МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгын онцлох 10 эшлэл

2018-07-07
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.АРИУНЦЭЦЭГ МАХН-ын  ээлжит бус Их чуулган UB palace-ийн их танхимд үргэлжилж байна.  Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Б.Тулга намын үйл ажиллагааны тайланг танилцууллаа.  Түүний илтгэлээс онцлох 10 эшлэлийг хүргэж байна. -МАХН-ын ХХI зууны хоёр дахь Их чуулган хуралдаж намын дүрэм мөрийн хөтөлбөрийг шинэчлэн баталсан юм. Улс төрийн намын тухай хуулийн дагуу шинэчилэн баталсан мөрийн хөтөлбөр, дүрмийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хандсан боловч Улсын дээд шүүхийн зүгээс 2017 оны арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 20 дугаар Бага чуулган хуралдсан эсэхийг нотлох баримт алга хэмээн илт хууль бус, үндэслэлгүй шийдвэр гарган намын дүрэм мөрийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзаад байна.  Тиймээс өнөөдөр бид дахин цуглалаа. -Шинэчлэгдсэн МАХН-ын хувьд анхных нь болох 2012 оны УИХ-ын сонгуулийн тухай тайлан мэдээж томоохон байр суурийг эзлэх нь зүй ёсны асуудал биз ээ. 2012 оны УИХ-ын сонгуульд 1840824 хүн саналаа өгснөөс 252115 хүн буюу 22,3 хувь нь “МАХН-МҮАН-ын Шудара ёс эвсэл”-ийн төлөө саналаа өгчээ. -Улсын дээд шүүх МАХН-ын II Их чуулганы шийдвэрийг бүртгэхээс татгалзсан шалтгаан нь хууль зүйн гэхээс илүүтэй МАНАН бүлэглэлийн айдас, захиалгын дагуу гарсан шийдвэр гэж үзэж болно. -2012 оны УИХ-ын сонгуулиар аль ч нам эвсэл олонхийн суудал аваагүй учир хуулийн шаардлагаар эвслийн засгийн газар байгуулагдаж МАХН эвслийн Засгийн газрын бүрэлдэхүүнд орсон билээ. 2012-2016 оны УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Оюу толгойн гэрээнд Засгийн газрын шалгалт оруулан хоёр тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн, Таван толгойн ордыг төрийн өмчид хэвээр авч үлдсэн зэрэг МАХН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө улс төрийн шийдвэрүүд гаргаж байсныг энэхүү тайланд заавал дурдах ёстой гэж үзэж байна. -Хэдийгээр  2016 оны УИХ-ын сонгуульд үзүүлж болох амжилтаа алдсан ч гэлээ Эрдэнэтийн 49-ийг хуйвалдан авч байгааг нь эсэргүүцэж, олон нийтэд мэдэгдсэн, сэрэмжлүүлсэн, Таван толгойг ард түмний мэдэлд өгөх боломжоо хадгалан үлдсэн, Оюу толгойн гэрээний луйвар булхайг илчилж, төрийн хяналт шалгалтын байгууллагаар зөрчлүүдийг илрүүлсэн зэргээр Хамтарсан засгийн газар орсны давуу тал болсныг дахин хэлье. -Улс төр-эдийн засгийн олигархи бүлэглэлийн зүгээс удаа дараагийн сонгуульд МАХН-ын даргыг сонгуульд өрсөлдүүлэхгүй байх нэг л мэхийг хийсээр ирсэнийг дээрх жишээ ойлгомжтой харуулсан болов уу. Энэ нь мянгат түмтийн дарга нар өөрсдийн ажил мэргэжлээс гадна, улс төрийн ажилд суралцаж, сонгогчидод өөрсдийгөө таниулах ажлаа эрчимжүүлэх ёстойг анхааруулсаар байна. Иймээсс МАХН-ын гүйцэтгэх товчоо, Бага чуулганаас Мянгат, Түмтийн дарга нарыг чадавхижуулах, тэдэнд ачааны хүндийг үүрүүлэх шийдвэр гаргаж дүрмийн өөрчлөлтөө боловсруулсан болно. -2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль МАХН байгуулагдсан цагаас хойш хамгийн олон сонгогчдын санал авч гишүүд дэмжигчдийн эгнээг өргөтггөсөн үр дүнтэй сонгууль болсон. Монгол Ардын Хувьсгалт Намаас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатар 409 мянга 899 санал буюу 30.19 хувийн санал авсан байна. -Шинэ үндсэн хуулийн төсөл буюу Дээд хуулийг боловсруулан улс орон даяар өргөн хэлэлцүүлэг хийсэн, намын бүтэцийг шинэчлэн, анхан шатны нэгжийн үйл ажиллагааг тогтворжуулсан зэрэг бэлтгэл ажил, Н.Энхбаярыг нэр дэвшүүлдэггүй муу аргаа дахин хэрэглэсэн бүлэглэлд ард түмний дургүйцэл төрсөн, өрсөлдөгч нарын сөрөг рейтинг зэрэг олон хүчин зүйлс энэхүү сонгуулийн үр дүнд нөлөөлсөн нь дамжиггүй. -Бид энэ сонгуулиас бид ялж болно, ялж чадна гэх итгэлийг дахин олж харсан. Харин ялахын тулд цөөн оноогоор биш харин накаутаар ялах хэрэгтэй. Эс тэгвэл худалдагдсан шүүгч нар оноог манайд биш өрсөлдөгчид өгсөн хэвээр байх болно гэдэг сургамжийг олж авсан гэж найдаж байна. -Монгол Улсын хөгжлийн гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн үзэж БНМУ-ын Дээд хуулийн төслийг боловсруулсан ба эрдэмтэд, салбар бүрийн төлөөлөл, улс төрийн намууд, улс төр судлаачид зэрэг олон салбар бүхий хэлэлцүүлэг зохион байгуулж, ард түмнээр хэлэлцүүлэх эхийг бэлэн болголоо. Эх сурвалж:www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин