Үнст худагийн ордыг яаж авсныг Тайландын “Банпу” компаниас шалгаая

2014-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.Дамдин-Очир

 “Bloomberg”-ээр 2011 оны есдүгээр сарын 11-нд “Банпу компани Хүннү коал-ийг 477 сая австрали доллараар худалдан авах санал тавилаа” гэсэн мэдээлэл гарав.

“...Тайландын нүүрсний томоохон олборлогч “Банпу” компани Австралийн хөрөнгө оруулалттай “Хүннү коал” компанийг 477 сая австрали доллар буюу 493 сая ам.доллараар худалдан авах санал гаргаад байна. Бангкокт төвтэй тус компаниас мэдээлж буйгаар “Банпу” нь “Хүннү коал”-ийн 12 хувийг эзэмшдэг бөгөөд хувьцаа нэг бүрийг 1.80 австрали доллараар үнэлэхээр зэхэж буй аж. Энэ үнийн дүн нь Австралийн Пертэд төвтэй дээрх компанийн хувьцааны ханш 2011 оны есдүгээр сарын 8-нд хаалтаа хийсэн ханшаас даруй 30 хувиар өндөр юм. Хэрэв “Хүннү коал” нь “Банпу”-д хувьцаагаа зарвал компанийн дийлэнх удирдлагыг шилжүүлэх бөгөөд нөөцөөрөө дэлхийд гайхагдсан Монгол дахь  нүүрсний 11 ордыг эзэмших юм. “Банпу” компани 2010 онд Австралийн “Centennial Coal Co” компанийг худалдан авахаар зөвшилцсөн байна. Харин өдгөө Монголын нүүрсний салбарт сонирхож буй нь дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад хамгийн ойр учраас тэр билээ. “Банпу”-гийн тавьж буй санал нь “Хүннү коал” дээр ирж буй менежментийн ихээхэн дарамтыг арилгана. Тэгээд ч ийм санал ирсэн нь тэдний хувьд гэнэтийн зүйл биш байлаа. Учир нь аливаа дарамтыг арилгах нь төслүүдээ санхүүжүүлэхийн тулд юм” гэж Хонгконгод төвтэй “Renaissance Capital Ltd” компанийн шинжээч Matthew Whittall хэлжээ...” хэмээн мэдээлжээ.

"Хүннү коул" нь компани нь Говь-Алтайд “Алтай нүүрс” төслийг хэрэгжүүлж, “Рио Тинто” группийн эзэмшлийн хувьцааны 70 хувийг  худалдан авах гэрээ байгуулж, 23 сая ам.долларыг бэлэн мөнгөөр, 17 сая ам.долларыг дараа төлөхөөр болсон байдаг. Говь-Алтай аймгийн Бургастайн хилийн боомтоос 250 км зайд орших “Алтай нүүрс” орд нь Хятадын төмөр замаас 550 км зайд оршдог байна. Төслийг хэрэгжүүлэгчид 46,212 га талбайд хайгуул хийх зургаа, 202 га-д олборлолт явуулах дөрвөн лиценз эзэмшдэг. Төслийн хүрээнд 250-500 сая тонн метр нүүрс олборлохоор тооцоолж байсан. Хайгуулын урьдчилсан шинжилгээгээр тус ордын коксжих нүүрсний чанарын үзүүлэлт дэлхийн бусад орны коксжих нүүрснийхтэй адил шинж чанартай байгааг тогтоосон байдаг. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Хар тойром” зэрэг ойролцоох ордын лицензүүдийг эзэмшдэг байв. Тус компанийн хариуцсан “Цант-Уул” нүүрсний төслийн хайгуулын талбайд коксжих нүүрсний их хэмжээний нөөц илэрсэн тухай уул уурхайнхан нэг хэсэгтээ л шуугиж байсан. Тус ордын нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой дүйцэхүйц чанарлаг гэсэн дүгнэлт ч гараад амжсан. Австрали улсад төвтэй “Хүннү коул”  компани нь Монголын өмнөд болон зүүн аймгийн нутгийг хамарсан эрчим хүч, коксжих нүүрсний 14 төслийг хэрэгжүүлж байсан.

Үүний дараахан буюу 2011 оны аравдугаар сарын 26-нд http://www.proactiveinvestors.com.au/ сайтад “...Тайландад бүртгэлтэй “Банпу” компани “Хүннү коал”-ийн нэг хувьцаа бүрийг 1.80 ам.доллараар үнэлэн худалдан авах санал тавьсныг хүлээн зөвшөөрснөө зарлалаа. Ингэснээр “Банпу” компани “Хүннү коал”-д 124,501,027 хувьцаа эзэмшиж компанийн 50.18 хувийг өөрийн болгоод байна. Түүнчлэн “Банпу” нь “Хүннү коал”-ийн 23.3 сая ширхэг опшионсыг эзэмшиж ...” гэж мэдээлсэн юм.

 “Банпу” компанийнхан "Хүннү коул"-ын нэрээр Монголын "Говь хурах" ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулахдаа "Дангаар санхүүжүүлэх хугацаанд "Хүннү коул"-ын гаргасан бүх зардал нь хамтарсан компанийн өр хэлбэрээр тооцогдох бөгөөд хамтарсан компани ашиг олмогц "Хүннү коул"-д гаргасан бүх зардлыг төлнө" гэсэн заалт оруулжээ. Дараа нь тэд энэ заалтаараа монгол хамтрагчаа шантаажилсан байна гэх мэдээлэл манай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баахан бичигдсэн.

Эх сурвалжийн мэдээллээр энэ нь "Банпу"-гийнхний гэм биш зан гэнэ.

   “... Азийн томоохон нүүрс олборлогчдын нэгд тооцогддог тус компани Лаос дахь охин компаниараа дамжуулан мөн л эдийн засгийн алуурчдын үйл ажиллагааг явуулсан байна. "Банпу"-гийн охин компани Лаост шинээр баригдах цахилгаан станцын ТЭЗҮ, түүний талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компанитай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулжээ. Тэд хэрэгтэй мэдээллээ олж авмагцаа гэрээгээ цуцалсан нь Лаосын компанид хохирол учруулсан гэдгийг Тайландын иргэний шүүх тогтоосон байна.

    Тиймээс шүүхээс "Банпу" компанид олон тэрбум долларын торгууль ногдуулжээ. Тухайлбал, "Банпу" компанид дөрвөн тэрбум тайланд долларын торгууль ногдуулж, 2015-2027 оны алдангийг жилийн 860 сая доллараар тооцож, 2028-2039 оны алдангийг жилийн нэг тэрбум 380 сая тайланд доллараар тооцож Лаосын компаниудын хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан юм билээ. 

    Түүнчлэн "Банпу" болон түүний Лаос дахь охин компанийн удирдлага Лаосын Засгийн газарт хуурамч мэдээлэл өгсөн, Лаос улсын Хонса талбайд баригдах нүүрсээр ажиллах цахилгаан станцын ТЭЗҮ болон нүүрс ашиглах давуу эрхийн талаар мэдээлэл олж авах зорилгоор Лаосын компаниудтай хамтран ажиллах халхавч гэрээ байгуулж, Лаосын Засгийн газрыг төөрөгдүүлсэн тул тус улсын Засгийн газар "Банпу"-гийн охин компанид олгоод байсан нүүрс ашиглах давуу эрх, цахилгаан станц барих эрхийг цуцалжээ.

    Үүгээр зогсохгүй "Банпу" компанийг Лаосын Засгийн газартай шууд гэрээ байгуулахыг шүүхээс шаардсан байна. Ийм базаахгүй асуудалд орооцолдоод байгаа компани Монголд үйл ажиллагаа явуулдаг "Хүннү коул" компанийн бүх хувьцааг 2011 оны арванхоёрдугаар сарын 28- нд Австралийн хөрөнгийн бирж дээрээс 497 сая ам.доллараар худалдан авчээ. Ингэснээр 843.5 сая тонн нүүрсний нөөцтэй Монголын хоёр том орд газрын 11 хайгуулын тусгай зөвшөөрөл "Банпу"-гийн эзэмшилд шилжсэн байна...” гэж Unen.mn сайтад мэдээлсэн байна.

Үүнээс гадна “Банпу”-г нүүрсний салбар дахь дэлхийн акулуудын нэг гэдгийг эдийн засагчид, салбарынхан нь хэлдэг. Нийтлэлч Л.Болормаа “Арван нэгэн оны арван нэг” нийтлэлдээ “...Австралийн бирж дээрх “Хүннү Коал”-ийн хувьцаа дөрөвдүгээр сарын 11-нд 1.75 австрали доллар байсан бол зургадугаар сарын 27 гэхэд 1.25 австрали доллар болтлоо унажээ. Монгол дахь ордуудын үнэт цаас хамгийн доод төвшиндөө хүрсэн хар өдрүүд одоо ч үргэлжилсээр байна. Эдний дундаас ганц “Хүннү Коал” компанийн хувьцаа есдүгээр сараас аажмаар өсч эхэлсэн юм. Тайландын “Банпу Металз”-ын охин компани “Банпу Коал” нь Монгол дахь Хүннүгийн нүүрсний ордуудыг худалдаж авах тухайгаа есдүгээр сард албан ёсоор зарласнаас хойш “Хүннү Коал”-ийн хувьцаа өсч эхэлжээ. Банпу нь Хүннүгийн жижиг хувьцаа эзэмшигчдээс үнэт цаасыг нь 1.80 австрали доллараар худалдан авна хэмээн зарласнаас хойш HUN симболтой хувьцаа Австралийн бирж дээр 1.78-1.80 үзүүлэлт дээр сүүлийн хоёр сард тогтвортой байлаа...” гэж бичсэн нь бий.

Гэхдээ тэд хам­тарсан компанийн хөрөнгө болох "Хар тойром", "Хар тойром-1", "Үнст худаг" талбайнуудыг барьцаалан үнэт цаас гаргаж худалдахдаа Монголын талын хамтрагчдадаа юу ч дуулгаагүй гэнэ. 

Харин Монголын талын хөрөн­гө оруулагчид буюу “Говь хурах”ХХК-ийнхан нь Австралийн хөрөнгийн бирж дээр хувьцаа зарсан гэдгийг хэвлэлээс олж мэджээ. Энэ асуудал Арбитрийн шүүх хүртэл явсан байна.
Тиймээс Тайландын “Банпу” компани “Хүннү коал”-ийг авахдаа Үнст худагийн ордыг чухам ямар аргаар авчихав гэдгийг шалгаж, нягтлах шаардлага зайлшгүй байгаа юм.
 


 

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

10 цаг 9 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

10 цаг 14 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

14 цаг 48 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

14 цаг 48 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Өчигдөр 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

Уржигдар 06 цаг 00 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

Уржигдар 06 цаг 00 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

Уржигдар 06 цаг 00 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17