БНХАУ Европын холбоотой хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна

2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ, БНХАУ-ын хооронд худалдааны зөрчил үүсээд удаж байгаа. Энэ нь БНХАУ, Европын холбоог хамтран ажиллах боломжийг хайхад хүргэж байна гэж тус улсын ерөнхий сайд Ли Көцян  мэдэгдэв. Тэрээр энэ тохиолдлыг ашиглаж АНУ-ын хамгаалалтыг эсэргүүцэхэд хамтран ажиллах саналыг Европын холбоонд тавьж байна гэжээ. Үүнээс гадна Ли Көцян Европ дахь түнш орнууддаа өргөн цар хүрээтэй БНХАУ-ын зах зээлд гадны хөрөнгө оруулалт хийх болон Европоос импортын бараа оруулах боломжийн талаар Бээжингийн зүгээс явуулж байгаа улстөрийн бодлогын талаар танилцуулах юм байна. БНХАУ-ын Засгийн газраас импортын өргөн хэрэглээний барааны татварын үнийг  бууруулах шийдвэр гаргаснаар тус улсад гадаад харилцаагаа хөгжүүлэхэд тохиромжтой мөчийг бүрдүүлж байгаа аж. Энэ бүгд нь чөлөөт худалдаа,Европын холбоотой тогтоосон харилцааг бэхжүүлэх, дэлхийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхийг хүсч байгаа БНХАУ-ын байр суурийг бэхжүүлэх зорилготой байгаа юм. Тодруулбал, Бээжин үүгээрээ АНУ-аас чөлөөт худалдааг хамгаалагч гэсэн цолыг булааж авахад бэлэн байгаагаа харуулахыг зорьж байна. Мөн АНУ-ын одоогоор гүйцэтгэж байгаа  худалдааны салбарыг хамгаалагчийн байр суурийн эсрэг байр суурь баримталж байгаагаа илэрхийлээд байгаа аж. Энэ талаар ОХУ-ын шинжлэх ухааны академийн Европыг хариуцсан хүрээлэнгийн эрдэмтэн Юри Рубинский АНУ, Европын холбооны хоорондын мөргөлдөөн хурцадсан нь европчуудад өөрсдийн ашиг сонирхлоо хамгаалах гэсэн хүнд сорилтыг  ногдуулж байна. Тэд худалдааны тоглоомын дүрмийн тухайд  Бээжин эсвэл Вашингтоны алинтай нь гэрээ байгуулах нь илүү тохиромжтой вэ гэдгийг бодож байна гэж ярьжээ. Мөн БНХАУ-ын өөр нэг зорилго нь Европын холбооны салбар, байгууллагуудыг  хорлон сүйтгэж болзошгүй ажиллагааны талаар  тус холбоо санаа зовж байгаа  асуудлыг арилгах явдал гэж үзэж байна гэв. Юри Рубинский “БНХАУ Европын холбоонд маргаан үүсгэх ямар ч шалтгаан байхгүй. Учир нь энэ холбоо нь БНХАУ –ын нэг зам, нэг санаачлагийг хэрэгжүүлэхэд туслах том түнш” гэж хэллээ. Харин Бээжингийн их сургуулийн эрдэмтэн Лю Диан “БНХАУ нь Европын холбооны хуучин гишүүн, шинээр элссэн орнуудын хооронд зөрчилдөөн үүссэнийг ашиглаж байгааг үгүйсгэсэнгүй. Эцэст нь энэ бол Европын холбооны дотоод асуудал.Бээжин өөртөө ашигтайгаар тус холбооны дотоод тэмцлийн давуу талыг ашиглах болно. Мөн “БНХАУ,Европын холбооны хооронд хамтарч хэлэлцэх олон асуудал бий. Тухайлбал,олон талт худалдааны харилцааг зохицуулах асуудлыг хэлэлцэнэ.  БНХАУ-д Европын холбоотой хамтарч ажиллахаас гадна АНУ-ыг эсэргүүцэхэд  нэмж түнш орон олох шаардлагатай байна гэж хэллээ. Үүнээс гадна Лю Диан БНХАУ-ын орчин үеийн дипломат алба ерөнхийлөгч Ши Жиньпингийн  соёл иргэншлийн хоорондын мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, нийтээрээ хөгжих хөгжлийн замыг хайх шаардлагатай гэсэн уриалгыг хэрэгжүүлж байгаагаа санууллаа. Иймээс Европын холбоотой өндөр түвшний уулзалт хийх нь БНХАУ-ын хувьд  чухал ач холбогдолтэ сарын 16-17-нд Вашингтоны зүгээс өдөөсөн худалдааны дайнтай хэрхэн харьцах болон бусад сэдвийн тухай хэлэлцэх өндөр түвшний уулзалт Европын холбоо, БНХАУ-ын хооронд болох юм байна. БНХАУ-ын худалдааны яамнаас олон улсын нийгэмлэгт АНУ-ын хамгааллын эсрэг тэмцэхэд нэгдэхийг уриалсан уриалга гаргажээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин