Н.Жавзмаа: Музейгээ хурдан нээх юмсан

2014-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Лениний музейг Үлэг гүрвэлийн төв музей болгох ТӨХ, ССАЖЯ-ны хамтарсан мэдэгдэл, МАН-ын гомдлыг эцэслэсэн шүүхийн шийдвэр  хэрэгжсэнгүй. МАН музейн байрыг өчигдөр хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн ч “болзоо”-ндоо  ирээгүй юм. Цаашид ямар алхам хийх талаар Үлэг гүрвэлийн төв музейн  захирал Н.Жавзмаагаас тодрууллаа. 

-МАН танай музейн байрыг хүлээлгэж өгсөнгүй. Цаашид ямар алхам хийх гэж байна?

-Үлэг гүрвэлийн төв музей нь Лениний музейн байрыг хүлээж авах тухай ТӨХ-ны дарга, ССАЖ-ийн сайдын хамтарсан тушаал  гарсан шүү дээ. Тэр дагуу 6-7 хүний бүрэлдэхүүнтэй  ажлын хэсэг ажиллаж байгаа. ССАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл  ажлын хэсгийг ахалж, нарийн бичгийн даргаар би ажиллаж байна.  Ямар ч байсан манай музейн байрыг  бидэнд хүлээлгэж өгнө гэдэгт итгэлтэй, хүлээж, бас яарч  байгаа. Энэ талаар ажлын хэсэг цаашид ажиллана.

-Таны хувьд байраа хурдан авахсан гэж яарч байна уу. Өчигдөр байраа хүлээж авна гэж  танай хамт олон бүгдээрээ үндэсний хувцсаа өмсч нэлээд бэлтгэж очсон юм шиг санагдсан?

 -Өчигдрийн хувьд баярлуулан гомдоосон юм боллоо. Бид байраа хүлээж авна гэдэгт итгэж байсан юм. МАН-ын байр хүлээлгэж өгөх хүмүүс ирсэнгүй. Дахиад бас шүүхээр явна гэж байгаа сураг дуулдаад байна.

-Батаарууд одоо хаана байгаа вэ?

-Батаарууд Дарханд байгаа. Музейн захирлын хувьд  хэлэхэд бид  ажлаа  хурдан хийхийг хүсч байна. Хурдан байртай болж, үзмэрүүдээ байршуулахсан. Зургадугаар сарын  1-ний эх үрсийн  баяраар батааруудаа  хүүхдүүдэд үзүүлэх сэн гэж хүсч байна.

-Музейг  хэрхэн тохижуулж дэглэх талаар бүх төлөвлөгөө гарсан гэл үү?

-Музейн байраа хүлээгээд авчихвал доторх засал, дэглэлт ямар байх талаар төлөвлөгөө бүгд гарсан. Музейн голд Байгалийн түүхийн музейд байсан том батаар, АНУ-аас ирсэн батаар хоёрыг тавина.  Энэ нь эцэг, хүү  хоёр уулзсан нь  гэсэн утгыг илэрхийлж байгаа юм. Мөн араас нь олон батаар ирнэ гэсэн утгыг агуулсэн. Түүний зэрэгцээ олон сонирхолтой, бас өвөрмөц зүйлүүд бий.

Ч.Олдох  

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 0 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

3 цаг 18 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

7 цаг 9 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

7 цаг 21 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

7 цаг 27 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин