Л.Эрдэнэчулуун: Орон сууцны нэг давхрын цайны газруудыг хаана

2018-07-06
Нийтэлсэн: Админ
 1 мин
О.УРАНБИЛЭГ НМХГ-ын дэргэдэх зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт байрладаг хоолны газруудын үйл ажиллагааг цуцлах саналыг гаргажээ. Энэ талаар НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуунаас тодрууллаа.   -Нийслэлд орон сууцанд байрлалтай хэчнээн цайны газар байдаг вэ. Ямар учраас хаахаар болов? -Нийслэлийн хэмжээнд нийт 800 гаруй хоолны газар орон сууцны нэгдүгээр давхарт байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна.  Эдгээр цай, хоолны газруудтай холбоотой гомдол, санал иргэдээс маш их ирсэн. Тиймээс даргын зөвлөлийн хурлаар орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байгаа цайны газруудыг хаах санал гаргасан. -Хоолны үйлчилгээ явуулах зөвшөөрлийг хаанаас өгч, хэрхэн хянадаг вэ? -Уг зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн ажлын албанаас олгодог. Гэтэл иргэдийн санал, шүүмжлэлээс авахуулаад эргээд бүх хариуцлагын асуудал зөвхөн мэргэжлийн хяналтын байгууллагад ирдэг. -Цайны газруудыг хэрхэн цэгцлэх вэ. Хугацаа, шаардлага өгөх үү? -Орон сууцны нэгдүгээр давхарт ажиллаж байгаа хоолны газруудыг зогсоох хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн. Наймдугаар сарын 1-нээс өмнө үйл ажиллагааг нь зогсоохгүй бол Нийслэлийн захирагчийн ажлын алба тайлбараа өгөх ёстой. Зөвшөөрөл өгсөн хүмүүст ч хариуцлагын асуудал яригдана. Бид хоол хүнсний салбарынханд олон жил сануулсан. Дахиж сануулахгүй. Үйл ажиллагааг нь зогсооно. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин