Шинэ замын трасс “Өгөөмөр” захын “өмч” болчихжээ

2014-03-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

“Өгөөмөр” захын зүүн талд 64 чингэлэгтэй талбайг чөлөөлж, хойшоо Халдварт өвчин судлалын үндэсний төвийн замтай холбох замын трасс гаргаж хөдөлгөөний нягтралыг сарниулах зохицуулалт хийхээр төлөвлөөд байна. Энэхүү ажлыг хэрэгжүүлэхэд Өгөөмөр захын удирдлагууд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан санамж бичгийн дагуу хамтран ажиллахаа илэрхийлжээ хэмээн нэгдүгээр сарын дундуур Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлж байв.

825 метр шинэ замын трасс гаргах энэ ажлыг “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ арваад хоногийн дотор хийж гүйцэтгэсэн юм. Ингэхдээ 0.15 км газрыг чөлөөлж, 1530.4 м.куб шороон далан байгуулж, тэгшилгээ хийж ашиглалтад оруулж байв.

Тэрхүү трасс өдгөө үгүй болжээ. “Өгөөмөр” захынхан ойролцоох замаа хашаалан, өглөө оройгүй түгжиж, өдрийн цагаар зорчиж буй тээврийн хэрэгслээс мөнгө авч нэвтрүүлэх болсон байна. Уг нь дээрх ажлыг төсвийн мөнгөөр хийж гүйцэтгэсэн байдаг. Гэтэл “Өгөөмөр” захынханд дахин нэг хаалга гаргаж өгч, араас нь ордог гарц хүртэл бэлдэж өгсөн бололтой. Монголын хууль гурван хоног... гэдэг. Хотын дарга нарын дээрх шийдвэр долоо хоног болж, “Өгөөмөр” захынхан долоо хоног хэртэй уг трассыг зориулалтаар нь байлгасан тухай тэр хавийн иргэд, оршин суугчид ярьж байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

2 цаг 48 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 6 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

6 цаг 57 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 8 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 14 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин