг гүйцэлдүүлэхийн төлөө овжноор ашиглаж байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлэн дордуулж байна.
Тэд тулгамдсан асуудлыг уг үндсээр нь шийдэхийн оронд уг асуудлыг нэг нь нөгөөгийнхөө(“Эрдэнэт”-ийн 51 хувийн луйвар ба “Эрдэнэт”-ийн 49 хувий луйвар), эсхүл нэг намын доторх ашиг сонирхлын бүлэглэлүүд нэг нэгнийгээ давах шалтаг болгон ашиглаж нийгмийн сэтгэл зүйгээр тоглодогийг учир мэддэг олон түмэн ойлгодог болжээ.
Тийм учир ард иргэд МАН ба АН хамтран нийлээд ч, тус тусдаа байгаад ч өнөөгийн хямралт байдлаас гаргаж чадна, гаргахыг хүснэ гэдэгт нэгэнт итгэхээ больсон байна.
МАХН-ын Ээлжит бус Их чуулганы төлөөлөгчид бид өнөөгийн төр засгийн эрхийг барьж байгаа МАН ба АН-ын удирдлага, тэдний гар хөл болсон хараат хууль шүүхийн байгууллагын удирдлагад хандан дараахи шаардлагыг тавьж байна. Үүнд:
1. “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлах эсэх талаар ард түмний нийтийн санал асуулга явуулах,
2. “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан луйврыг шалган буруутныг хариуцлагад татах,
3. “Эрдэнэт”-ийн 49 хувийг луйвар булхайн аргаар авсан болон авахад нь шууд хутгалдан оролцож тусалсан этгээдүүдийг хариуцлагад татах,
4. “Оффшор бүс”-д гарсан их хэмжээний хөрөнгө мөнгийг Монголд буцаан авчирч, хураан авч ажлын байр бий болгоход зарцуулах,
5. Оюу толгой, Таван толгой зэрэг стратегийн томоохон ордуудыг ард түмний дундын өмчлөлд шилжүүлж, нийгэм-эдийн засгийн хямралт байдлаас гаргах зэргийг шаардаж байна.
МАХН өнөөгийн гаж тогтолцоог зөв тогтолцоогоор солих нь улс орноо улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү байдлаас богино хугацаанд нэгмөр гаргах хамгийн зөв гарц мөн хэмээн үзэж байгаа юм. Өнөөгийн хямралт байдлыг цаашид гүнзгийрүүлэн ужигруулахгүйн тулд ард түмнээ дээдэлсэн Дээд хуулийн төслийг нийт иргэд сонгогчдоороо нээлттэй хэлэлцүүлэн батлуулах нь МАХН-ын хийх ёстой ажил болоод зогсохгүй эх орон, ард түмнээ бодсон хүн бүрийн хамтдаа бүтээх их үйл хэрэг болжээ.
МАХН “Монгол хүнд хаана хүнд хэцүү байна, тэнд байж ядарсан олонд туслана” гэсэн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулж, улс төрийн бусад нам, иргэний хөдөлгөөнүүд, хэвлэл мэдээллийн байгууллагуудад хандан төрийн гаж тогтолцоог зөв тогтолцоо болгох “Дээд хууль”-ийн төслийг богино хугацаанд батлан хэрэгжүүлэх их үйл хэргийг ард түмнийхээ сайн сайхан амьдралын төлөө хамтран бүтээхийг уриалж байна.
Сайн үйл дэлгэр түгэн дэлгэрч, Монгол Улс мандан бадартугай.
Монголын ард түмэн мандтугай.
МАХН-ын Ээлжит бус Их чуулганд оролцсон төлөөлөгчид
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

3 цаг 41 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

3 цаг 41 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

3 цаг 41 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

13 цаг 57 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

19 цаг 0 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

20 цаг 12 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

20 цаг 46 мин
COP17 нь зөвхөн төрийн сайд нарын хурал биш...

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 өнөөдөр Монг

Өчигдөр 06 цаг 15 мин
Орхон аймагт “өөр хууль” үйлчилж, орон сууц захиалсан хохирогчид нэмэгдэхээр болжээ

Уг нь Монгол Улс Америк шиг муж бүр нь бие даасан хуультай холбооны улс биш юм. Америк холбооны улс уч

Өчигдөр 06 цаг 00 мин
Хархорум бол ХХI зуунд илгээсэн уриалга мөн

Энэ онд Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Өгөөдэй хааны 840 жил, “Түмэн амгалант их ордон”-ны 790, Монголын буддын шашны анхны

Өчигдөр 06 цаг 00 мин