13 настай энэтхэг хүүгийн бүтээл 4000 долларын шагнал хүртлээ

2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Монгол Улсад дөрвөн өдөр үргэлжилсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал өнөөдөр /2018.07.06/ хаалтаа хийж байна. Хаалтын арга хэмжээн дээр сайд нарын хурлын  хүрээнд зохион байгуулагдсан  видео бүтээлийн уралдааны шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг бүтээлийн эздээр “Мерси-Кор Монгол” ОУБ-ын “Хамтын хүчээр зудыг даван туулах нь” бүтээл, Энэтхэг улсын 13 настай хүү Рамешвар Михир Бхаттын “Халуун давалгаа бүтээл”-үүд тус тус тодорч, 4000 ам. доллараар шагнуулсан юм. Видео бүтээлийн уралдаан нь “Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлснээр тогтвортой хөгжлийн ололт амжилтуудыг хамгаалах нь” сэдвийн дор бүс нутгийн олон улс орны уран бүтээлчдээс “Хүний нөлөөлөл”, “Инноваци болон технологи”, “Олон нийтийн гамшигтай тэмцэх чадавх” зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, үр өгөөжийг харуулах, хөхүүлэн дэмжих, улс орны тогтвортой хөгжлийг хангах үзэл санааг түгээх зорилгоор бүс нутгийн уран бүтээлчдийн дунд энэ оны нэгдүгээр сарын 24-тавдугаар сарын 15-ны хооронд зарлагдсан. Уралдааныг зарласан хугацаанд Ази, Номхон далайн бүсийн орнуудын нийт 40 орчим бүтээл НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газарт ирсэн байна. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын гишүүд, Ази-Номхон далайн телевизийн холбоо (ABU), Монголын телевизийн корпораци (MBC)-аас бүрдсэн шүүгчид дээрх бүтээлүүдийг сэдвийн хамаарал, цар хүрээ, олон нийтэд хандах хандлага, бүтээлч шинэлэг байдал, өвөрмөц шинж чанар, сэдэлжүүлсэн байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр нь дүгнэж шилдэг бүтээлийг шалгаруулжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин