
“Зууны мэдээ” сонины долдугаар сарын 2-ноос долдугаар сарын 6-ны дугаарт нийтлэгдсэн онцлох нийтлэл, ярилцлагын эшлэлийг хүргэж байна.
Даваа гариг
“Амьдралын тойрог”
Мэргэн хос
“...Тэд хоёул Сэлэнгэ аймгийн Ерөө сумаас угшилтай юм. Зөвхөн энэ сумаас сур харваагаар 13 мэргэн төрсөн гэдэг. Монгол Улсын дархан мэргэн Мөнхцэцэгээс эхлээд Адилбиш, Лүндэг, Уушаан, Гүнтогтох, Гүнбадрал зэрэг цаг цагийн олон тамирчныг нэрлэж болно. Г.Батбаатар мэргэний аав Базар Ерөө сумын уугуул иргэн. Зүүнбаянгийн нефть, Сэлэнгийн модны үйлдвэрт ажиллаж байсан нэлээд сэргэлэн хүн байжээ. Харин Г.Батбаатар мэргэн өөрөө Улаанбаатарт төрж, долдугаар ангиа төгсөөд ТМС-д мужааны мэргэжил эзэмшжээ. Улмаар гурван жил цэргийн алба хааж халагдаж ирээд, ажилчин залуучуудын оройн сургуульд суралцаж аравдугаар ангиа дүүргээд МУИС-ийн Худалдааны ангид элсэн суралцжээ. Ингээд сургуулиа төгсөөд 10 орчим жил Улаанбаатар, Хэнтий аймагт төрийн байгууллагад ажиллаад түүнээс хойш хувиараа бизнес эрхэлж амьдарч иржээ. ....” https://www.polit.mn/?p=41696“Leaderships forum”
А.Ганбаатар: Хөлбөмбөгийн спорт улс орныг бүхлээр нь хөгжүүлж чадна
– Хөлбөмбөг бол нэг талаараа улс төр. Анх Аргентин, Англи хоёр Фолклендын арлыг булаацалдаж дайн хийж байсан. Гэтэл дараахан нь дэлхийн аваргын тэмцээнд дээр хоёр улсын баг хоорондоо таарч байлаа. Марадона Английн хаалганд гоол хийж, хожсон. Тэр үеэс Марадонагийн гоолыг бурханы гар гэж нэрлэж ирсэн шүү дээ. Фолклендын арлаа Англид алдсан боловч хөлбөмбөгийн тэмцээн дээр Аргентин хожсон. Ингээд хоёр улс адил тэнцүү ялалттай болж байгаа юм. Энэ нь нэг төрлийн улстөр мөн биз. Үүнийг мэдэрсэн улс орнууд хөлбөмбөгийн спортыг бодлоготойгоор хөгжүүлж байна...” https://www.polit.mn/?p=41692
Мягмар гариг
https://www.polit.mn/?p=41767Хөндөх сэдэв
Амиа алдсан 55 хүүхдийн 47 нь “хамгаалалт”-гүй байсан
“…Томчуудын буруугаас хүүхдүүд амь насаа алдаж, гэмтэж бэртэж байгаа хэргүүдийн дийлэнхийг зам тээврийн осол эзэлдгийг та мэдэх үү. 2017 онд улсын хэмжээнд 55 хүүхэд осолд өртөж амиа алдсаны 47 нь суудлын бүс хэрэглээгүй буюу орон нутгийн замд эцэг эхтэйгээ автомашинд зорчиж явахдаа амиа алдсан байдаг. Энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын хэмжээнд 11 хүүхэд амиа алдаж, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтээд байгаа тоон мэдээллийг Замын цагдаагийн албанаас авлаа. Нас барсан 11 хүүхдийн ес нь тээврийн хэрэгсэлд зорчиж байхдаа осолд орсон. Зөвхөн нийслэлд зургаахан сарын хугацаанд 411 хүүхэд хүнд, хөнгөн гэмтсэний 103 нь машинд сууж явахдаа осолдсон байна. …”
Ичиж амьдарцгаая
Аймаг чинь шүлхийд нэрвэгдчихлээ, аялж, зугаалахаа хэзээ зогсоох вэ Ц.Мөнхнасан дарга аа?
“…Энэ арай хэтэрнэ ээ. Архангай аймгийн Өлзийт, Хашаат, Хотонт, Цэнхэр, Төвшрүүлэх, Өгийнуур, Батцэнгэл суманд шүлхий өвчин гарч хорио, цээрийн дэглэм тогтоогоод байна. Өнгөрсөн өвлөөс эхэлсэн шүлхийн “нүүдэл” газар авсаар хавар, зунтай золголоо. Одоо ч шүлхийн голомт хумигдахгүй, улам хүрээгээ тэлсээр. Хамгийн сүүлд гэхэд Архангай аймгийн төвийн ойролцоо шинэ цэг бүртгэгдсэн талаар ярьж байна. Үндсэндээ аймгийн бараг 2/1 нь шүлхийд нэрвэгдчихлээ. Амралт, аялал зугаалгын цаг эхэлсэн энэ үед Архангайд онц байдал зарласан нь аялал жуулчлалаар мөнгө олж, амьжиргаагаа залгуулдаг аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндрэлтэй асуудал болж байна. .…” https://www.polit.mn/?p=41772
Лхагва гариг
Үйл явдлын эргэн тойронд
Сураг алдарсан сургалтын төлбөр
“...Төгсөх ангийн сурагчид ЭЕШ гэсэн том давааг давлаа. Энэ жил 43 мянган хүүхэд шалгалт өгч, ирээдүйгээ шийдэх, амьдралын анхны алхмаа хийсэн юм. Энэ нь өмнөх жилүүдээс харьцангуй олон гэсэн үзүүлэлт гарчээ. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дээд боловсрол олгох 96 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 75 нь хувийн өмчийнх. Энэ тоо нэг үе 200 гаруй байсан гэж бодохоор бид чанаргүй боловсролын “туршилтын туулайнууд” гэж хэлэхэд хэлсдэхгүй. Өнөөдрийн 96 гэсэн тоо ч гуравхан сая монголчуудын хувьд ахадсан тоо. Энэ жилийн хувьд олон хүүхэд сургуульд элсэх учир үүнийг дагаад сургалтын төлбөр нэмэгдэх вий гэсэн “айдас” нийгэмд болон эцэг эхчүүдийн дунд байна...” https://www.polit.mn/?p=41838Бизнес, хөгжил
Ноосоор бүх төрлийн эко бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
“–Танай аймагт жижиг, дунд үйлдвэрлэгч нэлээд байдаг юм байна. Тэр дундаа эсгий бүтээгдэхүүн, оёдол, гар урлалын бүтээгдэхүүнийг сайн хийдэг болжээ. Та хэзээнээс эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн бэ? -Гэрээрээ толгойн гоёл болон ээмэг зүүлт хийдэг байлаа. Миний хийсэн бүтээлийг хүмүүс сонирхож эхлэх үед аймгийн эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Х.Даваахүү сургалтад хамрагдах санал тавьсан юм. Манай аймаг үйлдвэрлэгч аймаг болох зорилт тавин өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чадавхжуулах сургалтад хамруулж эхэлсэн юм билээ. Ингээд эсгийгээр бүтээгдэхүүн хийх сургалтад сууж янз бүрийн бүтээгдэхүүн урлаж эхэлсэн...” https://www.polit.mn/?p=41828
Пүрэв гариг
Онцлох улс төр
МАН гурав хуваагдлаа
“…32+32+нийслэл= МАН. Ийм нэг шинэ нэр томъёо улс төрд орж ирлээ. Эрх баригч нам нэгэн цул байж чадахаасаа нэгэнт өнгөрлөө. Тэдний хагарал хэтийдэж, бие бие рүүгээ улс төрийн аргаар дайрч эхлэв. Энэ хуваагдлын эхлэлийг одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх тавьсан гэчихвэл нэг их хол зөрөхгүй байх. МАН-ын хагарал ерөнхийдөө 2016 оны УИХ-ын сонгуулийн дараагаас эхэлсэн гэж хэлж болно. МАН УИХ-ын сонгуульд үнэмлэхгүй ялалт байгуулж, 65 суудал авсан ч гэлээ олон эрх ашиг нэгэн танхимд нэгдэж чадсангүй. ….” https://www.polit.mn/?p=41906Шүүхийн танхимаас
Тусгай зориулалтын газраас 120 га-г шомбодсон хэрэг ба МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар
“…Үнэн юм үүдэнд худал юм хойморт болсон энэ цагт хууль эрх зүйн зохицуулалтыг үл хайхрах болсныг Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны тавдугаар сарын 11-ний өдрийн нэгэн захирамж харуулж байна. “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гэсэн уг захирамжид Төв аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын 2006 оны есдүгээр сарын 25-ны өдрийн захирамж болоод Иргэний нисэхийн Ерөнхий газар (ИНЕГ)-т холбогдох хэсэг, 2016 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн А/144 дүгээр захирамжийн “Мошео Эко Энержи” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв гэжээ. .…” https://www.polit.mn/?p=41912
Баасан гариг
Эх сурвалж:www.polit.mnЯрилцах цаг
Б.Тулга: Хөгжлийн дунд хугацааны зорилтыг мөрийн хөтөлбөртөө тодорхой тусгасан
“….–Намын дүрэмд оруулж байгаа гол өөрчлөлт нь юу юм бэ? -Намын гишүүдийн хариуцлагыг дээшлүүлэх, гаргасан бодлого шийдвэрийн эсрэг явж, намын үнэт зүйлээс өөр үнэт зүйлтэй гишүүдийг намаас хасах ийм заалтыг дүрэмдээ оруулж өгөхөөр заасан. Энэ бол голлох өөрчлөлтийн нэг юм. Харамсалтай нь энэ өөрчлөлтийг ямар нэгэн ойлгомжгүй шалтгаан хэлж бүртгэхгүй байна. Нэгэнт Дээд шүүхээс ингэж үзэж байгаа бол бид шүүхийн шийдвэрт нийцүүлэн хурлаа хийнэ. Их чуулган хийнэ гэдэг хөрөнгө мөнгө, цаг хугацааны хувьд асуудалтай ч гэлээ бид хэдэн ч удаа хийхэд бэлэн байна. Мөн Их чуулганаар нийгэмд тулгамдаж буй асуудлын талаар ярина. 60 тэрбум, Оюутолгой, Эрдэнэтийн асуудал, шүүх засаглалын доголдол зэргийг ярилцаж, тодорхой шийдэлд хүрнэ...…” https://www.polit.mn/?p=41983Хөндөх сэдэв
Хүүхдийн аминаас үнэтэй баяр наадам байх ёсгүй
““Бага насны хүүхдийг хурдан морь унуулж уралдуулах нь тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байгаагийн нэг жишээ гэж олон улсад шүүмжилдэг. Харамсалтай нь бид үндэсний, уламжлалт гэх элдэв тодотгол хийгээд жил бүр хүүхдүүдээрээ зугаацсан хэвээр л байна. Жилдээ л 100 хүүхэд хурдан мориноос унаж гэмтдэг гэсэн мэдээллийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс бидэнд өгсөн. 2018 оны эхний таван сарын байдлаар 19 хүүхэд хурдан мориноос унаж гэмтчихээд байна. Харин таван жилийн хугацаанд 12 хүүхэд амиа алдсан мэдээлэл бий. Нийт гэмтлийн 50-иас дээш хувь нь зургаа, долоо, наймдугаар сард хамаарч байгаа нь үндэсний баяр наадамтай холбоотой. Харин үлдсэн нь 1-5 дугаар сард хамаарч байна...” https://www.polit.mn/?p=41992